x

Ихэнх нутгаар их хэмжээний бороо, нойтон цас орно

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч өдөртөө 7 хэм дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 16,17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 17,18-нд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 16-17-нд говь, талын нутгаар дулаарна.

ЦУОШГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Аюулгүй монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайн эрсдэлийг бууруулж, тохижуулна 12 цаг 4 мин Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх сургалтад 1000 гаруй хүн хамрагдлаа 12 цаг 5 мин Дэлхийн хөрөнгийн зах зээл болон эдийн засгийн тойм 12 цаг 6 мин "Илгээлт-2100" хөтөлбөрт шалгарсан сурагчидтай уулзлаа 12 цаг 6 мин АНУ Ойрх Дорнод руу цэрэг илгээж, Иран хуурай замын тулаанд бэлэн гэдгээ мэдэгдлээ 12 цаг 7 мин Дэлхийн эмч нарын өдөрт зориулсан эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын тэмцээн боллоо 12 цаг 8 мин Увс аймагт хонь дөрвөн ихэр хурга гаргажээ 12 цаг 9 мин Г.Ариунболор: Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ-д хадгалагддаг атал нам шийдэж, парламент баталдаг боллоо 12 цаг 43 мин Ирэх сарын 2-нд хүчтэй шороон шуурга шуурахыг сэрэмжлүүллээ 15 цаг 5 мин Иранд интернетийн хязгаарлалт 30 дахь өдрөө үргэлжилж байна 15 цаг 5 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зүүн аймгуудаар цас орж, шуурна 15 цаг 6 мин 108 хүүхдийн тусламжийн төвд нэг долоо хоногт 1677 дуудлага иржээ 15 цаг 7 мин Э.Цэндбаатарын тулаан цуцлагдаж, WBC аваргын бүсний төлөө тулалдахаар боллоо 15 цаг 9 мин Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум”-ыг амжилттай зохион байгууллаа 16 цаг 28 мин Италийн музейгээс алдарт зураачдын гурван бүтээл хулгайд алдагджээ 16 цаг 39 мин Балбын Ерөнхий сайд асан К.П.Шарма Олиг баривчилжээ 16 цаг 40 мин Жүдо бөхийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын нэрс тодорлоо 16 цаг 41 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг санхүүжүүлэх нийслэлийн бондын арилжаа эхэллээ 16 цаг 42 мин Хөгжлийн банкны хэргээр 861 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ 16 цаг 43 мин УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 18 цаг 53 мин
iИх уншсан
Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Г.Занданшатарын Засгийн газрын үлдээсэн өв Оросууд Сибирь болон Хойд Монголыг түрэмгийлсэн нь Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компан...
Top