
Самар түүхээр яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
Төв аймгийн Мөнгөнморьт сум Жаргалант багийн Дагналтай гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 244 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ тус сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт онцгой байдлын албанд өгчээ.
2024-09-25

Дуудлагын дагуу очиж буй цагдаагийн автомашины байршил, гомдол шалгаж байгаа алба хаагчийн мэдээллийг харах боломжтой болжээ
Цагдаагийн "102 Police" аппликэйшнийг иргэн бүр ашиглах боломжтой болжээ. Тус аппликэйшнээс олон төрлийн мэдээллийг авах боломжтой аж.
2024-09-25

Өнөөдөр: “Намрын ногоон өдрүүд 2024” үзэсгэлэнг нээнэ
-Монгол Улсад аялал жуулчлалын салбар байгуулагдсаны 70 жилийн ой, дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан 22 дахь удаагаа зохиогдож буй "ГРАНД ТУР-2024" аялал жуулчлалын Улсын XXII олимпиадын намрын улирлын тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болно.
2024-09-25

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, өнөөгийн дэлхий ертөнц тогтвортой бус, тогтворгүй хөгжиж байгааг өөрчлөх шаардлагатайг онцоллоо. Мөн дэлхий даяар тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, даван туулах боломжтойг тэмдэглээд, дэлхий нийтийг энх тайванд уриаллаа.
2024-09-25

Франц, Ираны багууд тохиролцооны тоглолт хийсэн эсэхийг шалгана
Заалны хөл бөмбөгийн ДАШТ-ний хэсгийн шатны 3 дугаар тойрогт Франц, Ираны багуудын хооронд болсон тоглолтын дүнг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ шалгаж эхэлсэн тухай RMC агентлаг мэдээлжээ.
2024-09-25

Олон улсын улаан загалмайн хорооны Зүүн хойд Ази дахь хангамжийн агуулахыг Монгол Улсад байгуулах тухай хэлэлцэв
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндэс суурь болсон Женевийн конвенцын 75 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн хүнд үед ОУУЗХ-ны манлайлал, шуурхай удирдлага, хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн тусламжийг бодитой, цаг алдалгүй хүргэх зорилт улам бүр чухал болж буйг онцлон хэлэв.
2024-09-25

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийднэ
Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхэд 640 өрх хохирсон байдаг. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгон, өнгөрсөн 4 дүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм.
2024-09-25

Ж.Байден энх тайвныг цогцлоохыг уриалжээ
Газын зурваст дэгдсэн Израил-ХАМАС-ын мөргөлдөөн нэг жилийн нүүр үзэх гэж буй энэ үед Ж.Байден НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс дэмжсэн гал зогсоох, барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх гэрээний нөхцөлүүдийг эцэслэхийг талуудад уриалжээ.
2024-09-25

11 байршилд зам хааж, засвар хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
2024-09-25

Циркээс Барс захын уулзвар хүртэлх авто замыг маргааш хэсэгчлэн хаана
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг маргааш буюу есдүгээр сарын 25-ны 22:00 цагаас 26-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
2024-09-24

Германд гадилын хайрцагнаас их хэмжээний кокаин илрүүлжээ
Гадил жимсний хайрцган дотор 95 кг кокаин нуусан байсныг Германы нэгэн хүнсний сүлжээ дэлгүүрийн ажилтнууд илрүүлсэн тухай цагдаа нар даваа гарагт мэдэгджээ.
2024-09-24

W-бозоны массыг дахин хэмжжээ
Тодруулбал, Европын цөмийн судалгааны байгууллагын (CERN) Адроны их хурдасгуур дээр (Large Hadron Collider, LHC) судалгаа хийж буй физикчид болон АНУ-ын Энрико Фермигийн (Фермилаб) нэрэмжит Үндэсний хурдасгуурын лабораторийн эрдэмтэд хэмжсэн байна.
2024-09-24

Түүхэнд уяман өвчнөөс салсан анхны орон гарч ирлээ
Уяман (лепра буюу Хадсоны синдром) өвчнөөс Иорданы вант улс бүрэн саллаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Уяман мөн проказа (лепра) гэх халдарт ужиг өвчнийг Mycobacterium leprae нян өдөөдөг. Тэр нь агаар амьсгалын замаар халддаг ба нүд, арьс, салст бүрхүүл, үеийн мөгөөрсийг өвчлүүлнэ.
2024-09-24

Хатуу архины ТОП-10-т ямар брэнд багтана вэ?
Консалтингийн Brand Finance компани хатуу алкоголын үнэтэй брендын жагсаалтыг гаргалаа. Сонирхолтой нь жагсаалтын эхний таван байрыг зөвхөн хятад архинууд оржээ.
2024-09-24

Бейрутад Израйлийн буудлагаар амь үрэгдэгсэдийн тоо 45 боллоо
Израиль Ливаны нийслэлд шиитийн «Хезболла» хөдөлгөөний дарга нарын нэг Ибрагим Акилийг устгахаар зорилготой цохилт өгчээ. Хөдөлгөөн түүний амь үрэгдсэнийг мэдээлсэн ба еврейн улсын арми Акилийн хамт «Хезболлын» өндөр тушаалын дарга нар хөнөөгдсөнийг хэлжээ. Цохилтын дараа хотод орон сууцны хоёр байр нурсан.
2024-09-24

Их хэмжээний нойтон тарвага тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа
Тодруулбал өчигдөр шөнийн 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-д хүлээлгэн өглөө.
2024-09-24

Төв аймгийн Мөнгөнморьт суманд самар түүж яваад сураггүй болсон хүнийг эрэн хайж байна
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн "Дагналтай" гэдэг газар тус сумын харьяат иргэн Н нь дөрвөн хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны 09:00 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
2024-09-24

Яармагийн “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх замыг маргааш засаж эхэлнэ
Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” орчмоос “Бритиш” сургууль хүртэлх авто замыг шинэчлэхээр болжээ.
2024-09-24

Монголын дугуйчид засмал замын дугуйн ДАШТ-д оролцож байна
Дэлхийн дугуйн холбооны түүхэн дэх 10 дахь удаагийн засмал замын дугуйн ДАШТ-ийг Цюрих хот дөрөв дэх удаагаа хүлээн авч байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд 75 орны 1000 гаруй дугуйчин өрсөлдөж байна. ДАШТ-ийг 12 төрлөөр зохион байгуулахаас гадна пара дугуйн засмал замын ДАШТ хамт болж буйгаараа онцлогтой. ДАШТ-д олимпын наадмын нэгэн адил эрх авч оролцдог билээ.
2024-09-24

Япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг уриалжээ
Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шэньжэн хотод Японы сургуулийн сурагчийг хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн дараа Нью-Йоркт энэхүү уулзалт болсон юм. Ё.Камикава болсон хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тархаж буй Японы эсрэг мэдээллийг нэн даруй таслан зогсоохыг Бээжингээс шаардсан гэж Японы Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ.
2024-09-24
