x

Монгол, Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтран ажиллана

МҮЭХ БНСУ-д ажиллаж амьдарч буй 50 мянган иргэнийхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжид тусгах талаар тодорхой ажлууд хийхээр тохиролцжээ.

БНСУ-ын ҮЭ-ийн холбооны урилгаар МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, салбарын ҮЭХ-ны зарим удирдлагын хамт ажлын тус улсад айлчилж, тэнд ажиллаж амьдардаг монгол иргэдийнхээ хөдөлмөрлөх эрхэд тодорхой ахиц дэвшил бүхий хэд хэдэн асуудлаар хэлэлцэн тохиролцож, БНСУ-ын үндэсний ассамблейд ҮЭХ-гоо төлөөлөн сууж буй парламентын гишүүдийн төлөөлөлтэй уулзан, бодлогын түвшинд хамтран ажиллах тухай санал солилцлоо. МҮЭХ, БНСУ ын ҮЭХ-дын салбар аймаг, харьяа газар, ажлын албаны хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах яриа хэлэлцээр хийв.

БНСУ Хөдөлмөрийн харилцааны зарим хууль тогтоомжоо өөрчилж, тухайлбал халууны улиралд хэт халалтаас үүдэн ажлын байран дээр тухайн ажилтны эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан бол үйлдвэрийн осол гэж үзэх, ажил олгогч цалин хөлсөө цаг тухайд нь олгоогүй тохиолдолд оногдуулах шийтгэлийг чангатгах зэрэг заалт оруулж байгааг БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Хонг Бэ Парк онцоллоо. 

МҮЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Монгол Солонгосын парламентийн бүлгийн гишүүнээр сонгогдсоны хувьд хоёр орны парламент хууль тогтоох чиглэлээр ажилчин хүний эрх ашгийн төлөө хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхийлэн ажиллахыг чухалчлан саналаа илэрхийлсэн юм.

Манай улсын 56 мянган иргэн БНСУ-д сурч, ажиллаж амьдардгаас 3 хүн тутмын нэг нь буюу 18 мянган иргэн визгүй оршин суудаг. Зөвшөөрөлгүй болон гэрээгээр ажиллаж амьдарч буй хүмүүст ч хөдөлмөрийн хөлсөө цаг тухайд нь авч чадахгүй, ажлын байран дээр осол гэмтэлд өртсөн ч эмнэлгийн тусламж, даатгалын үйлчилгээ авч чадахгүй байх зэрэг асуудал тулгарсаар байгаа билээ. Иймд монгол иргэд эрх ашгаа хамгаалахын тулд нэгдэн ҮЭ байгуулан, БНСУ-ын ҮЭ-тэй хамтран ажиллах хэлбэрээр эрх ашгаа хамгаалуулах боломж нөхцөл бүрдүүлэхийн тулд хоёр орны ҮЭ-ийн холбоод тодорхой ажил хийхээр тохиролцлоо.

Түүнчлэн, айлчлалын үeэр хөдөлмөр халамж үйлчилээний нэг цэгийн үйл ажиллагаатай танилцаж, хилийн чанадад дахь ажилчдын хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах Монголдоо буцан ирж ажиллахыг дэмжих, нийгмийн даатгал, цалин хөлсний маргааны тухай ярилцсаныг МҮЭХ мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 4 цаг 29 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 45 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 50 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 55 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 59 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 13 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 19 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 7 цаг 22 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 41 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 43 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top