
Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, тааралдсан эм тангаа чихэр шиг иддэгийг болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…
Хууль нь хэчнээн сайн байгаад дагалдах журмаар нь түүнийг завхруулдаг явдал энэ удаад ч давтагдсан. Бүр хорлож байгаа юм шиг журам гаргасан. Такси үйлчилгээнд бүртгүүлэхдээ таван сая төгрөг төлнө гэсэн ганц өгүүлбэр л энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж орхисон.
2024-10-21

Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
2024-10-21

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
20-ноос 21-нд шилжих шөнө Дорнодын хойд хэсгээр их хэмжээний нойтон цас, цас орж, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна.
2024-10-20

Стандарт алдагдаж тэгш бус долгион үүссэн хэсгийг цас орохгүй бол засварлах боломжтой гэв
Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилж байна.
2024-10-20

Аймаг, сумдын ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгууллаа
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар баг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар баг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар баг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар баг, Цэцэн-Уул сумын 1, 2, 3, 4, 5 дугаар баг, Увс аймгийн Малчин сумын 2 дугаар баг, Ховд аймгийн Буянт сумын 5 дугаар багийн нийт 12 хэсэгт зохион байгууллаа.
2024-10-20

Б.Муртазалиев IBF-ийн дэлхийн аварга цолоо хамгааллаа
Өчигдөр Флоридад болсон тулаанд Австралийн Тим Цю-г гуравдугаар үед техникийн нокаутаар ялсан байна.
2024-10-20

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын тов, дараалал
УИХ-ын 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 25-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал...
2024-10-20

Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрт бий
Г.Тулгаа: Сүүлийн жилүүдэд Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уул уурхай, эрүүл мэнд, хүнс, зам тээвэр, барилгын салбарын нийт 2031 стандарт орчин үеийн шинжлэх ухаан техникийн түвшинд үзлэг зохион байгуулсан. 2031 стандарт гэдэг бол Монгол Улсын нийт стандартын гуравны нэг нь.
2024-10-20

Хоёр удаагийн цахим арилжаагаар 384 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Арилжаанд нийт 12 худалдан авагч оролцож нэг тонн нүүрсний үнийг 90.2 ам.доллароос эхлэн дуудаж 93.7 болон 96.2 ам.долларт хэлцэл хийгджээ.
2024-10-20

ОХУ-ын Ерөнхийлөгч COP29 бага хуралд оролцохгүй
Европын Холбоонд суугаа Украины элчин сайд Всеволод Ченцов Америкийн “Politico” сонинд ярилцлага өгөхдөө “хэрвээ Путин ирвэл түнш орнууд бага хуралд оролцохгүй гэдгээ тодорхой мэдэгдэх хэрэгтэй” гэсэн байна.
2024-10-20

Шүүгчдийг доромжилсон Италийн усны полочдын эрхийг хасч, 100 мянган доллараар торгожээ
Эрх хассан хугацаа ирэх оны дөрөвдүгээр сард дуусах тул Италийн усны пологийн шигшээ баг 2025 оны 7 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 3-нд Сингапурт болох усан спортын төрлүүдийн ДАШТ-нд оролцох боломжтой.
2024-10-20

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцов
Украины олзлогдсон цэргүүд Мариуполь, Азовсталь, Донецк, Луганск, Харьков, Киев, Чернигов, Херсон мужуудыг хамгаалж байжээ. Олзлогдогсдыг солилцох ажиллагааг зохион байгуулахад Арабын Нэгдсэн Эмират улс зуучилсан байна.
2024-10-20

Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн 10 мянган га талбайг нөхөн сэргээжээ
“Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн ууланд нуусан, манаач айлын гадаа үлдээсэн, эзэнгүй орхисон нийт 57 экскаватор, ковш, бульдозер, алт угаах төхөөрөмж, ачааны автомашин, техник хэрэгслийг журамлаж, хяналтад хүлээлгэн өгч, эвдэрсэн газрын экологи, эдийн засгийн хохирлыг тооцуулжээ.
2024-10-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцлоо
Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна.
2024-10-20

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Өнөөдөр өдөр Завханы өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, маргааш буюу 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024-10-20

Алга дарам мэдэгдлээс чинь өөр зүйл хэрэгтэй байна, ЭМЯ-ныхаан
“Эмчийн жоргүйгээр эм олгохгүй” гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар тарж, өнөөдөр даралтны эмээ авч чадахгүй байдал бий болчихоод байна. Гэтэл энэ мэдээлэл нь худлаа болж таарсан. Эрүүл мэндийн яамнаас худлаа гэсэн мэдэгдэл гаргасан ч нэгэнт төөрөгдөлд орсон эмийн санч нар эмчийн жор нэхэж, хүмүүс эмч нараа шаналгаж байна.
2024-10-20

Иранаар гал тахих шоглоом
Иран, Израилийн хооронд “сүүдрийн дайн” 2018 онд дэгдээд, одоо шууд халз тулж дайтахын босгон дээрээ ирчхээд байна. Өнөө маргаашгүй. Энэ тухай түүх сөхөж 2018 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Бас Трамп ялчихвал яах бол гэдэгт хариулт хайя.
2024-10-20

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
Эрчим хүчний салбарын алдагдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулснаар ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг тооцсон эсэхийг С.Ганбаатар гишүүн тодруулж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг болон Эрчим хүчний сайдаас хариулт авав.
2024-10-19

Зайсангийн хуучин гүүрийг нураах нь зөв үү? Иргэд юу хэлэв?
Ирэх сарын 1-нд Зайсангийн хуучин гүүрийг нурааж, шинээр барина гэв. Хүйтний хэм хасах руу орж, өвлийн сарууд эхэлж байхад хотын даргын гаргасан энэ шийдвэр нийслэлчүүдийг бухимдуулж байна.
2024-10-18

Т.Батцогт: АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал нар хамтдаа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой
АН УИХ, Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн. Энэ намын удирдлага гэж гурван хүн байдаг. Хамтдаа хариуцлагаа хүлээгээд, ёс зүйтэйгээр ажлаа өгөх ёстой.
2024-10-18
