Дэлхий

Зөвлөлтийн нэрт нэвтрүүлэгч Владимир Молчанов таалал төгсжээ
Өөрчлөн байгуулалтын үеийн Зөвлөлтийн телевизийн алдартай хөтлөгч Владимир Молчанов хүнд өвчний улмаас 75 насандаа таалал төгслөө.
2026-05-13

“Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна
“Сибирийн хүч-2” хийн хоолой ашиглалтад орсноор Хятад улс Ойрх Дорнодоос хамаарах эрчим хүчний хамаарлаа бууруулж, стратегийн эрсдэлээс хамгаалагдах боломжтойг судлаачид онцоллоо.
2026-05-12

НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна
Нью-Йорк хотноо эхэлсэн НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож, "Тэрбум мод" хөдөлгөөн болон цөлжилтийн эсрэг арга хэмжээгээ танилцууллаа.
2026-05-12

Болгар, Италийн Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзлаа
Болгарын Гадаад хэргийн сайд В.Петрова Италийн Гадаад хэргийн сайд А.Таянитай Брюссель хотноо уулзаж, тээвэр, эрчим хүч болон Европын Холбооны эдийн засгийн асуудлаар хэлэлцлээ.
2026-05-12

АНУ Ираны газрын тосыг Хятад руу худалдсан 12 этгээдэд хориг тавив
АНУ-ын Сангийн яамнаас Ираны газрын тосыг Хятад руу нийлүүлэхэд оролцсон 12 хувь хүн, компанид хориг арга хэмжээ авлаа. Энэхүү хориг нь Иранд эдийн засгийн шахалт үзүүлэх зорилготой юм.
2026-05-12

Хантавирусний халдвар гарсан "MV Hondius" хөлөг онгоцны зорчигчдыг нүүлгэн шилжүүлж дуусжээ
Хантавирусний халдвар бүртгэгдсэн "MV Hondius" аяллын хөлөг онгоцноос нийт 94 хүнийг нүүлгэн шилжүүлж, нутагт нь буцаах ажиллагаа дуусжээ. ДЭМБ-аас халдвартай хүмүүстэй хавьталд орсон зорчигчдод 42 хоногийн турш тусгаарлагдахыг зөвлөсөн байна.
2026-05-12

Эрээн, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг холбож, эдийн засгийн коридорыг хөгжүүлнэ
Хятад, Монголын сэтгүүлчид Эрээн хотын худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд 2027 он гэхэд Замын-Үүдтэй холбосон дэд бүтцийг ашиглалтад оруулж, худалдааны урсгалыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
2026-05-12

Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо
70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний албан ёсны нээлтийн ажиллагаа Вена хотод болж, оролцогчид хивсэн дээгүүр алхлаа. Энэ удаагийн тэмцээн Израилын оролцоотой холбоотой эсэргүүцэл, аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал дор явагдаж байна.
2026-05-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар тавдугаар сарын 13-15-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
2026-05-11

Ойрхи Дорнодын мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд 1 тэрбум баррель газрын тосны хомсдол үүсжээ
АНУ, Израил болон Ираны хоорондох дайны улмаас дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт огцом буурч, хомсдол үүссэнийг "Saudi Aramco" компани мэдэгдлээ. Нөөц багассантай холбоотойгоор цаашид газрын тосны үнэ өснө гэж шинжээчид таамаглаж байна.
2026-05-11

Д.Трамп: Ираны баяжуулсан ураныг АНУ-ын Сансрын хүчин хянаж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны баяжуулсан ураныг хянаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд хоёр улсын хооронд дайныг зогсоох энхийн хэлэлцээ үргэлжилж байна.
2026-05-11

Пакистанд террорист халдлага гарч, 15 цагдаа амиа алдлаа
Пакистаны Хайбер-Пахтунхва мужид амиа золиослогч цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү халдсаны улмаас 15 албан хаагч амиа алдаж, 3 хүн шархаджээ.
2026-05-11

Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна
Тансаг зэрэглэлийн “MV Hondius” аяллын хөлөг онгоцон дээр хантавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан ДЭМБ болон Европын Холбооноос Кабо-Верде улсад хандан, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг уялдуулан зохицуулах хүсэлт тавьсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр, халдвар өргөн хүрээнд тархах эрсдэл бага байгаа ажээ.
2026-05-10

Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо
Мажар "Сүүлийн 16 жилийн хугацаанд улс орныг тасралтгүй удирдсан Орбаны эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдлүүдийг илрүүлж, хууль бусаар завшсан хөрөнгийг нь эргүүлэн авчрах үүрэг бүхий хараат бус байгууллагыг байгуулна" хэмээн мэдэгджээ.
2026-05-10

Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ
Одоогоор халдвар дэлхий даяар тархах эрсдэл бага боловч хөлөг онгоцонд яваа хүмүүсийн хувьд "дунд зэргийн эрсдэл" байгааг ДЭМБ анхаарууллаа.
2026-05-09
