x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ төсөл нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумдын нутаг дэвсгэрт орших Орхоны хөндийн 189 мянган га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутагт ирээдүйд 500 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулах зорилготой.

Хотын бүтээн байгуулалтад олон улсын стандарт бүхий 4Е ангиллын нисэх онгоцны буудал, 4800 га талбайд тээвэр-логистикийн нэгдсэн төв, 2450 га талбайд Өгийнуурын аялал жуулчлалын бүс, хөдөө аж ахуйн кластер зэрэг томоохон дэд бүтцүүдийг төлөвлөжээ.

Хархорум хотыг байгуулах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй бөгөөд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан чухал зорилтуудын нэг юм.

Хотын хөгжлийг байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөж, нийт талбайн 50 хувийг ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Мөн сэргээгдэх эрчим хүчээр хотын цахилгааны хэрэглээг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа нь уг хотыг хангайн бүсийн эдийн засгийн төв болгон хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.

Түүнчлэн эртний нийслэл Хархорумын туурийг хамгаалах, судлах хайгуул, малтлагын ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар-Лүн чиглэлийн 6 эгнээ, 101.7 км авто зам, Лүн-Хархорум чиглэлийн 4 эгнээ, 189.6 км авто зам болон Улаанбаатар-Хархорум чиглэлийн 1-р зэрэглэлийн төмөр замын зураг төсөл, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх асуудал нэн чухлаар тавигдаж байна.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 56 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 5 цаг 12 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 5 цаг 16 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 5 цаг 22 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 цаг 26 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 40 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 45 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 30 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 49 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 8 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 8 цаг 10 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top