x

Бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2022 оны 76 дахь чуулганаар 2026 оныг "Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлаж, НҮБ-ын ХХААБ албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Энэ нь Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн соёл, ахуйг дэлхий дахинд таниулах онцгой ач холбогдолтой юм.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, МААЭШХ-гээс ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологийг шинэчлэх нь" сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг зохион байгууллаа.

Хуралд Монгол Улс, Швейцарь, Канад, БНХАУ-ын 40 орчим судлаач хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн монгол малын генетик нөөц, ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт түүнд эерэг болоод сөрөг нөлөөлөл үзүүлж буй бэлчээрийн ургамал болон мал аж ахуй, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэмтдийн судалгаанаас онцлоход, Монгол орны бэлчээрийн ургамлын хүлэмжийн хийн шингээлт, ургамлын бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн (сапонин, танин, флавоноид) нь малын тэжээл боловсруулах замд үүсэж буй хүлэмжийн хийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бэлчээрийн ургамлын дасан зохицлын явцад үүссэн бүтээгдэхүүн нь бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуйгаас үүсэж буй хүлэмжийн хийг бууруулдаг, түүнчлэн бэлчээрийн ургамал өөрөө хүлэмжийн хийг шингээдэг зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэдгийг баталжээ.

Тиймээс монголчуудын бэлчээрт суурилсан нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөр, хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэрийг хангах давуу чанартай гэдгийг судалгаагаар нотолсон байна.

Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжихээс гадна уур амьсгалыг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн нөөцөд суурилсан нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газар ашиглалтын зохисгүй менежмент, засаглал, институц хоорондын зохицуулалт хангалтгүй байдал зэргээс шалтгаалан эмзэг байдалд орсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (79.116.246.129)
    Наад элийрлээ болиочээ
    2026 оны 05 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Дональд Трампын БНХАУ-д хийсэн айлчлал өндөрлөлөө Уржигдар 18 цаг 18 мин Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суулгац олгож эхэллээ Уржигдар 18 цаг 18 мин Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудтай уулзлаа Уржигдар 18 цаг 09 мин Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 30.4 хувиар өсжээ Уржигдар 18 цаг 07 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Уржигдар 18 цаг 06 мин Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 18 цаг 06 мин Иргэдэд 2026 ширхэг модны суулгац бэлэглэлээ Уржигдар 18 цаг 01 мин АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусламжийг гадаад бодлогодоо нийцүүлэн зарцуулна Уржигдар 14 цаг 25 мин Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон санхүүжилт, ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцэв Уржигдар 14 цаг 23 мин Хотын дарга Х.Нямбаатар Яармагийн иргэдтэй уулзаж, дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцлээ Уржигдар 14 цаг 20 мин Ойрын 10 хоногт цаг агаарын урьдчилсан мэдээ Уржигдар 14 цаг 19 мин НИТХ: Энэ онд нийслэлд 78 иргэн цэргийн албыг дүйцүүлэн хаана Уржигдар 14 цаг 17 мин Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Уржигдар 14 цаг 16 мин Гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Уржигдар 14 цаг 16 мин Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Уржигдар 12 цаг 00 мин Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно Уржигдар 11 цаг 56 мин Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Уржигдар 11 цаг 52 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орлоо Уржигдар 11 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салбарын асуудлаар санал солилцлоо Уржигдар 11 цаг 42 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top