
Хүүг цохиж зодож буй бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллага шалгалт хийж байна
0880 УЕС дугаарын машинаас бууж, хүүгийн нүүр лүү цохисон эмэгтэй "Би чамайг хараагүй, хараагүй болохоор уучлаарай гэлээ. Би чамайг харсан бол замыг чинь тавиад өгөх байсан юм" гэх мэтээр хашгирч, загнаж байгаа нь сонсогдоно.
2024-09-25

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт анхан шатны шүүхээс оноосон эрх хасах, торгох ялыг хүчингүй болгов
Шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ял, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
2024-09-25

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон улсын менежментээр удирдуулна
Н.Учрал: Олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна. Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ.
2024-09-25

Харрисын төлөө сурталчилгаа хийлгэхээр Байден Зеленскийг ашиглав
Владимир Зеленский АНУ-ын цэргийн хөрөнгийг ашиглан Пенсильвани мужид даваа гаригт хүрэлцэн очоод дэд ерөнхийлөгч Камала Харрисын сурталчилгээг хийлээ. Пенсильвани мужийн Скрэнтон хот нь зэвсгийн үйлдвэрээс гадна ерөнхийлөгч Жо Байдены төрөлх хот гэдгээр мэдээ сурвалжид гардаг.
2024-09-25

БАЙДЕН: Бид Украиныг дэмжихээс ухрахгүй
НҮБ-д хэлсэн сүүлчийн үгэндээ Жо Байден Украины, Ойрхи Дорнодын, Суданы дайнуудын сэдвийг хөндлөө. "Тогтвортой, шударга энх тайванд хүртэл нь бид Украинаас нүүрээ бууруулан татгалзаж чадахгүй" гэв.
2024-09-25

Нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа
Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 25-ны өдрийн 22:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл тус замаар зорчдог нийтийн тээврийн 18 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орууллаа.
2024-09-25

Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан агаарын бохирдол бууруулах төслийг НҮБ-тай хамтран хэрэгжүүлнэ
Эхний ээлжинд гэр хорооллын айл өрхөд нарны хавтан суурилуулахаар болов. Нарны хавтан ашиглан шөнөдөө галлагаа хийлгүй, гэр байшингаа дулаалах туршилтыг энэ өвөл эхлүүлэхээр тохиролцлоо.
2024-09-25

Эмират өөрийн нутагт Samsung-ын үйлдвэрийг байгуулахад $100 тэрбумын хөрөнгө оруулна
Дэлхийн микросхемын том үйлдвэрлэгч TSMC эсвэл Samsung Electronics хоёрын үйлдвэрийг чип үйлдвэрлүүлэхээр өөрийн нутаг дэвсгэрт бариулахад зориулан $100 тэрбум гаруй хөрөнгө оруулахаар Арабын Нэгдсэн Эмират авч хэлэлцэж байна гэж The Wall Street Journal сонин бичжээ.
2024-09-25

ЦАХАЛ Ливанд хийх давшилтаа "Умартын сум" гэж нэрлэжээ
Израилийн өөрийгөө хамгаалах армийн (ЦАХАЛ) Ливанд шиитийн «Хезболла» хөдөлгөөний эсрэг хийх ажиллагааг «Умартын сум» гэж нэрлэсэн тухай ЦАХАЛ-ын хэвлэлийн алба мэдэгджээ.
2024-09-25

Шольцийн нам Бранденбургийн сонгуульд ялав
Канцлер Олаф Шольцийн Германы Социал-демократ нам (ГСДН) Берлин хотыг тойрсон Бранденбургийн орон нутгийн сонгуульд 30,9%-ийн санал авч яллаа. Баруунтнуудын «Германы төлөөх Альтернатив нам» (ГтАН) 29,2%-ийн саналтайгаар хоёрт орсон тухай Сонгуулийн комиссын албан ёсны мэдээнд өгүүлжээ.
2024-09-25

Шри-Ланкийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний төлөөлөгч сонгогдлоо
ШРИ-ЛАНКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД СӨРӨГ ХҮЧНИЙ ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОГДЛОО
2024-09-25

ХАБГБ-тай монгол ямар ч хэлбэрээр харилцан ажиллахыг ОХУ дэмжинэ
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай (ХАБГБ) Монгол хамтран ажиллаж ирснийг ОХУ ямагт дэмжиж ирсэн бөгөөд харилцан ажиллагааны ямарч хэлбэрийг дэмжинэ хэмээн Монгол суугаа ОХУ-ын Элчин Алексей Евсиков «Известия» мэдээний сайтаар ярьжээ.
2024-09-25

Wiidberris-ийг үндэслэгч Татьяна нөхрийнхөө овгоос татгалзжээ
WIlDBERRIS-ИЙГ ҮНДЭСЛЭГЧ ТАТЬЯНА НӨХРИЙНХӨӨ ОВГООС ТАТГАЛЗЖЭЭ
2024-09-25

Австрали устөрөгч үйлдвэрлэн байгалийн хийг солихоор шийджээ
Байгалийн хийн дэлхийн томоохон экспортлогч нарын нэг Австрали экологийн цэвэр устөрөгчийг 2030 оноос эхлэн экспортлохоор шийдэж байна.
2024-09-25

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол цагдаад бүртгэгджээ
"Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол ирсэн. Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй" гэв.
2024-09-25

Өнөөдөр Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэлх замыг хаана
Энэ долоо хоногт хааж, засвар шинэчлэлт хийгдэх авто замууд:
2024-09-25

Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу
Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоохоос илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн Компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсч байгааг ойлгох цаг болсон.
2024-09-25

80 жилийн дараа бид "Боолчлолын зам" руу хөтлөгдсөн хэвээр байна уу?
Фредрик Хайек 1944 онд эдийн засгийн эрх чөлөөгөө алдах нь бусад эрх чөлөөгөө алдах замд хөтөлдөг гэдгийг олж харсан.
2024-09-25

Хэлмэгдүүлэлтийн үед монголчууд монголоо аварсан ямар ч тохиолдол түүхэнд тэмдэглэгдээгүй нь хачин
Эс бөгөөс бид хэзээнээсээ л хүн алж, хүйс тэмтэрсээр ирсэн ард түмэн юм уу. Ийм үйлдэлд сэтгэл нь хөдлөхөө байж, хүнлэг сэтгэл гэдэг холдон одчихсон баймгүй юм.
2024-09-25

И-Март дэлгүүрийн уулзвараас Ривер Гарден хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр нээв
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, "И-март" дэлгүүрийн уулзвараас "Ривер Гарден" хотхон хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Тус замыг энэ сарын 22-ноос засаж эхлээд байв.
2024-09-25
