
Зудаар малгүй болсон иргэд хот суурин бараадаж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна
Зуданд малаа алдсанаас болоод 30 жилийн дотор 728 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан нь 8 аймгийн хүн амын тоотой тэнцэж байгаа юм. Тэдний олонх нь залуу гэр бүл байдаг учир залуу малчдын тоо цөөрч байна.
2024-10-18

Шинжлэх ухаанч, тэрбумтан Элон Маск
2021 оны 1-р сард Элон Маск “Амозоны” Жефф Безосыг ардаа орхиж дэлхийн хамгийн баян хүн болов. Түүний хөрөнгө тэр үед 199.9 тэрбум ам, доллар болсон байв. 2021 оны 10-р сард түүний хөрөнгө 209 тэрбум ам.долларт хүрчээ. 2021 онд түүний хөрөнгө гэрлийн хурдаар өсөв. Удалгүй 2021 оны 11-р сард түүний хөрөнгө 271 тэрбум ам.долларт хүрэв. “Forbes” - ын мэдээлснээр 2021 оны 12-р сарын 1 -ний өдөр “Тесла” компанийх нь хувьцаа эрс өсөх үед түүний хөрөнгө 300.0 тэрбум ам долларт хүрчээ. Дэлхийд ийм амжилтанд өмнө нь хэн ч хүрч байсангүй. Элон Маск дараа нь “Тесла”-гийнхаа 5.0 тэрбум долларын хувьцаагаа заржээ. Харин 2022 онд Элон Маск 122.6 тэрбум доллараа алджээ. Гэвч түүний хөрөнгө дахиад л өсөөд эхэлжээ. Одоо түүний хөрөнгө 2024 оны байдлаар 256.0 тэрбум ам.долларт хүрч дэлхийд эхний байрт магнайлж байна.
2024-10-18

Саран дээр буух сансрын нисгэгчдийн шинэ хувцсыг Prada танилцууллаа
"Axiom Extravehicular Mobility Unit" (AxEMU) хэмээн нэрлэсэн шинэ хувцсыг Милан хотноо болсон Олон улсын сансрын нисгэгчдийн их хурлын үеэр танилцуулжээ. Энэхүү хувцсыг зохион бүтээхдээ Сарны хүнд нөхцөлд ажиллахад зориулагдсан өндөр технологийн давуу тал, гоо зүйн элементүүдийг хослуулсан гэж “Prada” болон “Axiom Space”-ийн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
2024-10-18

Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг нийлүүлэгч компани Нийслэлд хүлээлгэж өглөө
Цас соруулдаг машин цас соруулахаас гадна дотроо 7-10 тонны давс бодисын нөөцийн савтай. Давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө 12 метр хүртэл газарт давсыг цацдаг. Зам угаагч машин 10 тонны усны нөөцийн савтай, шороо босгохгүйгээр бага усаар өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг...
2024-10-18

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024-10-18

ТЗДС-ийн арын үерийн хамгаалалтын даланг энэ долоо хоногт дуусгана
Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон гэв. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна.
2024-10-18

Дархан-Уул аймгийн Засаг даргаар Б.Азжаргал улираана
Санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос С.Насанбат 19 санал, Б.Азжаргал 21 төлөөлөгчийн буюу 52.5 хувийн санал авч аймгийн Засаг даргаар Болдбаатарын Азжаргалыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
2024-10-18

Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлнэ
2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцолж, Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.
2024-10-17

Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана
Энэ бол бүтэн манай гаригийн дагуул дэлхийд хамгийн ойр цэгт байрлах мөчтэй давхцах одон орны ховор тохиох үзэгдэл юм байна. Сар дэлхийд 357.172 км зайд ойртож, ердийнхөөсөө 13.5 хувиар томорч харагдана.
2024-10-17

“Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа
НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг эхлүүлжээ. Ерөнхий боловсролын 315 сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил, сургалтыг сарын турш зохион байгуулна.
2024-10-17

Зайсангийн хуучин гүүрийг нураана
Ирэх сарын 1-нээс хуучин гүүрийн хөдөлгөөний хааж, шинэ гүүрэнд хийсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэнэ. Үүний дараа хуучин гүүрийг буулгаж, баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барих гэнэ.
2024-10-17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.
2024-10-17

Бивол даагаа нэхэхээр Бетербиевийг тулаанд дуудав
Оросын боксчин Артур Бетербиев энэ сарын 13-нд нутаг нэгт Дмитрий Биволыг шүүгчдийн шийдвэрээр ялж, хагас хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Биволын багийнхан сэтгэл дундуур үлдсэн бөгөөд Бивол Бетербиевтэй ойрын үед дахин тулаан хийхээр Дэлхийн боксын холбоонд хүсэлт гаргажээ.
2024-10-17

Прагад ирсэн жуулчид шөнийн цагаар паб хэсэхийг хязгаарлав
Шөнийн цагаар гадаадын жуулчид Прага хотын шар айрагны газруудаар бөөнөөрөө хэсэж буйг хязгаарласан шийдвэрийг тус хотын захиргаа гаргажээ.
Дээрх шийдвэрийн дагуу гадаадынханд зориулсан паб-турыг 22:00 цагаас 6:00 цаг хүртэл зохион байгуулахыг хориглосон байна.
2024-10-17

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ
Татварын орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг НӨАТ, 16.6 хувийг нийгмийн даатгалын, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 19 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 73.3 хувийг ААНОАТ, 26.7 хувь /буцаан олголтыг хассан дүнгээр/-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.
2024-10-17

2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн. Орон нутагт олгож буй 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнийг хамруулсан. Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон гэв.
2024-10-17

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Бизнесийн зээлийн хүү өндөр, хүртээмж тааруу байгаатай холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж буйгаа УИХ-ын дарга мэдэгдсэн бол гишүүн Ж.Батжаргал хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зохицуулалт, тохируулгаа сайн хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын зохистай харьцааг хангаж ажиллах шаардлагатайг онцлов.
2024-10-17

Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ
Монголбанк хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу банк хоорондын захын богино хугацаат хүү, нөөцийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа, хүү, арилжаалагдах хэлбэрээр ялгаатай үнэт цаасуудыг банкуудад арилжаалдаг .
2024-10-17

“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлж, хяналтын камераар 10.045 гэмт хэрэг, зөрчлийг илрүүлжээ
Камер ашиглалтад нэвтрүүлснээр өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоож, оршин суунаа газраасаа алга болсон бага насны 200 хүүхэд оршин суугаа газраасаа алга болсныг олж, тогтоон эцэг, эх асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
2024-10-17

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 хэм, бусад хэсгээр 12-14 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2024-10-17
