x

С.Төмөрбүс: Ардчилсан нам эвтэй байвал Монгол бүтэн байна

Ардчиллын анхны партизануудын нэг С.Төмөрбүстэй ярилцлаа.

-Монголчууд маш чухал сонголтын өмнө тулж ирлээ. Та ахмад хүн, ардчилагчдын нэг. Тиймээс нэг нам дангаар ноёрхсон ийм эмзэг цаг үед ардчиллын төлөө үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй нам сонгуульд яаж оролцож, яаж эв нэгдлээ хангах ёстой гэж та харж байна?

-Өнөөдөр Засгийн эрхэд байгаа нам хэчнээн хагарч, муудалцсан ч түүнийгээ “тогооноосоо” ер гаргадаггүй юм байна. Харин үзэл бодлын хувьд манай Ардчилсан намын гишүүд, лидерүүд ил тод хэлчихээд байна л даа.

Энэ нь улс төрд буруудаад байна. Миний хувьд 2024 оны сонгуулийг маш чухал сонгууль гэж харж байна. Энэ үед Ардчилсан нам эв эетэй байх нь чухал байна. Ер нь намын доод шатанд эв нэгдлийг маш сайн хангаж ирсэн. Яахав, дээгүүрх цөөн хэдэн лидер өнгөрсөн хугацаанд үл ойлголцолтой байлаа. Үүнийг монголчууд мэдэж л байгаа шүү дээ. Харин одоо бол эв хагарсан, зөрчилдсөн тэр асуудал байхгүй гэж би харж байгаа.

Яахав, ажил явж байгаа болохоор дунд үед үл ойлголцох асуудал гарч л байна. Түүнээс намын лидерүүд, гишүүд дэмжигчид талцаад тал тал тийшээ хараад суучихсан зүйл огт байхгүй шүү дээ. Тиймээс бүтэн ардчиллын төлөө Ардчилсан нам бүрэн ялаасай гэж бодож сууна.

-Сонгууль шударга явагдах асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хамгийн гол нь монголчууд бид маш чухал үеийн өмнө тулж ирлээ. Ахмадууд бид санаа зовниж л сууна. Учир нь ардчиллаа хамгаалж үлдсэн сонголтыг хийж чадахгүй бол улс орны ирээдүй хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна. Ач зээ нарын минь үед энэ улс орон ямар болох бол гэж санаа зовж байна. Тиймээс нэр дэвшигчид ч, сонгогчид ч, улс төрийн намууд ч эв эеийг хичээж шударга, сайхан сонгуулийн ард гараасай билээ. Бодоход, ерээд оны сонгуулиуд зүгээр л явчихаж байсан. Ямар нэгэн булхай луйвар гараагүй.

Аль ч намын лидерүүд нэг л зүйлийг анхаармаар байна. Энэ удаа та сонгогдох нэгдүгээрт бус, эх орон нэгдүгээрт. Тиймээс ч эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө нэр дэвшиж байгаа гэж ойлгож байгаа.

-Нэр дэвшигчдээс сонгогчид голчлон юуг шаардах ёстой вэ?

-Ер нь тийм ч хүн тэр ч газрыг зарсан, өгсөн, авсан гэхчлэнгээр янз бүрийн л юм сонсогдох юм. Тиймээс уулзалтууд дээр ахмадууд манлайлж үүнийг яах юм бэ гэдгийг асуух ёстой. Энэ өвөлжин хулгай ярилаа. Үр дүн нь хаана байна. Үүнийг мөн асуух ёстой. Эцэст нь зөв сонголт хийгээсэй. Аливаад үр дүн гаргадаг намыг сонгоосой. Ардчилсан нам гарч ирэхээрээ юм хийчихдэг шүү. Гэхдээ нам солигдлоо гээд өмнөх төр засгийн ажлыг үгүйсгэхгүй байх ёстой. Бид нэг л зүйлийн төлөө явж байгаа. Түүнээс бид өөр улс оронтой өрсөлдөөгүй шүү дээ.

Сонгогчид таван цаас, таваг хоол, 33-ын шилтэй архинаас сонголтоо битгий золиосой гэж бодож байна. Өмнөх сонгуулиар миний таньдаг хүн ийм зүйлээр сонголтоо сольсон л байсан. Тиймээс эх орон ирээдүй хойчийнхоо төлөө зөв сонголт хийгээсэй. Ер нь ардчилсан хүний хэргийг гаргамаар байна. Нэгдмэл байх ёстой. Ардчилсан нам эв эеийг хичээчихвэл болох байх гэж бодож байна.

-Лидерүүдийн зөрчил нэг хэсэг гишүүд дэмжигчдийг залхаасан байх. Ер нь гишүүнгүй нам, дэмжигчгүй лидер гэж байдаг уу. Та юу гэж бодож байна?

-Гишүүн байхгүй бол нам гэж байхгүй. Гишүүд дэмжигчгүй бол лидер гэж байхгүй. Гишүүд байсан учраас л өнөөгийн лидерүүдийг төрүүлсэн. Дээрээ очоод буцаад дэмжигч, гишүүдээ эргэж хардаг зам мөртэй байж улс орноо хөгжүүлье гэж зүтгэдэг байх ёстой. Тиймээс ахмад гишүүд уясан морь шиг хөөрч байна. Лидерүүд гишүүд болон иргэдийнхээ итгэлийг дааж яваасай.

-Нам эв нэгдэлтэй байхын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?

-Эв нэгдэлтэй байж эв эеийг хичээвэл Монгол Улс бүтэн байна. Тусгаар тогтносон ардчилсан Монгол гэж дэлхийд бид танигдсан. Ардчилсан Монгол Улсын ардчилал монгол хүн бүрд хүртээмжтэй байгаасай.

Ардчилал бүтэн байгаасай. Эв нэгдлийг хангаж байвал бүтэн байна. Нөгөөтэйгүүр ардчиллын анхны лидерүүд ардчиллыг хувийн өмч мэт ойлгодог нь буруу. Ардчилал бол монголчуудын эрх, эрх чөлөөний баталгаа, тиймээс ардчиллыг хэн нэгэн хүн, улс төрийн хүчин хувьдаа өмчилнө гэсэн ойлголт байхгүй.

Ардчилсан хувьсгал анх гарч байхад сайхан байж дээ. Монгол ардчилсан болсноор айл бүрийн гадаа нэгээс хоёр машинтай боллоо. Хэзээ бид улаан паспорттой байсан юм бэ. Ардчилал гараад улаан паспорттой болсон. Ардчиллын буянаар өнөөдөр бидний нүд нээгдэж байна шүү дээ. Тиймээс сонгууль ойртох тусам хагаралдах бус, эв нэгдлийг хангаасай гэж бодож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ардчилалаа ч бүрэн ойлгоогүй улс ардчилал гэж донгосохоо боль!
    2024 оны 06 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна 8 мин Европын орнуудаас ачаа бараагаа хурдан авах боломж нээгдлээ 13 мин Тэмээний үнэ 110 мянган төгрөгөөр буурчээ 17 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 3.2 дахин нэмэгджээ 22 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх механизм бүрдүүлнэ 39 мин Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ 49 мин НАТО-гийн гишүүн 20 гаруй улс ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна 50 мин Өмнөговь аймагт газар хөдлөв 51 мин Казанийн наадмаас Монголын тамирчид найман медаль хүртээд байна 52 мин Улаанбаатарт зургаадугаар сарын 21-22-нд шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байна 55 мин ХӨВСГӨЛ: Тул, зэвэг, хадран загасны 230 000 жарамгай бойжуулж байна 3 цаг 46 мин Өнөөдрөөс баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар усархаг аадар бороо орно 3 цаг 49 мин БНСУ-ын Засгийн газар энэ зун 1.3 сая айл өрхөд эрчим хүчний талон олгоно 3 цаг 50 мин ЗАВХАН: 449 иргэн үерт өртжээ 3 цаг 52 мин “Бостон Селтикс” 18 дахь удаагаа НБА-ийн аварга боллоо 3 цаг 56 мин Таван өдөр дараалсан бороо орно 3 цаг 57 мин Ховд гол үерийн түвшинг 30 см орчим давжээ 3 цаг 58 мин Монгол Улс өрсөлдөх чадвараар 61 дүгээрт жагсчээ 4 цаг 0 мин ХОВД: Торх улааны хүн чулуун хөшөө 4 цаг 1 мин Зочид буудал, дэн буудлаас 3000 гаруй зөрчил илрүүлэв 4 цаг 2 мин
iИх уншсан
Сөрөг хүчнээс хариуцлага нэхдэггүй юм!!! Сонгууль MMXXIV: Наадам биш найр болно Шүүх засаглал Монголын ардчиллын өмөг түшиг болон үлдэж байн... Хөрөнгийн хэмжээгээр тэргүүлсэн 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-... Үүлэн чөлөөний нар Г.Оюунгэрэл: АН эв нэгдэлтэй байж, манлайлаад явбал ард түмэ... Хатан зоригт эмэгтэйчүүддээ амжилт хүсье МАН-ын даргын ёрлосон ёрыг хүний амиар төлдөг боллоо О.Баасанхүү: Хүний аминд хүрсэн этгээд МАН-ын ухуулагч байса... "7 сарын 1" дахимааргүй байна аа, МАН дарга аа! Ард түмнийг сонгуультай байлгахгүйн төлөө бүх хууль гарч бай... А.Батсүх 460 хурдан удмын адуу, Г.Мөнхсайхан 3,010 толгой ма... УИХ-ын дарга тэргүүтэй 44 гишүүн, Ерөнхий сайд тэргүүтэй 14 ... Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээрээ Ч.Номин, Д.Өнөрболор нар н... Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг АН шаа... Дампуурлаа зарласан нэрт дугуйчин Брэдли Уиггинс мөнгө олохы... Хуучин орон сууцны м.кв талбайн үнэ 14,7 хувиар нэмэгдэж, 3.... Боловсролын сайдтан төсвийн мөнгө, төрийн албан хаагчдыг сон... Л.Гантөмөр: Ган, бордоо, зэс боловсруулах үйлдвэр байгуулж, ... СЕХ: Г.Сайханбаярын нэрийг саналын хуудаснаас хасах боломжгү...
Top