Монголын жүдо бөхийн УАШТ энэ сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдана. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн 49 дэх, эмэгтэйчүүдийн 34 дэх, холимог багийн 12 дахь удаагийн УАШТ-д өсвөр үеийн 15, 16, 17 настай тамирчид өрсөлдөх боломжтой юм.
УАШТ эрэгтэйчүүдийн 60,66, 73, 81, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70, -78, +78 кг-ын жингийн ангиллаар явагдана.



