
Өнгөрсөн хавраас илүү өсөлттэй
Хүнсний бүтээгдэхүүний индексийн аравдугаар сарын заалт нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт болов. Оросын цэргийн ажиллагаа Украинд эхэлсэн 2022 оны гуравдугаар сард үзүүлэлт 160,02 пункт байснаас нэлээдгүй доогуур байна.
2024-11-17

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
2024-11-17

Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмбэлэгдлээ
Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 8-рт, татвар төлөлтөөр 10-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 9-р байрт эрэмбэлэгдээд байна.
2024-11-15

Голомт банкны нэрэмжит “ажилтай, тэтгэлэгтэй” Шилдэг 100 оюутан тодорлоо
Сайн сайхныг санхүүжүүлнэ
2024-11-15

Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зангараг үгүйлэгдэж байна
Хэсэг бүлгээрээ, олуулаа нийлээд хийсэн үйлдлүүд нь жоомоо алах гээд байшингаа шатаагаад дуусав. Дүнд нь парламентын нэр хүнд шаланд унав. Нуль попролт, нэл хэрүүл болж байж 2025 оны төсвийг баталлаа. Хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Гэтэл хэрэгжиж эхлээгүй төсвийг тодотгох тогтоолыг төсөвтэй хамт баталчихлаа
2024-11-15

Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан станц барьж болохоор байна
Төрийн хийх ёстой үндсэн ажил бол дэд бүтцийг байгуулж иргэддээ хүргэж өгөх. Зөөлөн болон хатуу дэд бүтцийг л холбож өгөх ёстой. үүнээс энд ч, тэнд ч бяслагийн үйлдвэр барих нь төрийн ажил огт биш. Мөн дээр хэлсэн, бусдаар үйлдүүлэх ажил үйлчилгээний 1.9 их наяд төгрөгийн 1.5 их наядыг нь хэмнээд цахилгаан станц барих хэмжээний мөнгө суллаад авах боломж байв.
2024-11-15

Сонголт бүхий шаналангийн тухайд
Парист зочид буудлын өрөөнд хэвтээд International Herald Tribune сонинг уншиж байтал марафон гүйгчийн тухай тусгай нийтлэл санаандгүй үзсэн юм. Хэд хэдэн алдартай марафончоос ярилцлага авч тэд гүйж байхдаа замдаа өөрийгөө шамдуулахын тулд чухам ямар уншлагыг тархи толгойдоо давтан явдаг вэ гэх асуулт байлаа.
2024-11-15

С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй
Би социализмд 35 жил, капитализмд 35 жил амьдарсан хүн. Энэ салбар социалист үзэл суртлын зэвсэг рүүгээ 90 хувьтай орсон байна. Энэ салбар харанхуй байна.
2024-11-15

Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна
Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-11-15

Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа
АНУ-ын аравдугаар сарын инфляцын мэдээг трейдэрүүд нягталж, биткоины ханш түүхэнд анх удаа 93 мянган ам.доллароос давж, өсөлт үргэлжилсээр байна. Өнгөрсөн долоо хоногийн өсөлтөөс ихээхэн ашиг олсон тул криптовалютын зах зээл дэх биткоинууд бүгд зарагдаж дуусжээ.
2024-11-15

"Үндэсний нэгдэл" намын парламентын бүлгийн даргад 5 жил хорих ял тулгав
Ле Пен болон намын 20 гаруй гишүүнийг "Европын парламентын гишүүний туслах гэсэн хуурамч албан тушаалуудыг бий болгох замаар ЕХ-ны хөрөнгийг шамшигдуулсан, намаа нууцаар санхүүжүүлсэн" хэрэгт буруутгаж байгаа юм. Нийт хохирлын хэмжээг 7 сая орчим еврогоор үнэлжээ.
2024-11-15

Хамгийн том шүрэн хадыг олжээ
Теннисний таван талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, дэлхийн хамгийн том шүрэн хадыг эрдэмтэд Соломоны арлуудын эрэг хавиас илрүүлжээ. Өмнө нь дэлхийн хамгийн томд тооцогддог байсан бусад бүх шүрэн хаднаас илүү том хэмжээтэй энэхүү хад нь 300-500 жилийн хугацаанд ургасан гэж таамаглаж байна.
2024-11-15

Олимп, дэлхийн оддыг “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор шагнав
“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таэквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.
2024-11-15

Хуурамч дугаараар хөдөлгөөнд оролцсон жолоочид хариуцлага тооцов
Улсын бүртгэлийн дугаараа нуун далдалсан, дугааргүй хөдөлгөөнд оролцсон иргэнийг 25 мянга, ААН байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгоно. Оны эхний 10 сард ийм зөрчил гаргасан 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулжээ. хуурамч бүртгэлийн дугаартай хөдөлгөөнд оролцох зөрчил их байна. Зөрчил гаргасан жолоочийн, жолоодох эрхийг 3 сараар хасч, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгоно.
2024-11-15

Израилтай хэлэлцээгээ зогсоохыг Европын холбоо уриалжээ
Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхэд саад учруулж, орон сууцны хороололд агаараас цохилт өгч, энгийн иргэдийг хамгаалахгүй байгаа нь хүний эрхийн үндсэн хэм хэмжээг зөрчиж байна гэв.
2024-11-14

Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв
Хиймэл дагуул 38 жилийн өмнө тохиромжгүй цагаар гаригийн дэргэдүүр нисэн өнгөрчээ.
2024-11-14

Барби үйлдвэрлэгчид дуулианд оров
Барби хүүхэлдэй үйлдвэрлэгч америкийн Mattel компани саяхан гаргасан Wicked хүүхэлдэйн хайрцаг дээр хэвлэсэн сайтын хаягаас болон уучлалт гуйжээ. CNN энэ тухай тодорхой мэдээлэв. Хэрэгтэй хаягны оронд тэнд порно сайтын хаяг хэвлэгдсэн байв.
2024-11-14

Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ
Нэр цуутай бизнесмен Луи Че Ву 95 насандаа нас барсан тухай Bloomberg агентлаг мэдээлэв. Тэр тоглоомын бизнесийн дэлхийн тэргүүн компантупыг нэг болсон Galaxy Entertainment Group компаниа 2000-аад оны эхээр үүсгэн байгуулаад, Хятадын засаг захиргааны тусгай район Макаод нээжээ. Макаогийн казиногийн ашиг 2013 онд $44,7 тэрбумд хүрсэн нь Лас-Вегас-Стрип тоглоомын гудамжийнхаас долоо дахин их байв.
2024-11-14

Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Британийн зохиолч эмэгтэй Саманта Харви «Тойрог замд» романаараа Букерын шагнал авсан тухай шагналын сайтаар мэдээлжээ. Харви 50 мянган фунт стерлинг авахаас гадна түүнд шагналын баримлыг өнгөрсөн оны шагналтан ирланд зохиолч Пол Линчээс гардан авчээ.
2024-11-14

Улсаасаа баян хүн байна... гэв үү?
Өнөөдөр нийслэл хотод машины дугаар нэмж олгохгүй байгааг эсэргүүцэж “баячууд л зөвхөн машин унах юм байна л даа” хэмээн эсэргүүцэж байна. Цаана нь, энэ янзаараа бол хэзээ ч машин авч чадахгүй гэсэн бодолтой зөндөө хүн “Муусайн машинтай баячууд дугаар нэхээд их юм болж, ерөөсөө бүх машиныг нь хураавал таарна” гэсэн өөр шударга ёс нэхэж л суугаа. Тэгтэл “Түгжрэл бууруулах” гэдгийг бусад бүх хүн явган алхаад өөрөө машинаараа саадгүй сүнгэнэхээр төсөөлдөг нь нэг бус.
2024-11-14
