
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаан аравдугаар сарын 9-нд болно
26 настай Френси Фортунато нийт 16 тулаан хийхдээ 15-д нь ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна. 15 ялалтынхаа 11-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ.
2024-09-20

Маргааш 07:00-18:00 цагийн хооронд төв замуудыг хаана
Зам хаасан хэсэгт цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтер, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
2024-09-20

Улсын Арслан Б.Орхонбаярт “Заан Жимни” автомашиныг гардууллаа
Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн юм.
2024-09-20

Ц.Батсүх: Манай улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “В+тогтвортой” түвшинд хүрлээ
Цар тахал, геополитикийн хүндрэлийг хурдтай даван туулж, ДНБ-ий өсөлт тогтвортой өндөр байж, инфляцийн түвшин энэ онд өмнөх жилээс харьцангуй ихээр буурсан нь зэрэглэл ахихад нөлөөлсөн.
2024-09-20

АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна
Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.
2024-09-20

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13, Чингэлтэй дүүргийн 11, 12, 13, 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 733 га талбай, Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дамбадаржаа дэд төв орчимд 71.8 га талбай, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойт дэд төв орчмын 133.3 га талбайг гэр хорооллыг орон сууцжуулах байршлаар баталсан байна.
2024-09-20

Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавина
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд явган зам тавих газрыг нь чөлөөлөхөөр болжээ. Учир нь тус дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан юм.
2024-09-20

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав
УИХ-ын Хиймэл оюун, их өгөгдлийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.
2024-09-20

Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг бууруулдаг
Хар шоколад, цай, улаан дарс нь тэнэгрэх буюу оюуны ерөнхий чадамж доройтох өвчинтэй тэмцэхэд тусалж, даамжрах эрсдэлийг бууруулдаг гэж Австралийн Перт хотод орших Эдит Коуэний нэрэмжит Их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ.
2024-09-20

Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын удирдлагуудтай аймгийн Засаг дарга уулзав
Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар тухайн байгууллагынхаа хүүхдийн элчийн хувьд олон хүүхэд суралцдаг өрхийн мэдээлэл гаргах, эргэх холбоог бэхжүүлэх, зөв төлөвшилтэй, мэдлэг боловсрол, хүн чанартай иргэн бэлтгэхийн төлөө манлайлж ажиллахыг уулзалтын эхэнд үүрэг болголоо.
2024-09-20

Монголын зээлжих зэрэглэлийг “B+тогтвортой” болгон ахиулжээ
Тус агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна. Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг аж.
2024-09-20

Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулна
Эхний ээлжинд Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хороолол барих аж.
2024-09-20

Германы парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар санал өгчээ
Германы парламентын доод танхим Бундестаг тус улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг гуравны хоёрын саналаар дэмжлээ. Энэхүү өөрчлөлтөөр засгийн газар илүү их хэмжээний зээл авах боломжтой болж, зэвсэгт хүчин болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
2024-09-19

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчдыг зүрх судас, нүд, шүдний үзлэгт хамруулна
Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.
2024-09-19

Авто замын түгжрэлийг багасгахад Google компанитай хамтран ажиллана
Google компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонез Улсын Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэг Улсын Бангалор зэрэг дэлхийн 10 хотод түгжрэлийг багасгахаар хамтран ажиллаж байжээ. Google компани хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зохицуулах программ хангамж дээр хамтарч ажиллах 11 дэх улс болж байна.
2024-09-19

Б.Нарантуяа Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
Тэрбээр дунд шөвөгт Хонконгийн тамирчныг 3:0-ээр хожсон. Улмаар хагас шигшээд дэлхийн долоон удаагийн аварга Хонконгийн тамирчин Нг Он Юүэд дийлдсэнээр хүрэл медалийн эзэн болов.
2024-09-19

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д 14 жүдоч оролцоно
Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 58 орны 422 жүдоч мэдүүлгээ өгчээ. Монголоос эрэгтэй тав, эмэгтэй зургаан жинд 14 жүдоч оролцохоор удахгүй Душанбег зорих гэж байна.
2024-09-19

Эрэгтэйчүүд хожиж, эмэгтэйчүүд тэнцлээ
Өчигдөр эмэгтэйчүүд Германтай 2:2-оор тэнцлээ. Манай тамирчдаас Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар эвийн гэрээ байгуулсан бол Д.Номин-Эрдэнэ хожиж, Б.Мөнгөнзул хожигдов. Ингэснээр эмэгтэй баг долоон өргийн дараа 11 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж байна. Одоогоор Энэтхэгийн баг нэг ч хожигдоогүй амжилтаар тэргүүлж буй бол Польш, Казахстан, Францын баг ижил 12 оноотой удаалж байна. Тэдний араас АНУ, Армен, Гүрж, Монгол тэргүүтэй 10 баг 11 оноотой жагсжээ. Эмэгтэй шатарчид наймдугаар өрөгт Армяны хүчтэй багтай оноолт таарав.
2024-09-19

Орон даяар камерын нэгдсэн системтэй болох ажлыг эхлүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолд камерын нэгдсэн системтэй болох асуудлыг тусгасан байна.
2024-09-19

П.Наранбаяр: ₮3.8 саяын цалинтай мянга гаруй багш байна. Багш нарын цалин 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар багш нарын хомсдолын асуудлаар танилцуулга хийгдэж, тэмдэглэл гаргасан байна. Түүнчлэн багш, ур чадварын хомсдолыг шийдэх зорилгоор зургаан багц арга хэмжээ хэрэгжүүлэх талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгсөн.
2024-09-18
