
2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалтын хуваарь
Энэ жилийн өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон ЭШ-ын хуваарийг танилцуулж байна. Шалгалтын бүртгэлийг 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явуулна.
2024-10-09

Б.Мөнх-Эрдэнэ: Өвөлжилтийн бэлтгэл, давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай байна
Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэн. Салбарын ажилчдын цалинг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр нэмсэн нь тогтвор, суурьшилтай ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, машин техник нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг тоог нэмэгдүүлсэн гэв.
2024-10-09

Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо
Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт “Mining Week & MinePro” арга хэмжээ энэ сарын 02-05-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрхны бэлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
2024-10-09

Энэ сарын 11-нд Хан-Уул дүүргийн “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замыг хаана
Сонгуулийн маргааш буюу 11-ний бямба гаригийн орой 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо “Фүүд сити” төвөөс “Номин моторс” хүртэлх замын баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээг хааж, замын засвал шинэчлэлийн ажил хийнэ.
2024-10-09

Хөгжлийн Банкны өрөнд хураагдсан орон сууцыг хямд авах гээд залилангийн хохирогч болж байна
Д.Оргил: Эхний хохирогчид нь дараагийн хохирогчоо олж өгөх тохиолдол ч гарч байна.
2024-10-09

Өвөрхангай аймгийн зарим сумдын ЗДТГ-ынхан авилгын хэргээр шүүгдэж, ажиллах боломжгүй болов
Албан тушаалтнуудад ял шийтгэл ногдуулах нь шүүх, хууль хяналтын байгууллагуудын ажил. Харин орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хүмүүс ял шийтгэл авсан бол сонгуулийн зохион байгуулалтад хүндрэл үүснэ.
2024-10-09

УИХ-ын сонгуулиар Монголын ардчилал Нийслэлд л найдаж байсан даа…
Одоо орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд маань хөдөөгийнхнөө гүйцэж түрүүлэх хэрэгтэй. Нийслэлийн засаг захиргаа, НИТХ гэдэг бол “бага” Засгийн газар, бага парламент юм. Хүн амын тал хувь нь нийслэлд байна. Монголын нийт эдийн засгийн 60 хувь нь нийслэлд эргэлдэж байна.
2024-10-09

Нобель-2024: Тэдний нээлт хувьсгал болсон хиймэл оюуны үндэс нь болжээ
Оросын эрдэмтэд яагаад Нобелийн шагналыг Хопфилд Хинтон хоёрт гардуулах болсныг энгийн үгээр тайлбар хийж өгчээ.
2024-10-09

Эм тариа огт үгүй МАРБУРГ ВИРУС арван хүнийг Руандад хөнөөв. Германд өөр хоёр хүн вирус тээгчээр сэжиглэгдэв
Сарын эхний мэдээгээр, Африкийн Руанда улсын 10 хүн өндөр халдвартай цусан тууралтын марбург гэх вирус-тооруу буюу халдварт өвчний нянгийн дэгдэлтээр нас баржээ. Тус орны 30 тойрог буюу муж аймгийн долоод нь халдварын 29 тохиолдол бүртгэгджээ. Энэ тухай Руандагийн Эрүүлийг хамгаалах яамны Х сүлжээний хуудаснаа мэдээлэв.
2024-10-09

UBISOFT тоглоом бүтээгчдийн хувьцаа үнэ 3/1 ээр нэмлээ
Францын Ubisoft Entertainment компанийн хувьцаа Парисын бирж дээр түүнийг худалдах гэж байгаа мэдээлэл гарсны дараа шууд 33%-иар өслөө гэж Bloomberg мэдээлэв.
2024-10-09

NYT: Трампын сүүлчийн хэлсэн үгнүүд түүнд насны өөрчлөлт гарч буйг харуулжээ
БНН-аас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын сүүлчийн хэлсэн үг яриа эмх цэгц тааруу, тодорхой чиг баримжаагаар муу болж байгаа нь нас сүүдэр өндөр болсноос “ургуулан бодох чадварт” нь өөрчлөлт орж буйг харуулж байна гэсэн дүгнэлтээ The New York Times (NYT) хийжээ. Сонин түүний үг яриануудад компьютерийн дүн шинжилгээг хийсэн байна.
2024-10-09

Биньямин Нетаньяху: Энэ цаг үеийн түүхэн баатар
Бид энэ дайнд гурван зорилго тавьж байна. 1) ХАМАС-ыг устгах, 2) Барьцаалагдсан хүмүүсийг буцааж авах, 3) Цаашид Газын зурвас Израильд аюул занал учруулахгүй байхыг баталгаажуулах. Энэ гурван зорилгыг биелүүлэхэд хэн ч бидэнд саад болохгүй. Б.Нетаньяху Газад хийсэн мэдэгдэл.
2024-10-09

Оны эхний есөн сард 96,900 тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 40 хувиар өсчээ
Импортын элсэн чихэр, ургамлын тосны 42-65 хувиар өсч, улаанбуудайн гурилын хэмжээ 9.9 дахин нэмэгджээ. Харин 63.6 сая ширхэг өндөг импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 56 хувь буурсан байна.
2024-10-08

"Яармагийн 23 дугаар хорооны иргэд, хүүхдүүд баас, шээсэн дээгүүр алхаж байна"
Хоёр хоногийн өмнө бохир хальж Яармагийн төв зам дээр гол шиг урссан. Өнөөдөр бага зэрэг хатаж, дөнгөж сая хлорамин цацаад явж байна. Энэ байдал нэг биш удаа давтагдаж байна. Энэ хавьд төрийн өмчийн 34 дүгээр сургууль, 12 дугаар цэцэрлэг бий. Тус сургуульд 5000 орчим хүүхэд сурдаг. Хүүхдүүдийн ихэнх нь энэ бохир урссан замаар явдаг.
2024-10-08

Таван шараас Чингис хаан нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Х:20 “Чингис хаан олон улсын нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлийн замналыг өнөөдрөөс эхлэн Таван шарын автобусны зогсоол хүртэл сунгаж, Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгожээ. Автобусны чиглэлийг сунгасан ч үйлчилгээний тариф хэвээр (том хүн 10,000, хүүхэд 5,000) бөгөөд картаар үйлчлүүлнэ.
2024-10-08

ГССҮТ-д өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүллээ
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт тавих, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдав.
2024-10-08

Хавдрын болон халдвартын салбар эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Кувейтийн талаас хүсэв
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхнасан ХСҮТ болон ХӨСҮТ-ийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг Кувейтийн сангаар дэмжүүлэхээр сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахрдаас дэмжлэг хүслээ.
2024-10-08

Монголд байхгүй зам, гүүр...
Энэ бол Хэнтий аймгийн Чингис хаан хотоос Норовлин сум руу тавьсан 68,6 км авто зам дагуух далан, гүүрийн байгууламжийн нэгээхэн хэсэг нь. Нийт замын туршид 18 цэгт дан болон хос дөрвөлжин, дугуй төмөр бетон ус зайлуулах хоолой, 3 төмөр бетон гүүр, 10м урт хавтан дам нуруутай гүүр 2, 15 м урт дам нуруутай гүүр нэгийг барьжээ.
2024-10-08

Мүраками Харүкийг унших албатай юу
Мүракамигийн бүх зохиол нэг бол орчин үеийг, эсвэл хүн төрөлхтний ирээдүйн тухай өгүүлдэг. Үүнийгээ гайхалтай тодорхой харуулна. Зарим бүтээлийг нь нийгэмд өгч буй сануулга, бошго гэхэд хилстэхгүй.
2024-10-08

“Хүрээ“ амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулаторийг бүрэн шинэчиллээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 680 ортой, хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, дэмжих албаны нийт 55 тасаг нэгжтэй, мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтантайгаар улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус төвийн 12 тасгийн иж бүрэн засвар дуусч, үлдсэн тасгуудын санхүүжилт 2025 оны төсөвт тусгагджээ.
2024-10-08
