x

“Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ

Жефф Безосын “Blue Origin” компанийн зохион бүтээсэн “New Shepard” пуужин АНУ-ын Техас мужаас амжилттай хөөрч, анх удаа бүрэн эмэгтэйчүүдийн багийг сансарт хүргэлээ. Энэ нь 1963 онд Валентина Терешкова сансарт ниссэнээс хойших түүхэн үйл явдал болж байна.

Хөөрөлтөд “Blue Origin”-ийн үүсгэн байгуулагч Жефф Безосын сүйт бүсгүй Лорен Санчес тэргүүтэй зургаан эмэгтэй оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнд CBS-ийн хөтлөгч Гейл Кинг, НАСА-гийн пуужингийн инженер Аиша Боу, хүний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуен, кино продюсер Керианн Флинн, дуучин Кэти Перри нар багтжээ.

“New Shepard” хөлгийг орон нутгийн цагаар өглөөний 08:30 цагт хөөргөж, сансрын уудмын хил хязгаар болох Карманы шугам (Дэлхийн гадаргуугаас дээш 100 км) хүртэл бүрэн автомат хяналтаар ниссэн байна. Хөлгийн капсул шүхэр болон сааруулагч төхөөрөмжийн тусламжтай аюулгүй газардсан бөгөөд нислэг нийт 11 минут үргэлжилжээ.

Багийн гишүүд жингүйдлийг мэдрэх ховор боломжийг олж авсан төдийгүй сансраас эх дэлхийгээ ажигласан байна. Уг нислэг нь “NS-31” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын 11 дэх, “Blue Origin” компанийн хувьд нийт 33 дахь хөөрөлт байлаа. Одоогийн байдлаар нийт 52 хүн тус компанийн хөлгөөр сансарт аялсан бөгөөд нэг суудлын үнэ нууц хэвээр байна.

Нислэгийн өмнө багийн эмэгтэй гишүүд “Elle” сэтгүүлд зориулсан зураг авалтад оролцсон бөгөөд тус сэтгүүл анх удаа нүүрээ будаж сансарт ниссэн хүмүүс хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Elle, CBS, Blue Origin.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 8 цаг 52 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 2 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 2 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 33 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 34 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 11 цаг 36 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 37 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 11 цаг 38 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 11 цаг 39 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 13 цаг 50 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 51 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 13 цаг 51 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 13 цаг 52 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 13 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 13 цаг 54 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 15 цаг 52 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 54 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 3 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top