x

Америкийн нялуурлыг үл тоогч Либерман

Израилийн Батлан хамгаалахын сайд асан, урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерманы ярилцлагаас өмнөх нийтлэлд би эшлэсэн. “Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авхуулаад Че Гевараг хүртэлх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар даа. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна” гээд Европыг маш гутрангиар хардагаа илэрхийлж, 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэж үздэгээ нуугаагүй. 

Тэр тухай дахин өгүүлэх нь өнөөгийн хэрэг явдлыг ойлгоход дөхөмтэй. Дөнгөж өчигдөр израилийн ТВ-ийн 9-р сувгаар ярьж байхыг нь бүтэн үзлээ. Энэ нийтлэлийг бичих санаа сэдэл төрүүллээ. АНУ-ыг стратегийн ойрын холбоотон гэж нэрлэх мөртлөө тэр нялуурал, үл бүтэх шаардлага нөхцөлийг нь зад авч өглөө. Юм л бол битгий, бүү тэг, түрүүлж хөдөлж болохгүй, цаадуултай зохиц, дипломатын арга сүвэгчил гэж ятгадаг, тээг тавьдаг, тэгснээрээ Израильд ялагдал авчирдаг гэж шүүмжлэн ярьж байх юм.

Холоос жишээ татжээ. 1973 оны дайн. Египет, Сири нь хил дээрээ цэрэг бөөгнүүлээд агаарын цэргийн хүчнээ илт бэхжүүлээд онгоцны тоогоо нэмээд байна, өрсөөд урьдчилсан цохилт өгье гэсэн нисэх хүчний командлагчаа Ерөнхий сайд хатагтай Голда Меир няцаасан байгаа юм. “Би түрүүлж байлдахгүй гээд АНУ-ын ТНБД Х.Киссенжерт ам гарчихсан тул азнаж бай” хэмээн учирлажээ. АНУ нь Арабын орнуудад хандаад битгий байлдаач гээд учирлаад байж гэнэ. Гэтэл Арабын орнууд түрүүлж халдаад Израилийг нуман тулгуурт оруулж байсан түүхийг Либерман өчигдөр дурдав.

Үүнээс хойш Израиль Улс АНУ-ын анхааруулга (арабуудад хайр зарласан нялуурал нь) сануулгыг хоёр ч удаа үл тоогоод цохилт өгчихсөн, одоо харж байгаа биз дээ, бидний зөв болсон гэж ярив. Тэр нь Ирак (1981 оны “Опера” операц), Сирийн (2007 оны “Жимсний цэцэрлэг” операц) цөмийн байгууламжийг АНУ хориглoсоор байхад нь зөрөөд өрссөн агаарын цохилт өгөөд жагсаалаас гаргачихсан, хэрэв тэгээгүй бол цөмийн зэвсэгтэй Ирак, Сири хоёр ёстой түйвээж өгөх байсан гэж Либерман яриад Ираны цөмийн байгууламж, цэрэг-стратегийн гол чухал бүх объектод бүр максимально (maximally) цохилт яаралтай өгөх хэрэгтэй, хойшлуулж болохгүй гэж эрх баригчдадаа уриалав.

Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг. Үүнийгээ одоо болиод эцсийг нь үзсэн, дахиж хариу үзүүлэхгүй болтол нь максимально цохилт өгвөл таарна гэв.

Яг ийм maximally цохилтоор одоо ХАМАС, Хезболлаг нугаслах хэрэгтэй. Улс төрийн цэрэгжсэн тэр хоёр намын мөрийн хөтөлбөрт (Манифестэд нь Ислам Израилийг устгаагүй цагт Израиль оршсоор байна, үргэлжлэн оршсоор байх болно!) заасан, гишүүд нь тангараг өргөхдөө маани мэгзэм болгон уншдаг заалт болох Израиль Улсыг газрын хөрснөөс арчиж хаяна, жүүд хүн бүрийг алж устгана, Израилийг оршин тогтнуулахгүй гэдэг тэр заалтаасаа бүрэн татгалзтал нь энэ дайнаа үргэлжлүүлнэ, цэрэгжсэн хоёр намын цэрэг-улс төрийн бүх удирдагчдыг нь зүйл дуусгах хэрэгтэй, сүүлчийн цэргийг нь дуустал байлдах хэрэгтэй хэмээн Зөвлөлт Молдавын иргэн явсан А.Либерман заналтайяа ярьж харагдав.

Жиргээнээс ийм нэг пост олж аваад шэйрлэе гэж шийдлээ. “Палестинчуудад хоёр сонголт байсан. Тэд мэдлэг боловсрол эзэмшиж, еврейчүүдтэй өрсөлдөж дээр нь гарах. Нобелийн шагналыг еврейчүүдийн урд гарч хүртэх. Тэдэнд бүх боломж нь байсан уу байсан. Гэвч тэд тархиа ажиллуулах биш, зэвсэггүй еврей хүмүүсийг алаад цогцсыг нь тойроод бүжиглэх сонголт л хийсэн” гэжээ.

Төгсгөлд нь ХАМАС-ын нэг толгойлогч Абу Марзуктай хийсэн ярилцлагаас эшлэе. “Та нар цэрэг зэвсгийн зориулалттай 500 км хонгил барьжээ. Харин яагаад Газын энгийн иргэдэд зориулж бөмбөгнөөс хоргодох байр бариагүй юм бэ” гэхэд ингэж хариулжээ: –Бид энгийн иргэдэд санаа тавих ёсгүй, бидэнд падгүй, НҮБ тэдэнд санаа тавиг! 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 22 цаг 51 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 0 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 23 цаг 5 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ Өчигдөр 11 цаг 03 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв Өчигдөр 10 цаг 54 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов Өчигдөр 10 цаг 51 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо Өчигдөр 10 цаг 09 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top