x

Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно

Жендэрийн Үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн банктай хамтран “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны тавдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан болох юм.

Хурлыг угтсан 27 удаагийн зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 20-ны хооронд нийслэл болон 21 аймагт зохион байгуулагдаж байна. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож, олон улсын хурлын гол баримт бичиг болох Уриалгын төсөлд санал өгч байна.

Энэ сарын 14-нд болсон зөвлөлдөх уулзалтаар хурлын зорилго, онцлог, хүрэх үр дүнг танилцуулж, уриалгын төслийг танилцуулахын зэрэгцээ оролцогчдоос санал, зөвлөмж авсан байна.

Тус хурал болон уриалгын баримт бичиг нь 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оруулах Монголын хувь нэмэр, байр суурийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зохион байгуулагчид онцолжээ.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 14 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 39 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 52 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 55 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 58 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 17 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 2 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 3 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 14 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 10 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 43 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top