
Чингис хот-Норовлин чиглэлийн замын эхний ээлжийг ашиглалтад орууллаа
Замын далан суурийн өргөн 11метр, асфальтбетон хучилтын өргөн 8 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр урттай. Хучилтын хийцийн тухайд хөлдөлтөөс хамгаалах үе 300 мм, цементээр бэхжүүлсэн суурь 200 мм, суурь асфальт бетон 40 мм, өнгө асфальт бетон 30 мм, хөвөөний өргөн 1,5 метр аж. Нийт 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөрбетон ус зайлуулах хоолой, 3ш төмөр бетон гүүр, 10 у/м хавтан дам нуруутай гүүр 2 ширхэг, 15 у/м дам нуруутай гүүр нэг ширхгийг барьжээ.
2024-10-07

Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй
Хамгийн бага салхитай үе нь долоо, наймдугаар сар. Хүйтрэх тусам салхины хурд ихэсч, эрчим хүч үйлдвэрлэх чадлын муруй нь өсдөг. Гол асуудал нь өвлийн их үйлдвэрлэлийн үед нөөцлөх хураагуур байхгүй нь тулгамдсан асуудал. Станцыг өргөтгөх хураагуур барих төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулсан ч хариулах боломжгүй гэсэн юм.
2024-10-07

Шинэ цахилгаан станцын анхны галлагаа шиг илчтэй “салют” үзсэнгүй
Бөөрөлжүүтийн цахилгаан станц булган сүүлтэй байж, Хонконгийн компани 2027 оны наадмаар шинэ ДЦС нээхээ амлав.
2024-10-07

Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амь насыг авран хамгаалжээ
Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.
2024-10-07

Улстөрчид Орон нутгийн сонгуулиар халхавчлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангаж байна
Яг үнэн хэрэгтээ Х.Баттулга Сэлбэ дэд төвийн 500 сая ам.долларын санхүүжилтэд шунасан гэхээсээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа гэдэг нь илүү үнэнд ойртоод явчихлаа. Х.Баттулгыг монголчууд мэднэ, Х.Нямбаатартай хэрэлдэн барин явах улстөрч биш. Энэ зэргийн сонгууль дээр өөрөө гарч ирээд гүйгээд байхгүй.
2024-10-07

Кирил монгол бичгийн давуу ба дутагдалтай тал
Юун түрүүн хүн амын дийлэнхийг эзэлдэг халх аялгуунд түшиглэсэн энэ бичиг нь БНМАУ-д амьдран суудаг олон ястны хэл аялагыг нэг хэл бичигт нэгтгэснээр Монголын хүн амыг нэг нэйшн стэйт болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Герман хэлний олон аялга хэллэгийг хох дойч аялга руу нэгтгэсэн ба үүнд нь ном зохиол, хэвлэл мэдээлэл, радио зурагт асар том үүрэг гүйцэтгэсэн. Англи хэл ч мөн ялгаагүй ХХ зууны даяаршлын хүчээр квин инглиш аялага руу нийтийг түлхсэн. Бараг биенээ ойлголцдоггүй италийн олон аялагыг флорэнц аялагаар нэгдэн, итали хэл шинээр бий болгожээ. 1960-аад оноос Хятадад пининь аялага тэмдэгтийг албан ёсны болгосноор биенээ ойлголцох асар том дэвшил болсон. Яг үүнтэй адил кирил монгол бичиг ийм үүрэг гүйцэтгэсэн юм.
2024-10-07

Сталин Мао Зэдунг үл тоосон нь
Өвлийн цас бүрхсэн зуслангийн байшинд Мао Кремлээс телефон утас дуугарч тэднийг хүлээн авах байх хэмээн удаан хүлээсэн боловч чимээ гарахгүй л байв. Мао бүр сүүлдээ залхаж үлэмж их бухимдаж эхлэв. Маогийн өрөөнд таазанд нь нэгэн том люстр чийдэн өлгөсөн байв. Мэдээж тэр чийдэнд нууц чагнах төхөөрөмж суулгасан байж таарна...
2024-10-07

Цахим толь бичгээс хэвлэмэл толь бичгийг хэрэглэх нь илүү үр дүнтэй
Хувийн өмчийн сургуулийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан үеэсээ эхлээд л англи хэл болон бусад гадаад хэлийг заалгачихсан байдаг тул монгол хэлний хичээлийг заахад бага зэрэг хүндрэлтэй байдаг.
2024-10-06

Илон Маск Бразил улсад төлөх $5.2 саяын торгуулиа буруу дансанд шилжүүлжээ
X компани Бразилын эрх баригчдын тавьсан торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болжээ. Гэтэл тус компани торгуулиа банкны буруу дансанд шилжүүлснийг Бразилын дээд шүүхийн шүүгч Александр де Мораес өчигдөр мэдэгдээд залруулахыг шаардсан байна.
2024-10-06

Д.Трамп Батлер хотод сонгуулийн цуглаан зохион байгууллаа
Харин Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис бямба гаригт Хойд Каролина муж улсад очжээ. Дэд Ерөнхийлөгч тус муж улсад албаны хүмүүстэй уулзаж, “Хелен” хар салхины нөлөөгөөр учирсан хохиролтой биечлэн танилцсан байна. Уг шуурганы улмаас АНУ-д 220 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь Хойд Каролинад бүртгэгджээ.
2024-10-06

Амазон мөрний усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрчээ
Бразилын баруун хойд нутгийн Амазонас мужийн Манаус хотод баасан гарагт Негро голын түвшин 12.66 метрт хүрсэн байна. Энэ нь усны түвшнийг 1902 оноос хэмжиж эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.
2024-10-06

Хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад эрчим хүчний хомсдол бий болжээ
Түлээ түлшний үнэ өссөний улмаас иргэд цахилгаан халаалт түлхүү хэрэглэх болсон нь эрчим хүчний дэд бүтцийн ачааллыг эрс нэмэгдүүлсэнтэй холбоотой ийм арга хэмжээ авч байгаагаа Буриадын эрх баригчид тайлбарлажээ.
2024-10-06

Багануурын 50 Мвт-ын батерей хуримтлуурын станц өвлийн оргил ачааллын өмнө ажиглалтад орно
Станцыг байгуулах гэрээг өнгөрөгч есдүгээр сарын 06-нд байгуулсан бөгөөд өвлийн эрчим хүчний оргил ачааллын өмнө буюу ирэх 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогоор газар шорооны ажил дууссан, суурийн ажил үргэлжилж байна.
2024-10-06

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн бүх бэлтгэлээ хангасан. Ирэх жилээс их хэмжээгээр тарина
Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд гүн талархал илэрхийллээ.
2024-10-05

Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо
Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орлоо.
2024-10-05

Суръя гэсэн шавь нарын нүд сургахын төлөөх багшийн ажлыг илүү эрч хүч, урам зоригтой болгодог
Багш хүн хүүхдүүдтэй ажилладаг учир үргэлж шинэлэг, залуу сэтгэлгээтэй, хүүхдэрхүү зантай байдаг. Тэдний гэгээлэг орчин багшийг аз жаргалтай болгодог юм. Мэдээж ядарна, ачаалал их гэж болох ч амар ажил гэж үгүй шүү дээ.
2024-10-05

УИХ дахь МАН-ын бүлэг 2025 оны төсвийн хуулиар 5 хоногийн завсарлага авлаа
Л.Мөнхбаатар: Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна. УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой.
2024-10-04

НАТО-гийн тэргүүн М.Рютте Киевт айлчилж байна
М.Рютте "Украины “эрх чөлөөний төлөөх тэмцэл нь НАТО-гийн үндсэн зарчим, үнэт зүйлсийг илтгэж байна" гэж, Зеленский хариуд нь Украины эсрэг харвасан Оросын пуужингууд болон нисгэгчгүй онгоцуудыг сөнөөхийг барууны дэмжигч орнууддаа ятгахыг НАТО-гийн тэргүүнээс хүсчээ.
2024-10-04

ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарыг Бригадын генерал цолоор шагнав
Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.
2024-10-04

Л.Оюун-Эрдэнэ: 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 онд нэг хүнд ноогдох ДНБ $10 мянга хүрнэ
14 төслийн 5-аас доошгүй нь хэрэгжиж эхэлснээр 2025 оны төсвийн жил төлбөрийн тэнцэл болон валютын нөөцийн эрсдэлгүй байх болно. Уул уурхайн ашигт малтмалын хайгуул, лиценз олголтын асуудлыг ил тод болгох, боловсруулах үйлдвэрийг татварын орчноор дэмжихээс гадна, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүчний салбарыг онцгой анхаарч эдийн засгийг төрөлжүүлэх зардлуудыг мөн 2025 оны төсөвт суулгасан.
2024-10-04
