x

Голомт банк Apple Pay-г Монголд анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая гаруй хүнд үйлчилж буй Apple Pay төлбөрийн системд картаа холбон ашиглах боломжтой боллоо. Ингэснээр Голомт банк өмнө нь тулгарч байсан Apple Pay хэтэвчтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгож байна.

Apple Pay гэдэг нь?

Дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Африк, Ази, Европ, Латин Америк, Ойрх Дорнод, Хойд Америкийн бүсийн орнуудад Apple Pay ашиглан NFC-ээр төлбөр төлнө. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан дараах тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ээр төлбөр төлөх боломжтой.

Онлайн худалдан авалтын төлбөрөө Apple Pay ашиглан нэг үйлдлээр төлөх боломжтой.

Интернэт хөтөч ашиглан хийж болох бүх гүйлгээг Apple Pay-ээр хурууны хээ, царай таних технологиор хормын дотор гүйцэтгэхээс гадна Apple Music, Apple News+, Apple TV+ зэрэг үйлчилгээний эрх авах, App Store-оос тоглоом, аппликэйшн татах, ICloud-ийн багтаамжаа
нэмэгдүүлэх зэрэг Apple-тай холбоотой бүх төлбөр тооцоогоо хамгийн хялбараар шийдээрэй.

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн хялбар төлбөр тооцоог үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Дэлхийн өнцөг булан бүрд сая сая хэрэглэгчид Apple Pay-ийг ашиглаж байна. Харин онлайн болон оффлайнаар бизнес эрхлэгчид Apple Pay-ийг төлбөрт хүлээн авснаар хамгийн найдвартай бөгөөд хялбар шийдлийг хэрэглэгчдэдээ санал болгохоос гадна хүртээмжтэй ажиллаж, худалдан авалтын сувгаа нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.

Apple Pay-ийн давуу тал:

  • Хоёрхон товшоод л гүйлгээ хийх тул карт, бэлэн мөнгө ашиглахаас илүү хялбар.
  • Хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хамгаалагдсан.
  • Дэлхийн хаана ч NFC технологийн тусламжтайгаар хормын дотор төлбөрөө төлнө.
  • Хэдэн сая онлайн худалдааны вэбсайт болон аппликэйшнд уншдаг.

Apple Pay-д Голомт банкны картаа холбосноор...

Голомт банк олон улсын төлбөр тооцоо хийх гарцыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран дэвшилтэт шийдлүүдийг Монголд анхлан нэвтрүүлсээр байна. Энэ хүрээнд олон улсад өргөн хэрэглэгддэг хэд хэдэн төлбөрийн хэрэгсэлд Голомт банкны картыг амжилттай холбосон бол ийнхүү Apple Pay хэтэвчид картаа холбон төлбөр тооцооны асуудлаа хялбарчлах бас нэгэн боломжийг харилцагчдадаа олгож эхэллээ. 

Ингэснээр Голомт банкны харилцагчид төдийгүй Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд Apple Watch болон iPhone гар утсаа ашиглан дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх шинэ боломж нээгдэж байна. Та SocialPay аппликэйшнээр дамжуулан Голомт банкны Mastercard болон Т картыг Apple Pay-д холбох боломжтой бөгөөд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Нэмж дурдахад Mastercard брэндийн, олон улсын эрхтэй картыг Голомт банк анх 1999 онд Монголд нэвтрүүлж, 2018 онд тус брэндийн анхны виртуал картыг зах зээлд гаргаснаар өдгөө олон улсын Mastercard брэндийн картыг хамгийн олон төрлийн сонголттойгоор харилцагчдадаа
хүргэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 9 цаг 24 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 9 цаг 33 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 9 цаг 38 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 12 цаг 8 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 12 цаг 17 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 12 цаг 20 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 13 цаг 2 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top