x

Хэнийг жинхэнээсээ “хатуу, сээхээтэй, сүрлэг” гэж үнэлдэг вэ?

АНУ-ын Йелийн болон Бэйлорын их сургуулийн сэтгэл зүйчид ямар шинж тэмдгээр хүнийг хатуу чанга гэж тодорхойлдгийг  тогтоож, тэр сөрөг хэллэг яагаад эерэг утгатай болсныг тайлбарлажээ.  Бидний чанга шазруун гэдэг шиг англи хэлний badass хэллэг олон янзын утгатай. Хэрхэн хатуу чанга болохыг тайлбарлаж өгсөн судалгаа PsyArXiv порталд нийтгэгджээ.

Вadass нь хэрхэн хөрүүлэгдэх вэ: утга санаа ба орчин цагийн хэрэглээ

Учир зүйн /логика/ болон сэтгэл зүйн мэргэжилтнүүд өөрийн судалгаанд яагаад энэ энэ ойлголт болон үг анхаарагдах болсныг хэлэв.

Тэд сайн эрээр нийгэм нь тодорхойлогддог жишээг авчээ. Тийм хүний тоонд  жишээлбэл боксчин Майк Тайсон орж болох талтай. Тухайлбал, тэр хүчтэй  том, аймгийн сүртэй харагдана. Түүнийг  хатуу эр гэдэгтэй хэн ч маргахгүй. Английн badass үгийг апартеид ба тэгш бус эрхийн төлөө  тэмцэн эр зориг гаргасан  Нельсон Мандела зэрэг хүмүүсийг тодорхойлохдоо ашиглаж болно. Эсвэл Пакистаны хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай эмэгтэйчүүдийн боловсрох эрхийн төлөө тэсвэртэй зогсдогоороо хатуу хүн болно.

Англи  хэлний толь бичигт энэ үгээр жишээлбэл, тэнгисийн явган цэрэг мөн өөрийн хөгжмөөр  сэтгэгдэл төрүүлсэн гитарчдыг  нэрлэдэг. Харин Рэндом Хаусын «Америкийн сленгийн түүхэн толь бичигт (сленг гэж үгийн цуглуулга эсвэл өмнө тогтсон үгнүүдийг янз бүрийн бүлгийнхэн шинэ утгатайгаар хэргэлдэг хэллэг юм. Жишээлбэл “амбаардах” гэсэн хэллэг байна)» (1994)  энэ үг нь сөрөг агуулгатай хоёр үгний нийлбэр утгыг илэрхийлнэ гэсэн байв. «Лут, мундаг» гэдгээс гадна «аюултай, эрээ цээргүй хүн, хулиган, сахилгагүй, дургүй хүргэсэн» гэх  санааг гаргах  авч  нэг үед Вadass нь «аюултай ба ухаангүй дайрдаг “хатуу амьтан” санаагаа олжээ.

Үгийн эсрэг тэсрэг өнгө аяс:

Үг судлаачид тэмдэглэснээр, энэ үг «та бусдын эсрэг зогсохоор хүчтэй» гэх санааг гаргаж байгаа юм байна. Бусдын эсрэг зогсож, үнэнийг хэлэхээс айдаггүй, өөрийн сонирхлын төлөө байгаа хувь хүнийг яагаад муу эр гэх билээ, жинхэнэ хатуу эр биш үү гэсэн нөгөө эерэг утгыг гаргаж буй.

Хэнийг жинхэнээр “хатуу самар” гэх вэ?

Эрдэмтэд тэр хэллэг нь үнэн хэрэгтээ юуг заадаг ба түүнд яагаад янз бүрийн хүмүүс таардгийг тогтоохоор шийдсэн байв. Ингээд судалгаандаа 2200 хүнийг хамруулан янз бүрийн туршилт, шүүлэг авчээ. Тэдэнд зохимол баатартай бичлэгийг үзүүлэг сүрлэг байдлыг нь үнэлүүлэв. Энэ томъёог тодорхойлоход тохирох тэмдэг нэрүүдийг тэднээр гаргуулж үзжээ.

“Сайн эрийн” шинжийг тодорхойлоход хамгийн тохирох үгнүүд:
•    айдаггүй,
•    тэсвэртэй,
•    жинхэнэ,
•    сайн,
•    өөртөө итгэлтэй,
•    зоригтой,
•    бие даасан,
•    эерэг,
•    чадвартай.

"Байцаалтын" үр дүнд хүмүүс үнэлгээг хийхдээ гадаад төрх ба дотоод тэнхээг нь харж үздэгийг харуулав. Гадаад шинж  нь  биеийн хүч чадал,  өндөр том галбир мөн догшин ширүүн төрхөөр  харагдана. Дотоод тэнхээ нь тэсвэр хатуужил, нийгмийн дарамтыг туулахдаа ёс зүйг барьдаг, хүнд хүчир  зүйлээс шантардаггүйгээр харагддаг байна.

Тиймээс зарим нь  гадаад төрхөөрөө, нөгөө хэсэг нь дотоод шинжээрээ, хамгийн хатуу нь нөгөө хоёрыг хамруулан таарч байдаг. Үүгээр л  энэ томъёолол нийгмийн янз бүрийн хүнд таарч тохироод байгаа юм.

Үг нэмэрлэхэд,

Ер нь бол монголчууд бидэнд  янз бүрийн хэллэгийг  амьдралдаа төдийлөн  хэрэглээд байсангүй. Нэр хоч өгсөн нь зөвхөн хувь хүнд зориулагдаад, нийтийн амны хэллэг болсон нь цөөн. Гадаад ертөнцтэй ихээхэн холбогдоод, сууриншаад ирэхээр янз бүрийн хэллэгийг хэрэглэх нь ихсэв. Брюс Уиллисийн киноны  дараа “хатуу самар” гэсэн хэллэг гарсан ч газар аваагүй.

Хамгийн ихээр бид “хулиган” үгийг нийтлэг болгон сахилгагүй бүгдийг дуудах болсон нь саяхнаас. Уул нь тэр үг хоёр зууны өмнө байсан английн  гэр бүлийн Хулиган гэсэн овог ба тэдний нэг болох догшин эр уушийн газарт “хэтрүүлсэн” хүмүүсийг хөөн гаргадаг ажилтэй байсан гэдэг. Ингээд л ширүүн догшин хүмүүсийг "хулиган" гэх болсон түүхтэй.

Манайд ХХ зууны хэллэг болсон  нэг орос үг бий. Нөгөө “П...” гэх. Тэр үгээр хараана, өхөөрдөнө, үнэлнэ,  шагшина, бахархана, таашаана... Ер нь л манай түүхэнд “сайн эр” гэсэн утгаар хамгийн ихээр дэлгэрч, сайн мууг үл хамааран хэлж иржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Айчи-Нагояа 2026”: Анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд К.Ёолк хүртэв 10 цаг 51 мин Их далайгаас тал нутагт: Италийн урлагийн гайхамшиг Монголд 11 цаг 42 мин Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том... 13 цаг 5 мин “Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ 18 цаг 6 мин Дүүжин тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад оруулна 18 цаг 9 мин Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон 18 цаг 12 мин Томуугийн дархлаажуулалтын аян нийслэлд 67.2 хувьтай байна 18 цаг 44 мин АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна 19 цаг 1 мин УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 19 цаг 20 мин Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 21 цаг 7 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 21 цаг 29 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 21 цаг 38 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 21 цаг 47 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 21 цаг 58 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 22 цаг 7 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 22 цаг 10 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 22 цаг 15 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 22 цаг 18 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 22 цаг 53 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 2026-09-28
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top