Олон улсын олимпын хороо, Олимпын эв санааны нэгдлээс дасгалжуулагч нарт зориулсан ээлжит тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ.
Энэ удаа Унгарын спортын шинжлэх ухааны их сургуулиас зохион байгуулдаг International Coaching Course хаврын сургалтад хамрагдах боломжийг дасгалжуулагч нарын дунд нээлттэй зарласан байна. Тус хөтөлбөр дөрөвдүгээр сарын 8-нд эхэлж, 50 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сагсан бөмбөг, хөлбөмбөг, гандбол, газрын теннис, усан поло, чөлөөт бөх зэрэг спортын зургаан төрлөөр хамрагдах боломжтой аж.
Хөтөлбөрийг сонирхсон дасгалжуулагч нарын бүрдүүлэх материалыг танилцуулъя.
Бүрдүүлэх материал:
• Гадаад паспортын хуулбар
• Товч намтар CV /амжилт, туршлага дэлгэрэнгүй оруулах/
• Эрүүл мэндийн магадалгаа
• Спорт холбооны тодорхойлолт, албан хүсэлт
Дасгалжуулагчид англи хэлний мэдлэгтэй байх ёстой бөгөөд хоёрдугаар сарын 20-нд багтаанд МҮОХ-нд материалаа хүргүүлэх ажээ.



