
Шөнөдөө хасах хэм хүртэл хүйтэрч, нойтон цас орно
Ус цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө Завхан, Архангай, Хөвсгөлийн урд хэсэг, Булганы урд хэсэг, Өвөрхангайн хойд хэсгээр нойтон цас орж, 19-20-ны өдрүүдэд говийн нутгаар бороо орно.
2024-09-18

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа.
2024-09-18

Европын Холбоо, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш буурч байна
Цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотойгоор Европын Холбоо /ЕХ/, АНУ, Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2023 оны эцсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан бол Хятадын өрсөлдөгч компаниудын хувьцааны үнэ мөн хугацаанд мэдэгдэхүйц өссөнийг Японы эдийн засгийн тэргүүлэх сонин болох “Nikkei”-н мэргэжилтнүүдийн хийсэн тооцоо харуулжээ.
2024-09-18

Төрийн албаны шалгалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ
Төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны 2024 оны гуравдугаар улирлын шалгалт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг болж байна. Энэ удаагийн шалгалтад Дархан-Уул аймагт 120 иргэн оролцож байна.
2024-09-18

Жеймс Кэмерон “Хирошимагийн сүнснүүд” киног найруулна
Канадын алдарт найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын дараах шинэ уран бүтээлээ туурвихаар төлөвлөж байна. Тодруулбал, кино найруулагч удахгүй хэвлэгдэн гарах “Хирошимагийн сүнснүүд” номоор кино бүтээх эрхийг худалдаж авсан бөгөөд атомын бөмбөг хаясан тухай түүхээс сэдэвлэсэн уран сайхны киног найруулах бодолтой байгаа ажээ.
2024-09-18

Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй
Гэр бүл салалт, гэр бүлийн хараа хяналт муу байх, эцэг эх нь ямар нэгэн донтолт, архины хамааралтай байх, эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй зэрэг олон нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнээс гадна үе тэнгийн харилцааны асуудал, дээрэлхэлт, хайр дурлалын асуудал.
2024-09-18

Өнөөдөр: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
"Нэг бүс нэг зам" Хамтын хөгжил судалгааны төв, Монгол Хятадын найрамдлын нэгдэл, CGTN хамтран зохион байгуулж буй "Хятад Улсын ногоон хөгжлийн ололт, Монгол Улсын боломж" эрдэм шинжилгээний хурал болно.
2024-09-18

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж байна
Хуралдааны товд 29 асуудал багтжээ.
2024-09-18

Ливанд пейжер дэлбэрсний улмаас есөн хүн амиа алджээ
Түргэн тусламжийн машинууд гудамжуудаар яаравчлан давхиж байсан бөгөөд Ливаны Улаан загалмайн нийгэмлэгийн зүгээс эмнэлэгт ирэхийг эмч сувилагчдад, цусаа хандивлахыг энгийн иргэдэд хандан уриалсан байна. Ливаны албаны хүмүүс хэлэхдээ, пейжерүүд дэлбэрсний улмаас хүмүүс амиа алдаж, олон тооны хүн бэртэж гэмтсэн тул өөрсдийн эзэмшдэг пейжерийг ашиглахгүй байхыг олон нийтэд уриалжээ.
2024-09-18

Афганистаны иргэдийг Германаас албадан гаргана
Уг баримт бичиг нь нэг талаас Узбекистаны мэргэжилтнүүдийг Германд хуулийн дагуу шилжин суурьших боломжийг нээж өгч байгаа юм. Нөгөөтээгүүр, хууль бусаар оршин сууж буй Узбекистаны иргэдийг Германаас албадан гаргах боломжийг олгох ажээ. Германаас албадан гаргах ёстой хүмүүсийн нийт тоотой харьцуулахад Узбекистаны иргэдийн эзлэх хувь маш бага, ердөө 0.1 хувь буюу 200 орчим хүн байна.
2024-09-18

Бэлтгэсэн хадлан өнгөрсөн оныхоос 11.7 мянган тонн буюу 10.8 хувиар буурчээ
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хураасан төмс 8.5 мянган тонн буюу 2.1 дахин, хүнсний ногоо 2.3 мянган тонн буюу 12.2 хувиар, гар тэжээл 654.8 тонн буюу 26.7 хувиар нэмэгдсэн байна.
2024-09-18

Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина
Япон улс гадаад улс орноос ур чадвартай ажилтан авах тогтолцоогоо шинэчилж, сургах, мэргэшүүлэхэд анхаардаг болсон. Мөн нийгмийн баталгаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцөл, цалин хөлс, урамшуулалд ахиц гарсан талаар төлөөлөгчид танилцуулсан байна.
2024-09-18

Нидерланд мэргэжилтнүүдийн зөвлөсөн байршилд лаг тунгаах хэсгийг туршилтаар байгуулна
Б.Бямбасайхан: Өнгөрсөн жил буусан үерийн дараа бид олон орны ус, ойн чиглэлийн инженерүүдээс заавар зөвлөгөө авсан. Манай хотын дундуур урсдаг голууд их хэмжээгээр бохирдож, лаг хагшаасаар дүүрсэн байсныг цэвэрлэх нь хамгийн зөв шийдэл гэсэн.
2024-09-18

Биокомбинат орчмын хөрсний бохирдлыг саармагжуулж эхэллээ
Хөрсний бохирдол, доройтлыг саармагжуулан нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газарт ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах гэнэ.
2024-09-18

Дэлхийн ардчилал хумигдаж байгааг шинэ тайлан харуулжээ
Дэлхийн олон улс оронд сонгуульд олон янзын аюул учирч, холбогдох үзүүлэлтүүд унаж байгаа хэдий ч сонгууль нь шийдвэр гаргагчид болон шийдвэр гаргах үйл явцад ард түмний хяналтыг баталгаажуулах механизм болох үүргээ хадгалсаар байгааг IDEA онцолжээ.
2024-09-18

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсжээ
Үнийн өсөлтөд хүнсний бараа, ундаа ус 7.3 хувь, хувцас, бөс бараа гутал 7.2 хувь, гэр ахуйн тавилга, бараа 6.9 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 7.4 хувь, боловсролын үйлчилгээ 18.6 хувь өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.
2024-09-18

Ц.Баатархүү: Шуудан хүргэлтэд дрон ашиглана
Өнөөдрийн байдлаар энэхүү салбарт тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ч зах зээл нь 40 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын орлогын 2 хувийг л бүрдүүлдэг.
2024-09-18

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө
Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбаруудаас иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.
2024-09-18

Канадын алдарт реппер К-Маро Монголд ирнэ
Тэгвэл тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д зохион байгуулахаар товложээ. Энэхүү тоглолтын онцлох зочих нь Канадын алдарт реппер, дуучин K-Maрo, АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. Ялангуяа “Femme Like U” дуугаар монголчуудын танил болсон К-Маро энэ үдшийг чимэх нь ээ.
2024-09-17

Дэлхийн зах зээлд ноолуураа нийлүүлэхийн тулд ямааны үүлдэр угсааг сайжруулах ёстой гэв
Тэгвэл “Цагаан алт” гэж нэрлэгддэг “Ноолуурын өртгийн сүлжээнд хийсэн шинжилгээ”-ний дүнгээ Европын холбооны Монгол дахь төлөөлөгчдийн газар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран танилцууллаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлсэн шинжилгээний ажилд таван аймгийн 15 сумын малчид, ноолуурын үйлдвэрүүд, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулсан байна.
2024-09-17
