x

ЖДҮ БОЛ ХӨГЖЛИЙН ТОЛЬ

Эдийн засгийн өсөлт ба эдийн засгийн хөгжил нь ялгаатай ойлголтууд. Өсөлт болгон хөгжил биш. Харин хөгжил бол өсөлт. Хөгжилд өсөлт чухал болохыг Английн эдийн засагч Пол Коллер “Адагт үлдсэн тэрбум” номондоо харуулжээ. Эдийн засаг хөгжихгүй бол ядуурал буурахгүй гэдгийг тэр баталсан юм.

Манай эдийн засаг 90-ээд оноос өссөн ч, хөгжил зөвхөн 2010 оноос хойш эхэлсэн. Энэ хөгжлийг авчирсан ганц салбар бол уул уурхай. Гэхдээ энэ хөгжил ганцхан салбараас хамааралтай учир тогтворгүй, баталгаагүй гэдгийг эдийн засгийн хоёр ч удаагийн хямрал харуулав. Экспортын 80 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт, хөрөнгө оруулалттай нь зэрэгцүүлэхэд харьцангуй цөөн буюу 58 мянган хүн ажиллаж байна.

Хамгийн олон хүн ажиллаж, эдийн засагт тус бүрдээ бага боловч, хамтдаа хамгийн том хувь нэмэр оруулдаг ААН бол жижиг дунд үйлдвэрүүд (ЖДҮ) юм. ЖДҮ бол эдийн засгийн ноён нуруу ч гэдэг. Тийм ч учраас тухайн орны ЖДҮ ямар бүтээгдэхүүн, үйчилгээ хүргэж, ямар техник, технологи ашиглаж, ямар бүтээмжтэй ажиллаж байгаа нь улсынх нь хөгжлийн толь болдог. Манай ЖДҮ-ийн дүр төрх ямар байна вэ?

ЖДҮ-ийн одоо байгаа дүр төрх

Монголбанкны судалгаанд (Д.Ган-Очир ба бусад. 2018) төрд бүртгэлтэй 80-аад мянган ААН-ээс 60 мянга нь ЖДҮ ангилалд ордог гэжээ. ЖДҮ-үүдэд улсын ажиллах хүчний 43 хувь буюу 900-аад мянган хүн ажилладаг атлаа ДНБ-ий дөнгөж 17, эскпортын 2.3 хувийг бүтээдэг. Монголын ЖДҮ-үүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортод гаргаж чадахгүй байна. Тоног төхөөрөмж, тодорхой түүхий эдээ гадаадаас валютаар аваад, дотооддоо төгрөгөөр борлуулдаг учир ханшийн зөрөөнөөс тэдний ашиг өсөх, бизнесээ тэлэх боломж нь ихээхэн хамаардаг.

Монголын компаниудын, түүний дотор ЖДҮ-ийн тоо мэдээлэл бүрэн бус, тодорхойгүй учир судалгаа хийхэд хүндрэлтэй. АХБ-ны судалгаагаар (Asia SME Finance Monitor 2014. Page 102) 2013 оны байдлаар 50-аас цөөн ажиллагсадтай компани 97,762 байсан нь нийт бүртгэгдсэн компанийн 98.2 хувийг эзэлжээ. Гэхдээ бүртгэлтэй компаниудын 90.6 хувь нь 10-аас цөөн ажиллагсадтай микро компаниуд. Монголын бүртгэгдсэн компаниудын тал нь юу ч хийдэггүй, хаагдсан аж.

1990 оноос хойш ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар хамгийн их ярьсан ч, 30 жилийн дараа хүлээлтээс илт доогуур байна. Төрөөс ЖДҮ-г эхэндээ зөвхөн гадаад, дотоодын зээл, тусламжаар дэмжих гэж оролдож байлаа. Зөвхөн 2007 онд л Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай анхны хууль батлагджээ. Түүнээс хойш энэ хуулийг шинэчлэх гэж оролдсон ч, УИХ батлахгүй өдийг хүрчээ.

Энэ хуулиар л 200-аас цөөн ажиллагсадтай, эргэлт нь жилд 1.5 тэрбум төгрөг хүрдэггүй ААН-ийг ЖДҮ гэж заасан. Гэвч амьдрал дээр салбар, салбараар ялгаатай тооцдог болов.

  • Аж үйлдвэрийн салбарт, 20-оос цөөн ажиллагсадтай, жилд 250 сая төгрөгөөс бага эргэлттэй бол ЖДҮ гэж тооцож байна.
  • Үйлчилгээний салбарт 50-аас цөөн хүнтэй, 1 тэрбум төгрөгөөс бага эргэлттэйг ЖДҮ гэх болов. Аль салбарын ЖДҮ-г яаж тооцоод, гааль, худалдааны татвараас хөнгөлж чөлөөлөх нь хууль тогтоогчдод илүү ашигтайгаас хамаардаг. Энэ ойлгомжгүй байдлаас болоод ЖДҮ-ийн статистик мэдээлэл гаргаж чадахгүй байна.

Дээрх Монголбанкны судалгаагаар ЖДҮ бизнес эрхлэгчдэд тулгараад буй хамгийн том хоёр асуудал бол санхүүжилт ба хүний нөөцийн чадавх гэж гарчээ. ЖДҮ-г хөгжүүлэх талаар төр засаг нэрэн дээрээ түмэн бодлого явуулж, тэрбумаар нь төгрөг зарцуулдаг ч, нидэр дээрээ яг хэнд очдог байсныг саяхан иргэд мэдсэн. Гурван хувийн хүүтэй, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг УИХ-ын 76 гишүүний 55 нь өөрийн болон холбоотой этгээдийн компаниудад олгуулаад байна. Тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй, жилийн дотор хэрэг замхарч мартуулах чиглэлд явж байна. Сүүлийн арван жилд энэ сангаар 7536 зээлдэгчид 835 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосны ихэнхийг төрийн түшээд өөрсдөө авчихсан гэвэл хэн ч гайхахгүй болжээ.

Төр засаг нь ийм байгаа улсад ЖДҮ эрхлэгчид боловсон хүчнээ өөрсдөө бэлдэх боломж хомс, боловсрол, ялангуяа мэргэжил техникийн дадлага нь бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг бас л гайхах шаардлагагүй юм. Бизнес, судалгаа шинжилгээ хооронд нягт уялдаа холбоотой байж л улс орны хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг.

Дүр төрхөө өөрчлөх нь

Толин дахь дүрсээ өөрчлөхийн тулд, дүр төрхөө л өөрчлөхөөс өөр сонголтгүй. ЖДҮ-ийг дэмжихдээ зөвхөн зээл, тусламж гэхээс илүү хатуу ба зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Зам тээвэр, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч зэрэг хатуу дэд бүтэц чухал үүрэгтэй. Зөөлөн дэд бүтцийг жишээ нь солилцооны (хэлцлийн) зардлаар (transaction cost) хэмжиж, сайжруулж болно. Энэ зардал өндөр бол солилцоо удаан, эсвэл бүр хийгдэхгүй, эдийн засгийн эргэлт зогсоно. Жишээ нь ЖДҮ-ийн зээлийн барьцаа бүрдүүлэхэд дунджаар 2.4 сая, төрийн болон бусад хөнгөлттэй зээлд хамрагдахад 521 мянган төгрөгийн зардал гардаг (ERI судалгаа. 2017) ажээ. Дээр нь төрийн байгууллагуудтай харилцахад зарцуулсан цаг хугацаа (бэлэг сэлт, авлига гэх мэт) нэмэгдэнэ. Төрийн эдийн засгийн байгууллагууд инститүцийн хувьд өсч хөгжиж чадвал бизнесийн солилцооны зардал эрс буурдаг.

Бусад орны түүхээс харахад бүтээгдэхүүний үнэ цэнийн хэлхээний тодорхой хэсэгт ЖДҮ оролцож төрөлжин, өсч томорсон байдаг. Япон, Солонгосын том компаниудыг дагаад олон арван мянган ЖДҮ хөл дээрээ боссон. Жишээ нь Тоёото машины үйлдвэрлэлийг тойроод бэлтгэн нийлүүлдэг олон компани бий болж, өсч томорсоор бие даасан Тоёото хотыг бүрдүүлжээ.

Монголд харин том компаниуд жижгүүдээ унагаж байна. Өөрийн банк, газар тариалан, үйлдвэрлэл, хүнс, бэлэн хоол бас авто машин зардаг, ТВ сонинтой том компаниудтай ямар ч жижиг компани өрсөлдөж чадахгүй, дампуурч байна. Бусаддаа боломж олгож, охин компаниудаа ажиллагсдад нь хувьчлаад, өөрийн үндсэн бизнест төвлөрч буй компаниуд ч бас байна. Монголд архины болон ноолуурын салбарт монополь тогтож байна. Том компани, банкууд бүх бизнест орохоо зогсоож төвлөрөх, томрох, олон улсын зах зээл дээр гарах цаг нь болсон. Тэгвэл ЖДҮ ч тэлэх боломж гарч, ажлын байр нэмэгдэхийн хэрээр ядуурал буурахад нөлөөлнө.

Гэхдээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын үр дүнд ЖДҮ-т шинэ боломж бий болж эхэллээ. Олноор биш, тухайн хэрэглэгчид тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг ирж байна. Мөн 3D принтерийн технологи ашиглах боллоо. Аж үйлдвэрийн хувьсгалаар үйлдвэрлэл, түгээлтийн дахин хуваарилалт явагдаж байгаа нь ЖДҮ эрхлэгчдийг түргэн, ухаалаг суралцаж, олон улсын зах зээлд гарах боломж олгож байгаа юм. Төр засаг ч гэсэн энэ төрлийн зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх шаардлага тулгарлаа. Шинэ бизнес эхлүүлж байгаа ЖДҮ эрхлэгчдэд эхний хэдэн жилд нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болох юм. Дотоодод үйлдвэрлэх боломжтой ч, импортоор авч буй бүтээгдэхүүнийг татварын болон бусад аргаар зохицуулж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, дэмжих шаардлагатай.

ЖДҮ эрхлэгчид арилжааны банкуудаас санхүүжилт авдаг. Тэд ихэвчлэн 1-5 жилийн хугацаатай, 10-50 сая төгрөгийн санхүүжилт хүсдэг. Монголбанк зарим орны жишгээр ЖДҮ-т олгож буй зээлийн заавал байлгах ёстой нөөцийг бууруулах, тэр хэмжээгээр банк ч зээлийн хүүгээ бууруулах арга хэмжээ авч болох юм. 

ЖДҮ хөгжиж томрох тусам улс орон хөгждөг.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 7 цаг 49 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 7 цаг 54 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 8 цаг 2 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 8 цаг 6 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 8 цаг 22 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 8 цаг 29 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 8 цаг 44 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 11 цаг 45 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 11 цаг 51 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 11 цаг 56 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 12 цаг 3 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 13 цаг 16 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 13 цаг 38 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 13 цаг 48 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 13 цаг 53 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 14 цаг 4 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  14 цаг 14 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 14 цаг 49 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 15 цаг 8 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 15 цаг 16 мин
iИх уншсан
Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх...
Top