x

Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тараасан тохиолдолд торгох, зорчих эрх хасах, хорих ялтай

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүүтэй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хийгээд хуультай холбогдуулан иргэдээс ирдэг гомдол, саналын талаар ярилцлаа.

-Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль хэзээ батлагдсан юм бэ?

-Цахим хөгжлийг төгөлдөржүүлэх хүрээнд Цахим хөгжлийн багц хуулиуд 2021 оны арванхоёрдугаар 17-ны өдөр УИХ-аас баталсан. Үүнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг таван хууль орсны нэг нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль юм. Энэ хууль маань 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн. Мөн энэ хуультай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулж, өмнө батлагдсан байсан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болгосон. Өмнөх хуулиар хувь хүн өөрөө нууцаа хамгаалдаг байсан бол шинээр батлагдсан хуулиар хамгаалдаг болсон. Шинэ хуулиар хувь хүний мэдээллийг ашиглах, цуглуулах, боловсруулах, аюулгүй байдлыг хангах цогц харилцааг зохицуулж байна.

-Тус хуулийн онцлог, гол чухал заалтууд нь юу вэ?

-Хүний хувийн мэдээллийг зөвхөн тухайн мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл хуульд заасан үндэслэлээр ашиглаж, цуглуулж, боловсруулж болдог болсон. Мөн нэр томьёонуудыг тодорхойлж өгсөн. Хүний хувийн мэдээлэл гэдэгт хүний эмзэг мэдээлэл, өөрийн болон эцэг, эхийн нэр, оршин суугаа хаяг, төрсөн он, сар, иргэний бүртгэлийн боловсрол, хөрөнгө, өмчлөл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой бусад мэдээлэл орно гээд хуульчилчихсан.

Мөн хүний эмзэг мэдээлэл гэж үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэндийн болон захидал харилцаа, генетик болон биометр мэдээлэл, тоон гарын үсгийн түлхүүр, ял эдэлж байгаа болон эдэлж байсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжааг хэлнэ гээд зааж өгсөн. Үүнээс гадна цахим тодорхойлогч гэж ойлголт байгаа. Тэр нь цахим орчин, мэдээллийн системд нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээн дэх мэдээллийг хэлж байгаа юм. Энэ дээр дурдсан бүхий л нууцыг хамгаалах харилцааг зохицуулж өгснөөрөө онцлог. Хамгийн чухал нь эдгээр мэдээллүүдийг эзнийх нь зөвшөөрлөөр л авч болно.

-Гар утасны дугаар хувь хүний нууцад хамаарах уу?

-Орно. Энэ бол хувийн мэдээлэл шүү дээ.

-Хүний мэдээллийг зөвшөөрөлгүйгээр шууд авах боломжтой субьект бий юу?

-Төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэлийн дагуу хүний мэдээллийг авдаг. Бид хурууныхаа хээг өгдөг шүү дээ. Ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа зайлшгүй хувь хүний мэдээллийг авах шаардлагатай болно. Гэхдээ авах мэдээлэл нь хамгийн бага хэмжээнд байх ёстой гэсэн зарчим үйлчилнэ. Ямар зорилгоор авч байгаа юм. Яг түүндээ л чиглэсэн байх ёстой. Түүнээс биш зорилгоосоо илүү мэдээлэл шаардах эрхгүй. Хувь хүн ч өгөхгүй байх эрхтэй.

-Авсан мэдээллээ цааш нь дамжуулахгүй байх үүргийг мэдээлэл авсан тал хариуцах уу?

-Тэгнэ. Мэдээлэл авсан тал гэдгийг хуульдаа мэдээлэл хариуцагч гэж байгаа юм. Мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийг яг авсан зорилгынхоо дагуу ашиглана. Ашиглаад дууссан бол устгах үүрэгтэй. Гэхдээ зарим устгагдахгүй мэдээллүүд бий. Жишээлбэл, банк, тендертэй холбоотой мэдээлэл үүнд хамаарна.

-Цагдаагийн байгууллага, цагдаа мэдээлэл хариуцагчаас иргэний мэдээллийг шаардаж авах эрхтэй юу?

-Тэгж болно. Энэ хуулийн нэг зохицуулалт нь таны мэдээллийг эрх бүхий байгууллага авсан бол тэр тухай мэдээлэл танд ирэх ёстой. Таны мэдээллийг цагдаа, АТГ, Төрийн албаны зөвлөл ч гэдэг юм уу байгууллагууд авсан бол танд тэр даруй нь мэдээлэл хариуцагч мэдэгдэх үүрэгтэй.

-Мэдээлэл хариуцагч хүний хувийн мэдээллийг задруулсан, дамжуулсан бол ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 6.27 зүйл дээр мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авсан зорилгоос өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол иргэнийг 500 нэгж, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгоно зэргээр тодорхой заасан. Мөн Эрүүгийн хууль дээр ч хувь хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй задруулсан бол торгох, зорчих эрхийг хязгаарлах зэргээр зохицуулж өгсөн. Үүнээс гадна хүндрүүлэх бүрэлдэхүүн нь энэ төрлийн гэмт хэргийг харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хийсэн, албан үүргээ гүйцэтгэх явцад олж авсан мэдээллээ задруулсан бол торгох болон хорих ял хүртэл эдлүүлэхээр тодорхой зааж өгсөн байгаа. Зөвшөөрөлгүйгээр бичлэг хийх, гэрэл зураг авч, түүнийгээ тараасан бол бас нийтэд тустай ажил хийлгэх, хорих ял шийтгэхээр тусгасан.

-Энэ хууль мөрдөгдөж эхлээд хоёр жил болж байна. Хэрэгжилт хэр байгаа вэ. Иргэдээс ямар, ямар гомдол, саналууд түлхүү ирж байна вэ?

-Хуулийн дагуу ХЭҮК-т Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс 2022 оны хоёрдугаар хагаст байгуулагдсан. Энэ хугацаанд нийтдээ 48 гомдол, мэдээлэл ирсэн. Үүний дагуу 10 шаардлага, найман зөвлөмж хүргүүлсэн. Ангилаад үзэхээр хэд хэдэн салбарт асуудлууд байна. Тухайлбал, банк санхүүгийн салбар. Банк үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдол гарсан. Тухайн банкны ажилтнууд ажлын цагаар хоорондоо яриад үйлчилгээ үзүүлэхгүй байсныг иргэн зургийг нь аваад цахим орчинд нийтэлсэн. Харин тухайн иргэнийг банкны ажилтнууд маш хурдан олсон. Учир нь царай таньдаг хяналтын камераа шүүгээд тухайн хүнийг таньж олоод хувийн мэдээллийг нь хууль бусаар ашиглаж, утсаар нь холбогдож тухайн зургаа устгахыг шаардсан байгаа юм. Мөн камерын хяналттай холбоотой гомдол, мэдээлэл нэлээд ирж байгаа. Хяналтын камерын ажилтнууд элдэв бичлэгийг найз нөхдөдөө дамжуулдаг, цахим орчинд нийтэлдэг зэрэг асуудал бий. Ер нь байнга камерыг хүн хянадд, үзээд сууж байгаа чинь өөрөө хүний эрхийн зөрчил. Шаардлагатай үедээ л эргүүлж шүүдэг байх хэрэгтэй. Дээрээс нь зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн мэдээлэл зургаан жил хадгалагддаг. Банк санхүүгийн салбар тогтвортой байхын тулд ийм хязгаарлалт байх ёстой. Гэхдээ зургаан жил арай урт хугацаа юу гэдгийг ХЭҮК-оос энэ жил “Хүний эрх ба технологи” сэдвийн дор хийх олон нийтийн хянал шалгалтынхаа явцад судлахаар болсон.

-Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд судалгаа авах нэрийдлээр хүмүүс рүү их утасддаг. Хувь хүний утасны дугаарыг намууд яаж олж аваад байна вэ. Энэ төрлийн гомдлууд ирж байна уу?

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш анхны сонгууль нь одоо л болох гэж байна. Тийм болохоор сонгуультай холбоотой гомдол хараахан ирээгүй. Гэхдээ судалгааны байгууллагууд хувь хүнээс зөвшөөрлөө аваад хийж болно. Дээрээс нь мэдээлэл хариуцагч нь тухайн хүний утасны дугаарыг ямар, ямар газруудад өгснөө тэр дор нь мэдэгдэж байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хэрэв ингэвэл ямар нэгэн асуудал байхгүй. Харин сонгогчдын мэдээллийг хороо, багийн нийгмийн ажилтнууд тараадаг гэсэн яриа байдаг ч нотлогдсон зүйл байхгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа 4 цаг 6 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ 4 цаг 11 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо 4 цаг 17 мин Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ 4 цаг 22 мин Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна 4 цаг 41 мин З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ 4 цаг 47 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 10 цаг 40 мин Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” хүсэлтийг УИХ-ын 70 гишүүн гаргалаа 10 цаг 44 мин Ерөнхий сайд Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна 11 цаг 39 мин Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ 11 цаг 44 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 11 цаг 48 мин Ван Гогийн зургийг дуудлага худалдаанаас татахыг шаарджээ 11 цаг 53 мин Монголын театрууд 48 орны 188 байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдлээ 11 цаг 57 мин 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боловсрол эзэмшсэн түүхэн нөхцөл байдал 12 цаг 14 мин “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг нээнэ 12 цаг 22 мин Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа 12 цаг 24 мин НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гаригт болно 12 цаг 32 мин АИ-95 бензин дээр оочергүй байгаа нь ард түмэн мөнгөгүй байна гэсэн үг 12 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр... Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодло... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг...
Top