Увс аймгийн Өмнөговь сумын нутагт энэ сарын 22-ны 09:13:25 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Аймгийн Онцгой байдлын газраас Өмнөговь сумын Засаг даргын орлогч болон малчидтай холбогдон тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв. Газар хөдлөлт Өмнөговь сумын төвөөс зүүн хойд зүгт 39 км, Тариалан сумын төвөөс урд зүгт 41 км, Өлгий сумын төвөөс хойд зүгт 42 км зайд болжээ.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм.
Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.



