x

БНСУ-ын Дэдүн эмнэлгийн эмч нар УБТЗ-ын Төв эмнэлэгт зочиллоо

УБТЗ-ын Төв эмнэлэг төмөр замчдад үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг улам сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хөгжингүй орны эмнэлгүүдтэй хамтарч ажиллах ажлыг зохион байгуулж байна.

Тухайлбал БНСУ-ын Бусан хотын Дэдүн эмнэлэгтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулсны дагуу тус эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн захирал, гэмтэл, доод мөчний нөхөн сэргээх мэс заслын эмч Kim Yeong Joon, Гадаад харилцааны хэлтсийн дарга Pak Sanghee, Дэдүн дээд сургуулийн сувилахуйн тэнхимийн декан, профессор Шин Жон Сүн тэргүүтэй Дэдүн эмнэлгийн яаралтай тусламжийн болон сувилахуйн ангийн 12 оюутан манай улсад ирж, УБТЗ-ын Төв эмнэлэг, “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Дэдүн эмнэлэг нь УБТЗ-ын төв эмнэлэгт “Алсын зайн оношилгооны төв”-ийг байгуулж алсын зайнаас эрүүл мэндийн оношилгоо, зөвлөгөөг өгч байгаа юм. Үүний үр дүнд оношны ховор тохиолдлууд, шийдвэрлэхэд хүндрэлтэй оношилгоо, эмчилгээний талаар Дэдүн эмнэлгийн эмч нартай телемедицинийг ашиглан санал солилцох, зөвлөгөө авах ажлыг зохион байгуулж байна.


Мөн Дэдүн эмнэлгийн зүгээс УБТЗ-ын эмч нарыг Солонгост богино хугацааны сургалт, олон улсын хурал зөвлөгөөнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил гэхэд л БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан “BIMTC 2023” буюу Бусаны олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын хуралд УБТЗ-ын Төв эмнэлгийн төлөөллийг оролцуулжээ.

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал Бусан хотын Daedong эмнэлэгтэй УБТЗ-ын Аялал жуулчлалын төвийг холбон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, төмөр замчид амарч аялангаа хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн багц үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх талаар санал солилцлоо.

БНСУ-ын Дэдүн эмнэлэг нь 75 жилийн түүхтэй, 600 гаруй ажилтантай, 100 гаруй эмч нарын багтай шилдэг шинэ дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр үйлчилдэг эмнэлэг юм.

Тус эмнэлэг нь Хоол боловсруулах замын шинжилгээний төв, Зүрх судасны мэс заслын төв, Хиймэл үений төв, Нурууны үений төв, Мэдрэлийн мэс засал, үений дурангийн төв, Хөл тавхайн клиник, Гадаад иргэдэд зориулсан эмчилгээний төв зэрэг олон төвтэй аж.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 8 цаг 43 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10 цаг 32 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! 13 цаг 3 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 13 цаг 54 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа 14 цаг 36 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна 14 цаг 43 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цаг 10 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? 15 цаг 49 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байгууллага шалгах цаг болсон Уржигдар 15 цаг 50 мин Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэдгээс бид айж байна Уржигдар 15 цаг 04 мин М.Мандхай: ХАА-н салбарт их хэмжээний зөрчил байгаа учир Хяналтын түр хороо байгуулна Уржигдар 14 цаг 23 мин С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Уржигдар 14 цаг 14 мин Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллажээ Уржигдар 13 цаг 34 мин Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй Уржигдар 11 цаг 28 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ Уржигдар 11 цаг 09 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top