x

Азийн Хөгжлийн Банк: Монголын эдийн засаг 2025 он дуустал тогтвортой өснө

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 6 хувьд хүрнэ гэсэн таамаглал хэвээр байгааг Азийн хөгжлийн банк энэ оны есдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа онцолжээ. 

Эдийн засгийн өсөлт энэ онд 4.1 хувиар өснө гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард таамаглаж байсан нь 5.5 хувиар болж нэмэгджээ. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэр, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт дэмжих төлөвтэй байна гэв.

Мөн хөдөө аж ахуйн салбар энэ оны эхний улиралд огцом унаснаасаа сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр ирэх онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байгааг АХБ-ны ахлах эдийн засагч Мариа Карина Тинио сэтгүүлчдэд танилцууллаа. Тэр энэ тухай “Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн олборлолт төсөөлснөөс хурдан нэмэгдсэнтэй холбоотой өндөр байна. Уул уурхайн салбарыг дагаад, тухайлбал нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 37.6 хувиар өслөө. Энэ нь төсвийн орлого нэмэгдэж, үйлчилгээний салбарууд, тэр дундаа ачаа тээврийн салбарын өсөлтөд нөлөөлсөн. Мөн инфляцын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр дотоодын эрэлт өссөн нь эдийн засгийн өсөлтийг дэмжлээ” гэсэн байна.

 

Инфляцын түвшин мэдэгдэхүйц багасаж, төв банкны зорилтот түвшинд багтаж байгааг мөн тайланд дурдсан байна. Хэрэглээний үнэ энэ онд 6.8 хувиар өсөх төлөвтэй байгаа нь дөрөвдүгээр сарын таамаглалаас бага зэрэг доогуур байна. Харин ирэх онд инфляц өмнө төсөөлж байснаас нэмэгдэж, 7.2 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь дотоодын эрэлт болон төсвийн зардал нэмэгдсэн зэргээс шалтгаалжээ. Төсөөллийг бууруулж болзошгүй эрсдэлүүд нь БНХАУ руу экспортлох түүхий эдийн экспортын эрэлт багасах, Оюутолгойн олборлолт саарах, геополитикийн хурцадмал байдал, цаг уурын нөлөөллөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ буурах, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах зэргийг дурдсан байна.

 

“Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст өсөж байгаа нь сайн мэдээ юм. Ирээдүйд тохиож болзошгүй цочролоос хамгаалах нөөц бий болгох, цаашлаад өргөн цаар хүрээтэй, төрөлжсөн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалт хийхэд энэ өсөлтийн мөчлөгийг чиглүүлэх нь чухал”-ыг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэмдэглэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 3 цаг 57 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 4 цаг 13 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 4 цаг 18 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 4 цаг 23 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 4 цаг 27 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 4 цаг 41 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 4 цаг 47 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 6 цаг 31 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 6 цаг 50 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 9 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 7 цаг 11 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 23 цаг 58 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа
Top