Цагдаагийн байгууллагад 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 23:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Дунд Дарь-Эхийн дунд буудал орчимд “Манай эхнэр нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулахад хөрш нь гэх эрэгтэй 30 настай эмэгтэй М болон түүний дөрвөн настай, гурван настай охины биед нь мэс ашиглан халдсан байна. 30 настай эмэгтэй М, дөрвөн настай охиныхоо хамт амиа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Гурван настай охин А-ийн биеийн байдал хүнд, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна гэв.
Хохирогч эмэгтэйн нөхөр “Жирэмсэн эхнэр, дөрвөн настай охиныг минь яг л мал нядалж байгаа юм шиг хөнөөсөн байсан. Машин аваад ирэх хооронд ийм харгис хэрэг гарсан. Цаг гарны дотор л гэр бүлийг минь хяргачихлаа. Гурван настай охиныг минь гурван удаа хутгалсан, одоо сэхээнд хүндхэн байна" хэмээн ярьжээ.




Сэтгэгдэл (1)