
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно
Гарын үсэг цуглуулаад, тэрнийхээ дараа хэрэг үүсгүүлээд дуугүй болсонгүй. Хэд хэдэн хуулийн төсөл дээр суужээ. Боловсруулж байгаа хэд хэдэн төсөл “Ди парламент”-д орж. УИХ-ын тухай хуульд оруулах 3-4 өөрчлөлтийг санаачлаад боловсруулж.
2025-09-30

Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль
1990 оноос өмнө бол хөөрхий, Жамбын Батмөнх гэдэг ганцхан хүнийг МАХН нэр дэвшүүлээд, тэгээд улсаараа баяр хөөртэйгээр очиж 100 хувийн саналаар ялуулдаг байлаа.
2025-09-30

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав
Ахмад настнуудын төлөөлөл тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.
2025-09-30

Хэт ядарсан үедээ жолоо барьснаас ноцтой осол гарч, нэг хүүхэд нас барлаа
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутанд “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2025-09-30

Гэмтэл согог судлалын салбар 32 шинэ эмчээр бүл нэмлээ
2023-2025 оны Гэмтэл согог судлалын үндсэн мэргэшлийн сургалтын резидент эмч нарын төгсөлтийн шалгалт энэ сарын 22-ноос 29-ний хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
2025-09-30

Хятад дэлхийн хамгийн хүчирхэг центрифуг бүтээжээ
Дэлхийн татах хүчнээс 300 дахин их хүчтэй таталцлыг үүсгэх хүчин чадал бүхий центрифугийг Хятадын зүүн нутгийн Жэжян мужийн төв Ханжөү хотод ашиглалтад оруулжээ.
2025-09-30

Төрийн болон албаны нууцын хуулийн төсөлд иргэдээс санал авч эхэллээ
ЗГХЭГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 29-нд зохион байгууллаа.
2025-09-30

“Meta”-гийн дараа “YouTube” ч Трамптай тохиролцов
“YouTube” компани Дональд Трампын хаягийг хаасантай холбоотой шүүхийн нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд 24.5 сая ам.доллар төлөхөөр болов.
2025-09-30

“SpaceX” ирэх сард “Starship”-ийн 11 дэх туршилтыг хийнэ
“SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийг хөөргөх 11 дэх удаагийн туршилтыг аравдугаар сарын 13-нд хийнэ гэж тус компани мэдээлжээ.
2025-09-30

Афганистанд анх удаа улс даяар интернэт бүрэн тасарлаа
Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон улсын интернэт сүлжээний хяналтын "NetBlocks" байгууллага даваа гарагт мэдээлжээ.
2025-09-30

Ираны эсрэг хориг арга хэмжээг Япон дахин сэргээжээ
Японы Засгийн газар 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрийн дараа цуцалсан Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдээ сэргээжээ.
2025-09-30

Эмээлт эко паркийг цахилгаан, дулаанаар хангах ДЦС барина
Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хотын төвөөс 30 км зайд Хан-Уул дүүргийн Шар хөвийн хоолойд 539 га талбайд барина.
2025-09-30

Нийслэлийн өмчит байгууллагын давсан орлогоор мега төслүүдийг санхүүжүүлнэ
Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг цаашид мега төслүүдэд зарцуулна.
2025-09-30

Дэлгүүрт эгшиглэх хөгжим таны худалдан авалтын шийдвэрийг чимээгүйхэн удирдаж байдаг
Худалдааны танхимд эгшиглэж буй хөгжим нь худалдан авалтын зан төлөвт шууд нөлөөлдөг болохыг олон улсын туршилтууд харуулжээ.
2025-09-30

Бельгийн Хаант Улс дахь “Ирээдүй” монгол сургуулийн хичээлийн жилийн нээлт болов
Тус сургууль энэ жил 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй Бельгийн Хаант Улс дахь ууган Монгол сургууль юм. Уг сургууль энэ жилээс монгол шагайн харвааны сургалттай болж байгаагаараа онцлог аж.
2025-09-30

Монголын E-Geree.mn стартап “Makers in China” тэмцээний шилдэг 3-д шалгарлаа
Хятадын Ханжоу хотод Монгол, Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикстан, ОХУ зэрэг бүс нутгийн шилдэг стартапууд оролцсон “Makers in China” тэмцээн болжээ.
2025-09-30

Өвлийн улиралд цэвэрлэгээ, арчилгааг тусгай техникээр хийнэ
НЗДТГ-аас энэ онд тусгай зориулалтын 241 машин техник оруулж ирэхээс одоогоор 170 орчмыг нь хүлээж аваад байна.
2025-09-30

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын цалинг инфляцтай уялдуулан нэмнэ
Хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалинг инфляцтай уялдуулж, жил бүр нэмэхээ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргүүдийн менежер болоод хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй компаниудын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.
2025-09-30

“Хүннү 2222” хорооллын орчимд шинэ сургуулийн барилга угсралт эхэллээ
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ. Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ.
2025-09-30

Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн хэлэлцээрийг ЭЗБХ дэмжив
Төслийн хүрээнд 120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах бөгөөд төсөл хэрэгжсэнээр зүрх судасны төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтой хэмээн сайд танилцууллаа.
2025-09-30
