x

УБТЗ-д зүтгүүр шахсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод баригдсан БНТУ-ын Истанбул  дахь Консулын газрын  дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дуулиан замхараагүй байхад Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ урд хөршид гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл тарж эхэллээ.

Д.Мөнх-Эрдэнэ Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа. Тэрээр Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртжээ.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна. Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж.

Хамгийн эхлээд тэр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашиныг  хятадын  иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол мөн оны наймдугаар сард “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлжээ.

image_5cfd8f315402c УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг БНХАУ-ын Цагдаагийн байгууллага 2018 оны 4-5-р сард “Lexus -570” маркийн хоёр автомашинд дипломат А17889, А9901 дугаарыг зүүж хууль бусаар хятад иргэдэд худалдсан гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.

Эрээн хотын  хил,  гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашин хууль бус эд зүйлс, иргэдийг зөөдөг болсон талаар мэдээлэл өгч, улмаар  БНХАУ-ын шалган нэвтрүүлэх байгууллагууд өнгөрсөн жилээс эхлэн Бээжин дэх ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн дахь Консулын газрын автомашиныг хилээр орж гарах үед нь нарийвчлан шалгадаг болжээ.

БНХАУ-ын хууль сахиулах байгууллагынхан Монгол Улсын дипломат дугаартай автомашиныг худалдан авсан иргэдээ 2018 оны 11-р сарын 30-нд баривчилсан бөгөөд тэднийг одоо ч саатуулсан хэвээр шалгаж байгаа гэнэ.

image_5cfd8f5ddeed4 УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан Хөх хотын Ерөнхий консул БНХАУ-д гэмт хэрэгт шалгагдаж байна

Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнээс “Mersedes Benz Maybach” автомашин худалдан авсан хэргээр  хоригдож буй Вао Чин Сунгийн эхнэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АТГ-т өргөдөл гаргаад байгаа zarig.mn сайт мэдээлсэн байна. Эмэгтэй өргөдөлдөө  Ерөнхий консулын хууль бус наймааны  золиосонд нөхрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Д.Мөнх-Эрдэнэд хариуцлага тооцохыг хүсчээ.

Д.Мөнх-Эрдэнэ БНХАУ-ын хилээр зургаан автомашин гаргаж амжсан бөгөөд түүний хоёр нь Ерөнхий консулын амьдардаг байрны гражид байгаа талаар эх сурвалж мөн өгүүлжээ.

Үүнээс гадна Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг Хөх хотын бизнес эрхлэгчидтэй түншүүд болж мөнгө зээлдэг, түүнийгээ виз олгож төлдөг гэсэн мэдээлэл ч байна.

БНХАУ-ын хуулийн байгууллагын анхааралд өртсөн Д.Мөнх-Эрдэнэ хэд хэдэн удаа мэдүүлэг өгөөд байгаа гэнэ. Д.Мөнх-Эрдэнэ мөн Хөх хотын ерөнхий консулаар томилогдохоосоо өмнө  УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахсан хэрэгт нэр холбогдож байсан билээ.

uptown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.9.43.117)
    Novshiin yumaa daa.
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 5 цаг 19 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 6 цаг 16 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 9 цаг 8 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 9 цаг 26 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 11 цаг 37 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 11 цаг 49 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 11 цаг 58 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 12 цаг 12 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 12 цаг 17 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 12 цаг 36 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 12 цаг 55 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top