x

Гамшгийн эрсдэлийг бууруулах дунд хугацааны стратегийн III үе шатны төлөвлөгөөг баталлаа

Гамшгийн эрсдэлийг бууруулахад салбарын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг тусгах, салбарын уялдаа холбоог хангах, үндэсний хэмжээнд Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн тэргүүлэх чиглэл, зорилтын хэрэгжилтийг хангах, эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодитой төлөвлөн хэрэгжүүлэх хүрээнд "Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн III үе шатны (2026-3030) арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар тушаалаар батлууллаа.

Тус баримт бичгийг боловсруулахдаа II үе шатны төлөвлөгөөнөөс хэрэгжилт хангалтгүй байгаа арга хэмжээ, Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр", НҮБ-ын КАДРИ үнэлгээний багаас Монгол Улсад хийсэн чадавхын үнэлгээнээс гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан байна.

Япон Улсын Сендай хотноо 2015 онд болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 улс "Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030" баримт бичгийг санал нэгтэй баталж, энэхүү баримт бичигт дэвшүүлсэн 7 зорилт, үйл ажиллагааны 4 тэргүүлэх чиглэлийг үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн өөрийн улсын чадавх, нөөц бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэхээр үүрэг амлалт авсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар саррын 27-ны өдрийн 355 дугаар тогтоолоор "Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги"-ийг батлуулж, 2017-2020, 2021-2025, 2026-2030 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан амиа алджээ 3 цаг 31 мин Д.Алтангэрэл: Шатахууны талаар баримтлах бодлогод нөөцийн стандарттай болох нь чухал 5 цаг 1 мин П.Дэлгэрнаранг ГЕГ-ын даргаар томилжээ 5 цаг 4 мин Олимпын аварга Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багтай нэгдэв 5 цаг 29 мин Хятад хиймэл оюуны "сэтгэл хөдлөл"-ийг хянах журам боловсруулжээ 5 цаг 30 мин Хятад улс Япон руу экспортлох бараанд тавих хяналтаа чангатгав 5 цаг 32 мин Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна 5 цаг 36 мин Аялал жуулчлалын байгууллагуудад одны зэрэглэл тогтоох журам баталлаа 5 цаг 37 мин Засгийн газар "Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө"-г танилцууллаа 5 цаг 38 мин Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэн тогтоолоо 5 цаг 38 мин Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй 5 цаг 40 мин Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг байгууллаа 5 цаг 40 мин Засгийн газар Бортээгийн ордод хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулна 5 цаг 41 мин "Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 8 цаг 2 мин Олон нийтийн хяналтын тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулав 8 цаг 2 мин Засгийн газар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчилнэ 8 цаг 3 мин Улаанбаатарын томоохон төслүүдийн усны хэрэглээ, нөөцийн асуудлыг хэлэлцэв 8 цаг 4 мин Сонгинохайрхан дүүрэгт эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн судалгааг эхлүүллээ 8 цаг 5 мин Б.Цэнгэл: Төрийн өмчийн 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилна 8 цаг 15 мин Венесуэл АНУ-д 30-50 сая торх нефть нийлүүлнэ 9 цаг 28 мин
iИх уншсан
Марко Рубио “Монголын Ерөнхийлөгч хууль бус” гэж байжээ Вэнэсуэлчүүд цэцэг барин угтлаа Николас Мадуро гэж хэн бэ? Гео стратегийн сорилттой орчилд хүний эрх, эрх чөлөөг бататг... Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ... Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдлын мэдэ... Улсын гавьяат малчин Н.Баясгалан 1146 тэмээ тоолуулжээ Шинэ оны анхны нар харах галт тэргээр гадаадын 400 гаруй жуу... Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой жу... CNBC сувгийн тоймлосон 2026 онд болох гол үйл явдлууд 2026 оны цэргийн бүртгэл энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ Дональд Трамп Венесуэлийн дэд ерөнхийлөгчид анхааруулга өглө... Нэгдүгээр сард МҮБХ-ноос зохион байгуулах барилдааны хуваарь... Улаанбаатар төмөр замд 853 вагон шатахуун байна Винус Уильямс Австралийн нээлттэй тэмцээнд оролцох урилга ав... Венесуэл АНУ-тай хүндэтгэлтэй харилцаа тогтоохыг уриалав Венесуэлийн хямралын улмаас үнэт металлын үнэ огцом өсөв “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг ирэх сард олго...
Top