x

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев энэ сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.   

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Энэ үеэр Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Үүний дараа Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, Ерөнхийлөгч К.Токаев Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчидтэй мэндчиллээ. Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч К.Токаев Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 он

Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 он

УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2003 он

Ерөнхий сайд П.Жасрай 1994 он

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 он

Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1992 он

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 он

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны зургаадугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.

Казахстаны талаас:

Ерөнхийлөгч Н.Назарбаев 1993, 1999, 2008 он

Ерөнхий сайд С.Терещенко 1992 он

Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев 2015 он

Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев 2006 он

Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.

Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан.

Товч намтар

Төрсөн огноо: 

1953 оны тавдугаар сарын 17-нд Алматы хотноо төрсөн.

Боловсрол:

1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академийг төгссөн.

Ажилласан байдал:

1975 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч

1975-1979 онд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан

1979-1983 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч

1984-1985 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1985-1991 онд ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх

1992-1993 онд БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд

1993-1994 онд БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд

1994-1999 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

1999-2002 онд БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд

2002-2003 онд БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга

2011-2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга 

2013-2019 онд Казахстаны Сенатын дарга

2019 оноос Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Гадаад хэл: Орос, хятад, англи, франц хэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 9 цаг 30 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 9 цаг 40 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 40 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 9 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 12 цаг 10 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 12 цаг 12 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 12 цаг 14 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 12 цаг 15 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 12 цаг 16 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 12 цаг 17 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 12 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 14 цаг 28 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 14 цаг 29 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 14 цаг 29 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 14 цаг 30 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 14 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 14 цаг 32 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 16 цаг 30 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 16 цаг 32 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 16 цаг 41 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top