x

Иранд эсэргүүцлийн жагсаал өргөжиж, 35 хүн амиа алджээ

Иранд ес дэх хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал цуглаануудын явцад 35 хүн амиа алдаж, 1200 гаруй жагсагчид баривчлагдсан гэж хүний эрхийг хамгаалах Human Rights Activists in Iran байгууллага болон түүний мэдээллийн сүлжээ болох HRANA мэдээллээ.

Сүлжээний мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сарын сүүлчээр эхэлсэн эсэргүүцлийн ажиллагаа 88 хотод буюу Ираны 31 мужийн 27-г нь хамарсан байна.

Сүүлийн өдрүүдэд жагсаалд Ираны 17 их дээд сургуулийн оюутнууд нэгдэх болсон учраас хүчний байгууллагынхан оюутны хотхонуудад тусгай ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал цуглаан нь 2022 оноос хойших хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа болж байна. Гурван жилийн өмнө 22 настай Махса Амини гэдэг бүсгүй “ёсзүйн цагдаа нарт” баривчлагдсаны дараа учир битүүлгээр нас барсан хэрэг гарсны дараа Иран даяар эсэргүүцэл өрнөсөн билээ.

Амь үрэгдсэн 35 хүнээс 29 нь жагсагчид, 4 нь хүүхэд, 2 нь аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд байна гэж хүний эрхийг хамгаалагчид мэдээлжээ. Ираны төрийн мэдлийн хэвлэлүүдэд бичсэнээр, Кухдешт хотод болсон жагсаалын үеэр Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст харьяалагддаг “Басиж” гэдэг цэрэгжсэн байгууллагын 21 настай гишүүн амиа алдсан байна.

Үүний сацуу Ираны шүүхийн төлөөллүүд мэдэгдэхдээ, эсэргүүцлийн үеэр баривчлагдсан хүмүүст ямар нэгэн өршөөл энэрэл үзүүлэхгүй гэлээ. Өнгөрсөн онд тус улсад 2 мянга орчим хүнийг цаазалсан нь 2024 онтой харьцуулахад хоёр дахин их тоо юм.

The Times: Хаменеи Москва руу зугтаж магадгүй

Хэрвээ цэргүүд ба аюулгүй байдлын албаныхан тушаал биелүүлэхээс татгалзаж, эсэргүүцэгчдийн талд орох аваас Ираны дээд удирдагч, өдгөө 86 настай аятолла Али Хаменеи нийслэл Техран хотоос гарч явахаар төлөвлөж байна гэж The Times сонин Их Британийн тагнуулын албаны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, “Б төлөвлөгөө”-нд тусгаснаар, Хаменеи болон ойрын хүрээллийн хүмүүс, тухайлбал аятоллаг залгамжлагч гэгдэж буй түүний хүү Можтабу нарыг Иранаас гаргахаар төлөвлөсөн гэж Таймс сонины эх сурвалж ярьжээ. Исламын хувьсгалын үеэр Иранаас зугтан гарч, Израилын тагнуулын албанд ажиллаж байсан Бени Сабти ярихдаа, Хаменеи Москва руу явах боломжтой, түүнд өөр газар байхгүй гээд Башар Асадын жишээг дурдсан байна.

Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа тус улсад 12 дугаар сарын 28-нд эхэлсэн юм. Тухайн өдөр инфляц ба үнийн хэлбэлзлийг эсэргүүцсэн бизнес эрхлэгчид дэлгүүрүүдээ хаажээ. 29-ний өдөр Ираны үндэсний валют болох риалын ханш түүхэнд үзэгдээгүйгээр унаж, нэг риал 0,00002 евротой тэнцэх болсон байна. Энэ нь 1 еврог 870 мянган риалаар худалдан авч байна гэсэн үг юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард Дэлхийн банкны хийсэн тооцоогоор, Иранд хүнсний бүтээгдэхүүний үнэ 64,2 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг холимог тулааны Азийн аваргад оролцоно 22 мин Замын-Үүдийн гааль 408 мянган ширхэг архины хуурамч акц илрүүлжээ 30 мин Барселона Испанийн Супер цомын финалд шалгарлаа 34 мин ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн зүүн аймгуудад ажиллаж байна 36 мин Гадаад аялал нэрээр иргэдийг залилжээ 40 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 41 мин “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан амиа алджээ 14 цаг 31 мин Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал 16 цаг 2 мин П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ 16 цаг 5 мин Олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багтай нэгдэв 16 цаг 29 мин Хятад хиймэл оюуны "сэтгэл хөдлөл"-ийг хянах журам боловсруулжээ 16 цаг 31 мин Хятад улс Япон руу экспортлох бараанд тавих хяналтаа чангатгав 16 цаг 33 мин Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна 16 цаг 37 мин Аялал жуулчлалын байгууллагуудад одны зэрэглэл тогтоох журам баталлаа 16 цаг 38 мин Засгийн газар "Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө"-г танилцууллаа 16 цаг 39 мин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 16 цаг 39 мин Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй 16 цаг 41 мин Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгууллаа 16 цаг 41 мин Засгийн газар Бортээгийн ордод хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулна 16 цаг 42 мин "Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 19 цаг 3 мин
iИх уншсан
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго...
Top