
“Эмми” наадмын шилдгүүд тодорлоо
Энэ сарын эхээр болсон “Creative Arts Emmy Awards” наадмаас 14 шагнал хүртсэн Японы түүхэн цуврал болох “Shogun” нийт 18 шагнал хүртсэнээр нэг улирлын дээд амжилтыг тогтоожээ. Тус цуврал нь “Шилдэг драмын цуврал” төрөлд тэргүүлснээс гадна Хироюки Санада, Анна Савай нар өөрсдийн бүтээсэн дүрээрээ “Эмми”-гийн цомыг өргөжээ.
2024-09-17

“Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ
Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байх юм. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн хугацаанд засаж шинэчлээгүй байна.
2024-09-17

Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна
Маргааш буюу 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2024-09-17

Японы ахмад настай хүн амын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ
Ахмад настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан Дотоод хэргийн яамнаас танилцуулсан мэдээллээр, энэ тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 мянгаар нэмэгджээ.
2024-09-16

“Инвескор ББСБ” хувьцаат компани Казахстанд салбараа нээлээ
Тодруулбал, “Инвескор ББСБ” компани Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлж Казахстан улсад “Инвескор Финанс” охин компаниа байгуулах албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болов. Ингэснээр тэд Төв азийн хоёр дахь улсдаа салбараа байгуулж, үйл ажиллагаа эрхэлж буй нь энэ юм. Монголын санхүүгийн байгууллага олон улсад зах зээлээ тэлж, гаднын хэрэглэгчдэд хүрч үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа дээр монгол мэргэжилтнүүд ч Төв Азид олноороо ажиллаж, удирдан түүчээлэх үүд хаалга өргөжин тэлж буй нь сайшаалтай.
2024-09-16

Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирна
Ойжуулах, нөхөн сэргээх ажлын үр дүнд өвсний ургац сайжирч, усны нөөц нэмэгддэг.
2024-09-16

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна
Дэлхий даяар озоны үе давхаргыг хамгаалах өдрийг энэ жил "Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна" уриатай тэмдэглэж байна.
2024-09-16

Хондурасын байгаль хамгаалагч идэвхтэн амиа алджээ
Хуан Лопезыг бямба гаргийн шөнө машинтайгаа сүмээс гэр рүүгээ явж байхад нь хэд хэдэн этгээд буудан хөнөөсөн гэж нэрээ нууцлахыг хүссэн цагдаагийн албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлсэн байна. Х.Лопез нь Атлантын далайн эрэг дагуу орших Токоа хотын байгаль орчны байгууллага болох Нийтийн эд хөрөнгийг хамгаалах хороонд ажилладаг байжээ.
2024-09-16

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ
Японы Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд асан Санаэ Такаичиг Либерал ардчилсан намын /ЛАН/ дэмжигчдийн 27.7 хувь нь дараагийн Ерөнхий сайд болоход хамгийн тохирох хүн гэж үзэж байгааг Киодо агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
2024-09-16

“Автомашингүй өдөр”-т цахилгаан мотоцикл, дугуй, суррон оролцуулахгүй
Тэгвэл энэ сарын 21-ний бямба гарагт “Автомашингүй өдөр” тохиож байгаа юм. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилготой. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024-09-16

Англи хэлний багшийг бэлтгэхэд Канад Улстай хамтарна
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа.
2024-09-16

Орхон аймаг далбаагаа шинэчиллээ
Аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын далбааг шинэчлэхээр шийдвэрлэлээ.
2024-09-16

О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү?
Энэ чинь коммунистуудыг төрд гаргасны л гай шүү дээ. "Илгээлтийн эздээр хот байгуулна" гэдэг хөөсөрсөн байдлаараа хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ.
2024-09-16

Түүхэнд байгаагүй асар том салхин сэнс: Хүчин чадал нь 22 МВт
Хүн төрлөхтөнд өмнө нь огт байгаагүй туршлага болох 22 мегаваттын хүчин чадалтай нүсэр том далайн салхин сэнсний станц байгуулж буйгаа Хятадын Mingyang Smart Energy компани зарлав.
2024-09-16

Хэт хөөрөгдөн зурагдсан "Морьтой эмэгтэй"
Брюлловын зурсан энэ зургийг та олон удаа харсан байх. Гэхдээ "яагаад энэ зураг физикийн хуулиар биш вэ" гэж бодоогүй болов уу.
2024-09-16

Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх...
Игнобелийн гэх шинжлэх ухааны хамгийн утгагүй судалгаанд олгодог энэ жилийн шагналыг гардуулах егөөдлийн ёслол Массачусетсийн их сургуульд болж өнгөрөв.
2024-09-16

Олон улсын сансрын станцад хамгийн өндөр настай астронавт ажиллаж эхлэв
Дональд Петтит анх удаагаа хориод жилийн өмнө тойрог замд гарсан ба одоо сансарт дөрөв дэх удаагаа нисч байна. Есдүгээр сарын 11 нь Байконурын сансарын нислэгийн талбайн 31-р талбайгаагаас Олон улсын сансарын станц руу
«Союз МС-26» жолоодлоготой хөлөг гурван хүний багтайгаар хөөрсөн юм
2024-09-16

Polaris Dawn сансарын аяны Сара Гиллис дэлхий орчмын тойрог замд «Оддын дайн» киноны саундтрекийг хийлээр тоглов
Америкийн SpaceX сансарын компанийн инженер 30 настай Сара Гиллис хувийн сансарын нислэгийн Polaris Dawn аяны хүрээнд есдүгээр сарын 12-нд задгай сансарт гарсан дэлхийн анхны жуулчин болов. Дараагийн өдөр нь олон нийтийн сүлжээнүүдээр нэг ролик тараагдаж түүнд Галлис тойрог замаас «Оддын дайн: Хүчний сэрэлт» киноны дууг хийлээр тоглон үзүүлжээ.
2024-09-16

Азербайжаны Гран-Прид Оскар Пиастри түрүүллээ
Энэ оны ДАШТ-д хувийн оноогоор тэргүүлж байгаа Нидерландын уралдаанч Макс Ферстаппен (Ред Булл) тавдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр сүүлийн долоон гараанд дараалан түрүүлж чадаагүй юм.
2024-09-16

Монголын эмэгтэй баг нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд явна
Долоо хоногийн дараа өндөрлөх тус олимпиадад эрэгтэй 197, эмэгтэй 184 улс өрсөлдөж байгаа бөгөөд оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоов. Баг бүр үндсэн дөрөв, нөөц нэг тамирчинтай байх бөгөөд швейцар системээр 11 өрөг тоглож, медальтнуудаа тодруулах юм. Тус тэмцээнд Монголын баг дасгалжуулагч Д.Төрмөнх, Д.Янжиндулам нарын удирдлага дор оролцож байна.
2024-09-16
