x

Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй

Түүхийн ухааны доктор, дэд профессор Б.Баатархүүтэй ярилцлаа.

-Монгол хүн ёс суртахуун, үнэт зүйлгүй болчихлоо гэж бид ярьсаар байгаа. Тэгвэл үүний шалтгаан нь юу юм бэ?

-Хөгжил гэдэг зүйлийг хүмүүс өндөр барилга бариад, үнэтэй машин, гар утас хэрэглэчихвэл хөгжөөд байгаа юм шиг ойлгодог. Миний хувьд үүнийг технологийн дэвшил гэж хардаг. Харин хөгжил гэвэл хүний хөгжлийг л ярих ёстой. Хүний хөгжлийг хамгийн түрүүнд мэдлэг, боловсролоор нь тодорхойлно. Гэхдээ мэдлэг боловсролтой хүнийг бий болгохын тулд эхлээд ёс суртахуунтай, хүмүүжилтэй хүнийг бий болгох ёстой. Боловсролын суурь нь яах аргагүй хувь хүний хүмүүжил, ёс суртахуун, хандлага байдаг. Цэцэг тарихын тулд гоё ваар сав гэхээсээ илүү хөрс шороо, үндсийг нь сайн бэлдэж байж сайхан цэцэг ургана. Үүнтэй адил хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүнийг бий болгож байж хүний хөгжил ярина. Хүн нь хөгжсөн үед улс орны хөгжлийг ярих ёстой. Өнөөдөр манайхны болж бүтэхгүй байгаа юмны суурь бол ёс суртахуун гэдэг зүйл. Хүмүүжил, ёс суртахууныг уламжлалт соёл, ёс заншил, бахархах түүх нь бий болгодог.

Нөгөө талаар бид цахим орчны төөрөлдсөн мэдээлэлд хэт их автчихаад байна. Салхи хаанаас салхилна хамхуул тийшээ хийсдэг шиг цахим орчны мэдээлэлд тархиа угаалгадаг болсон. Түүнийг шүүн тунгаах чадвар монгол хүнд байхгүй байна.

-Монголчуудын бусад улс үндэстнээс ялгарах онцлог нь ёс заншил, соёл, нүүдэлчин ахуй шүү дээ. Бидэнд одоогоор нүүрлэчихээд байгаа аюул үүнтэй холбоотой байна уу?

-Одоогоор Монголд нүүрлэчихээд байгаа зүйл бол соёлын хэлбэрдмэл байдал болон соёлын харьжих үзэгдэл болчихоод байна. Соёлын харьжих үзэгдэл гэдэг бол өөрийн үндэстний соёлыг дорд үзэх, гадны соёлыг тахин шүтэх хандлагаар илэрдэг. Жишээ нь, цахим орчныг монголчууд маш их ашиглаж байна. Саяхан би цахим орчинд “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэсэн гарчигтай пост харсан юм. Монголчууд “Эр хүн туг барина” гэдгийг ажил үйлс нь сайн явж, мандан бадарч явааг нь ийнхүү хэлдэг. Харин ядарч зүдрээд, доройтож яваагаа “тугал ч хариулна” гэдэг. Эр хүний сайн явах, саар явах хоёрыг ингэж зүйрлэдэг гэсэн үг. Гэтэл тэр хүн сайн явна гээд Тайландад аялж яваа гэж зургаа нийтлээд, ядарч доройтсон явна гээд Дорноговьд авахуулсан зургаа оруулаад, зүйрлэж бичсэн байсан.

Өөрөөр хэлбэл, сайн яваагаа харь нутагт, саар яваагаа төрсөн нутагтаа эцэг эхийнхээ бууцанд байгаа гэж зүйрлэсэн байгаа юм. Монгол хүн төрсөн нутгаа “Унасан газар, угаасан ус гэж эрхэмлэдэг шүү дээ. Энэ жишээ бол соёлын харьжих үзэгдэл болж байгаа юм. Үндэсний зүйлээ дорд үздэг, харийн юмыг сайханд тооцдог хандлага бидэнд өвчин шиг тархчихсан байна. Гадаадад байгаа монголчууд “Монголоо яаж хөгжүүлэх вэ, яаж сайхан болгох вэ” гэхийн оронд “Танай монголчууд” гэж ярьдаг болчихсон.

-Соёлын хэлбэрдмэл байдал гэдэг нь үндэсний уламжлалаа хэлбэр төдий оромдоод байна гэсэн үг үү?

-Үүн дээр нэг жишээ болгоод уул овооны тахилгыг авч үзье. Өнөөдөр уул овоо тахиснаараа Монгол Улс хөгждөг бол мандах бадрахаар боллоо. Гэтэл нэг тийм хэлбэрдмэл байдал бий болчихсон. Жишээ нь, “Алтан овоо”-ны тахилга дээр түм буман хүн машин техник, морь малаа унаад яваад очдог. Тэнд хэдэн зуун хүн чихцэлдээд, хүн малын хөлд талхлагддаг. Гэвч энэ нь яг үнэндээ тахилга биш талхидах явдал болдог. Дараа нь очихоор өргөсөн архины шил, сүүний сав гээд хогийн цэг шиг л харагддаг. Том дээл өмсөөд, том чулуу өвөртөлж очоод “Намайг баяжуулж хайрла” гэдэг бол хэлбэрдмэл байдлын нэг жишээ. Гэтэл уул овооны тахилга бол бусдын сайн сайхан, амар тайван, эрүүл энх байдлын төлөө л байдаг.

Малчид сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөж байгаа нь байгалиа шүтэх монгол ухаан шүү дээ. Гэтэл дэлгүүрээс савтай сүү худалдаж аваад байрныхаа есөн давхраас хүний машин дээр цацаж байгаа нь мухар сүсэг. Энэ мөн л соёлын хэлбэрдмэл байдал.

-Өнөө цагт соёлын олон наадам зохион байгуулагддаг болчихсон. Үүний утга учир, ёс жаяг алдагдаад байна уу?

-Өвлийн наадам, нүүдэлчдийн фестиваль, тэмээний наадам гээд маш олон соёлын өвийн наадам хийгдэж байгаа. Энэ хийгдэх нь зөв ч хамгийн чухал нь олон нийтийн ойлголт байдаг. Олон түмэн соёлынхоо өвд хэрхэн хандаж байна гэдэг утгаараа маш чухал зүйл. Саяхан Дорноговь аймагт болсон тэмээний баяраар тэмээгээ шараад тавьсан. Үүнийг ард түмэн маш их шүүмжилсэн. Энэ бол соёлын өвийн маш том алдаа болсон шүү дээ. Мөн саяхан цахим орчинд шагайн хэлбэртэй ааруул хийж, худалдаалж байсан. Үүнийг хийж байгаа хүмүүс шинэ бизнесийн санаа олох гээд л хийсэн байх. Гэтэл монголчуудын хувьд шагай бол бэлгэдэлтэй яс. Шагайг эр хүн мөлждөг. Мөлжинө гэдэг бол иднэ гэсэн үг биш. Шагайнд мах байдаггүй учраас хутгаар цэвэрлээд тоглож нааддаг, шагайнд шүд хүргэдэггүй гэх мэтээр цээрлэдэг. Бэлгэдлийн хувьд бол маш эрхэм зүйл. Харин практик талаасаа хүүхэд аваад амандаа хийх эрсдэлтэй. Нөгөө талаар идээн дээрээ монгол хүн яс тавьдаггүй. Бэлгэдлийг нь аваад үзвэл маш муу ёрын зүйл болж байгаа юм.

Мөн нүүдэлчдийн наадмаар 10 нас хүрээгүй жаахан охинд эхнэр дээл өмсгөчихдөг. Монгол соёлын хувьд нөхөрт гарсан хүн эхнэр дээл өмсдөг. Энэ нь мөн л соёлын өвийн алдаа болж байгаа юм. Өнөө үед охид эмэгтэйчүүд үндэснийхээ дээлээр гоёчихоод үсээ задгай тавьчихдаг. Гэтэл монгол уламжлалт ойлголтоор бэлэвсэрсэн эмэгтэй үсээ задгай тавьдаг. Тэгвэл яагаад уламжлалт соёл байх ёстой вэ гэвэл тухайн ард түмнийг хүмүүжүүлэх, бусдаас онцгойрох, ялгарах, үндэсний ижилсэл ондоошил юм шүү дээ. Мэдээж бусдын соёлыг даган дуурайх, авч хэрэглэх зүйл байна. Үүнийгээ ялгаж, зааглах шаардлага бий.

-Ер нь монголчууд хоорондоо эв нэгдэлгүй болоод байна уу?

-Монгол хүний тухай гадныхан “Монголчууд гайхалтай шударга, нинжин сэтгэлтэй” гэх мэт онцолсон байдаг. Гэтэл одоо бол гудамжинд нэгнээ харааж зүхсэн, хууль байхгүй бол алж хядах дээрээ тулсан, шударга ёс байхгүй, шударга бусын үйл дээд зэрэгтээ хүрээд байна. Монгол хүний онцлог нь хүн хүнтэйгээ маш сайхан харьцах шүү дээ. Эмэгтэй хүн нөхөртэйгөө, нөхөр нь эхнэртэйгээ, аав ээжтэйгээ, найз нөхөдтэйгөө сайхан харьцдаг зүйл байхгүй боллоо. Монгол хүний мөн чанар алга болчихлоо. Гэхдээ энэ нь эргээд амархан сэргэдэг. Монгол хүний өгөгдөл, удмын санд байж л байгаа. Гагцхүү түүнийг өдөөх, сэргээх, сургах хэрэгтэй.

Дээрээс нь монгол хүн байгаль, ан амьтан, эд юмтай хүртэл маш сайхан харьцдаг байсан. Монголчууд өөрсдийнхөө мөн чанарыг ойлгохоо байчихсан л гэсэн үг. Тэгэхээр монгол хүний мөн чанарыг бий болгохын тулд ёс суртахуунлаг иргэнийг бий болгох, ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй. Үүний тулд боловсролын тогтолцоо маш чухал үүрэгтэй. Монгол хүний ярьдгаар тулга тойрсон шийдвэр гаргаад байгаа учраас ард түмэн буруу зүйл рүү хазайх хандлагатай болчихсон.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 25 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 33 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 37 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 42 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 15 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2 цаг 50 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top