
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 дугаар тогтоолыг гуйвуулах ёсгүй, “Нэг Хятад” зарчим сорилттой нүүр тулах ёсгүй
Өнөөдөр 10 дугаар сарын 25-ны өдөр буюу 80 жилийн тэртээ мөн өдөр Тайвань Японы түрэмгийлэгчдийн гараас чөлөөлөгдөн, эх орныхоо элгэнд эргэн ирсэн энэхүү өдөр бол Бүх Хятадын ард түмний сэтгэл зүрхэнд сийлэгдсэн өдөр билээ.
7 цаг 8 мин

Энэ амралтын өдрүүдэд зүүн нутгаар цас орж, салхи ширүүснэ
Аравдугаар сарын 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай, зарим газраар ялимгүй цас орж, температур эрс буурах төлөвтэй байна.
10 цаг 43 мин

Г.Занданшатар: “Баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ”
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа.
10 цаг 44 мин

Төрийн дээд цол, одон, медаль хүртээв
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.
10 цаг 45 мин

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих анхны томоохон бүтээн байгуулалтын төсөл болох “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийн гэрээ өнөөдөр байгуулагдлаа.
10 цаг 47 мин

Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох санал УИХ-д өргөн баригдлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-д Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ танилцуулж, баялгийн хулгайтай тэмцэх, хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагыг онцоллоо.
10 цаг 48 мин

Туулын усанд бохирдол нэмэгдэж, халдварт нян илэрлээ
Биокомбинатын гүүр орчмоос гэдэсний бүлгийн савханцар, халуунд тэсвэртэй савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, псевдомонас аерогиноза зэрэг нян илэрчээ. Харин Маршал, Яармагийн гүүр орчмын шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй байна.
10 цаг 48 мин

Дорноговьд намрын мод тарих ажил эрчимтэй үргэлжилж байна
Намрын усалгааг 10 дугаар сарын дунд үеэс 15 хоногт нэг удаа хийгээд 11 дүгээр сард цэнэг усалгааг хийдэг. Намар тарьсан мод тайван өвөлжиж хөрсөндөө хурдан дасан зохицдог онцлогтой ажээ.
11 цаг 2 мин

Урлахуй ухааны танхимыг бурханч лам Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо
Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны Шашны Их Сургуулийн Урлахуй ухааны танхимыг СГЗ гэвш, бурхан урлаач доктор Г.Пүрэвбатын нэрэмжит болголоо.
11 цаг 2 мин

Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн өдөр Монголд 13 дахь жилдээ боллоо
Хүний нүдэнд тэр бүр харагдаад байдаггүй, нэн ховор амьтны тоонд багтдаг ирвэс дэлхийд 4000 гаруй байдаг бол үүний мянга гаруй нь манай оронд бий гэсэн статистик судалгаа байна.
11 цаг 4 мин

Улаанбаатар хот тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдийн саналыг авч байна
Нийслэлд замын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар иргэдээс санал авч эхэлж байна.
13 цаг 59 мин

Монголд нарийн ноост хонины чанарыг сэргээх дурангийн хээлтүүлгийн ажил үргэлжилж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ADRA олон улсын байгууллага болон Малын удмын сангийн үндэсний төв хамтран нарийн ноост хонины чанарыг сайжруулах дурангийн хээлтүүлгийн ажлыг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна.
14 цаг 0 мин

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон гардууллаа
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
14 цаг 3 мин

Дархан-Уул аймаг өвөлжилтийн бэлтгэлээ 84.3 хувьтай хангажээ
Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн салбарын төлөвлөгөөт ажлын хэрэгжилт 84.3 хувьтай, өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажил 62.8 хувьтай үргэлжилж байна.
14 цаг 6 мин

Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баяр ирэх гуравдугаар сард жуулчдаа угтана
Хөвсгөл аймгийн Хатгал суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 2026 оны гуравдугаар сарын 2-4-нд болно.
14 цаг 7 мин

Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд гэмт хэрэг бууруулах хамтын ажиллагааг эхлүүллээ
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн ИТХ-ын дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
14 цаг 8 мин

Ж.Дэлгэрсайхан: Иргэдийн төлж буй шимтгэл ирээдүйн амьдралынх нь баталгаа болох ёстой
Өнгөрсөн хугацаанд авсан цалингийн 50 хүрэхгүй хувиар тэтгэвэр тогтоож байгаа нь ахмадуудыг шууд ядууралд оруулж байна. Эдийн засагт мөнгөний цаг хугацааны үнэ цэн гэж ойлголт байдаг. Өнгөрсөн хугацааны мөнгө өнөөдрийн үнэ цэнийг гүйцэхгүй. Хуримтлуулж, хадгалж, хөрөнгө оруулалт хийж, өсгөдөг тогтолцоо хэрэгтэй.
14 цаг 23 мин

Рио Тинто Хятадын төмөр нударгатай тулсан түүх
...Хятадын өмнөх ба одоогийн засгийн газар, тагнуулын алба, Рио Тинтогийн өмнөх болон одоогийн удирдлагууд, хувийн аюулгүй байдлын зөвлөхүүд зэрэг 20 гаруй эх сурвалжаас гурван жилийн турш цуглуулсан мэдээлэл Хуг ямар үндэслэлээр хэрхэн шоронд хорьсон хийгээд Рио Тинто болон Хятадын Засгийн газар хоорондын харилцааг нийтэд ил болгож байна...
14 цаг 38 мин

Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол яагаад Үндсэн хууль зөрчсөн бэ?
Цэцийн их суудлын дүгнэлттэй холбогдуулж УИХ ямар нэгэн процессийн ажиллагаа явуулахгүй, УИХ-ын 95-р тогтоол Цэцийн Их суудлын дүгнэлт гарсан цагаас хүчингүй болсон. Харин одоо УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай яригдана.
14 цаг 54 мин

1981 оноос хойших хамгийн хүйтэн аравдугаар сар бүртгэгдлээ
2025 оны аравдугаар сарын дунд 10 хоногийн агаарын дундаж температур -4.9 градус байж, 1981 оноос хойших хамгийн хүйтэн хугацаа боллоо.
16 цаг 32 мин