x

Японы судлаачид өөх шатаадаг уургуудыг илрүүлжээ

Дасгал хөдөлгөөн хийх явцад нэмэгдэж, өөх шатаахад тусалдаг уургийн хувилбаруудыг Японы судлаачдын баг нээжээ. Энэхүү нээлт нь хоолны дэглэм барихгүйгээр жингээ хасахад туслах шинэ эмийг гарган авахад тус дөхөм болж магадгүй байна.

Европын шинжлэх ухааны “Molecular Metabolism” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар, хүмүүс дасгал хийх үед араг ясны булчинд “PGC-1a” уургийн янз бүрийн хувилбарууд үүсдэг ба тэдгээрийн өсөлт нь их байх тусам хүмүүс илүү их энерги зарцуулдаг болохыг харуулжээ.

Эдгээр хувилбар байхгүй хулгануудад “дасгал хийх явцад энерги зарцуулалт бага явагдаж, улмаар таргалалт, гиперинсулинеми /цусан дахь инсулины хэмжээ ихсэх/ үүсэхэд хүргэдэг” болохыг Кобегийн их сургуулийн Анагаах ухааны их сургууль зэрэг бусад байгууллагын судлаачдаас бүрдсэн баг тогтоосон байна.

Судлаачид хүний ​​араг ясны булчинг судалж үзэхэд “PGC-1a”-ийн өөр хувилбарууд мөн дасгалын явцад нэмэгджээ. Тэдгээрийн үйлдвэрлэл нь хувь хүнээс хамаарч өөр өөр байдаг тул хүмүүс ижил дасгал хийсэн ч биеийн жин адил бус хэмжээгээр хасагдахад нөлөөлдөг байна.

Таргалалтын эмчилгээнд хоолны дуршлыг бууруулдаг эмийг ихэвчлэн зөвлөдөг боловч судлаачдын энэхүү нээлт нь дасгал хөдөлгөөнөөс үл хамааран эдгээр хувилбарыг өдөөх, эсвэл нэмэгдүүлэх шинэ эмүүдийг гарган авахад тусалж магадгүй юм.

Кобегийн их сургуулийн профессор Ватарү Огавагийн ярьснаар, таргалалттай холбоотой өвчлөлүүд бол эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй гол сорилт бөгөөд хэрвээ шинэ эмүүд таргалалтаас ангижрахад нөлөөлж чадвал янз бүрийн өвчнийг эмчлэхэд тустай байх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top