x

ЗАВХАН: "Нууцлаг ертөнц" үзэсгэлэнд 160 гаруй үзмэр дэлгэжээ

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж Завхан аймгийн музей, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Нууцлаг ертөнц” сэдэвт үзэсгэлэнг аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэжээ.

Үзэсгэлэнг 7 дугаар сарын 1-ний өдөр нээж, 9 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Одоогоос 100 жилийн өмнө Монголын Байгалийн түүхийн музейн үндэс суурь тавигджээ. Завхан аймагт орон нутаг судлах музейг орон нутгуудаас анх удаа байгуулсан түүхтэй. Түүхэн 100 жилийн ойд зориулж нээлтээ хийсэн “Нууцлаг ертөнц” үзэсгэлэнд сээр нуруугүйтэн буюу бидний хэлж заншсанаар шавжийн олон төрөл зүйлийг нэг дор дэглэжээ.

Шавжийн олон төрөл зүйлийн хатаасан болон гэрэл зурагтай тайлбар бүхий 160 гаруй үзмэр тавьсан байна. Байгалийг ойроос харах боломжийг олгосон үзэсгэлэнг өнөөдрийн байдлаар 100 орчим хүн үзсэн байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 51 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 16 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 12 цаг 30 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 цаг 33 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 12 цаг 35 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 54 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 39 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 40 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 51 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 47 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 20 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top