
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчлан хүчин зүтгэсэн Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Бага Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, үе үеийн Монгол төрийн түшээдэд гүн талархал илэрхийлэв.
2024-11-26

Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна
Кибер аюулгүй байдлын индексийн Техникийн чадамж үзүүлэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 20 оноотой, Монгол Улс 6,64 оноотой байна.
2024-11-25

О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй
Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээг хайрцаг хайрцгаар нь хаясан байсныг иргэн баримтжуулж, бичлэг хийн нийгмийн сүлжээнд тавьсан.
2024-11-25

1924 оны Үндсэн хууль
Шүүх яамны сайд Магсар Хурцаар толгойлуулсан Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг 1922 оны дундуур байгуулжээ. Гэвч мөн оныхоо эцсээр татан буулгасан шалтгаан нь дээрх комисс өөрийн ажиллагаанд “Европын олон улсын хууль дүрмийг харгалзана” гэсэн “буруу” чиглэл баримталсанд оршино. Эцсийн бүлэгт Москвагийн заавраар “орчуулсан” хуулийг Ерөнхий сайд Цэрэндорж өврөөсөө гаргаж ирснээр асуудал шийдэгдэв.
2024-11-25

Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв
Том төслүүдийн эхний асуудал төмөр замын хил холболт болсон. Яг энэ үеэр манай улстай олон жил нүүрсний борлуулалт дээр хамтарч ажиллаж байгаа Хятадын томоохон компани “Чайна Энержи”-ээс бидэнд дахин санал тавилаа.
2024-11-25

Энгийнийг ухаалгаар
“Синдикат ярилцлага–Эксклюсив” 22 дахь дугаараа танд өргөн барьж байна. Энэ удаагийн зочноор Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима уригдлаа.
2024-11-25

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө 08.00 цагт эхэлж, нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдаж байна.
2024-11-25

Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ
Б.Нетаньяху, Й.Галант нарыг "2023 оны 10 дугаар сарын 8-наас 2024 оны 5 дугаар сарын 20 хүртэл Газын зурваст хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн болон дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр баривчлахыг зөвшөөрлөө" гэж шүүхийн цахим хуудсанд нийтэлжээ.
2024-11-25

“Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” наадам маргааш Улсын Филармонийн их танхимд болно. Үзэгчдийн өмнө тайзнаас шүлгээ унших найрагчдын нэр тодорчээ.
2024-11-25

Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв
Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчид Арменийн Ереван хотод болсон Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт найман медальтай эх орны зүг хүлгийн жолоо залав.
2024-11-25

Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө
Тус аймгийн хувьд улсын хэмжээнд эхлүүлсэн "Соёлын бүтээлч сар"-ыг давуулан биелүүлж, насан туршийн хэм хэмжээ болгов.
2024-11-25

Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг
Нөхцөл байдал маш хүнд байсан ч, нийгмийн дотор зөрчилдөөн, маргаан байсан ч монголчууд гарах гарцыг олж чаддагт би үргэлж биширдэг. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан орнуудад, ялангуяа Дундад Азийн улсуудад бүгдэд нь шилжилтийн үед зэвсэгт мөргөлдөөн гарсан. Харин Монголд бол тийм юм болоогүй. Энэ их чухал.
2024-11-25

ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна
Нутгийн хойд хэсгээр салхи 10-12 м/с хүрч цасаар шуурах бөгөөд 26-нд 12-14 м/с хүрч ширүүсэн, хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа талаар Өмнөговь аймгийн ОБГ-аас мэдээллээ.
2024-11-24

ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа
11 дүгээр сарын 24-нөөс нутгийн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх бол, 24, 26-нд салхи секундэд түр зуур 13-15 метр хүрч ширүүсч ширүүснэ
2024-11-24

ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар нийт 114 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 24.5 сая тонн нүүрс борлуулаад байна.
2024-11-24

С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой
Засгийн газрын тогтоолоор онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудыг баталсан. Жагсаалтад хувийн эмнэлгүүд байхгүй, улсын эмнэлгүүдийг нэр заагаад жагсаасан байгаа. Энэ тогтоолд өөрчлөлт оруулах ёстой.
2024-11-24

Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал
Нэг бүхэл бүтэн аймаг татан буугдаж байгаатай адил хүн ам ганц жилд нийслэлд нүүн ирж УБ-ыг механикаар томруулдаг. Нийслэлд аж төрөх гавьяа зүтгэлийг нь шалгуур болгох, эсвэл өндөр татвар тогтоож нийслэлд оршин суух иргэний эрх худалдах дээрээ тулсан, маш том зовлонг би нэрлэж байна.
2024-11-24

Номын хураангуй: The Power of the Other
The Power of the Other номыг алдартай сэтгэл зүйч Доктор Генри Клауд бичсэн бөгөөд хүний харилцаа, нөлөөлөл бидний амжилт, бүтээмжид хэрхэн асар их нөлөө үзүүлдэг тухай өгүүлдэг. Номын гол санаа нь бусадтай харилцах харилцаа зөвхөн дэмжлэг өгөх төдийгүй бидний чадамж, ухамсрын хүрээг тэлэх хүчтэй болохыг тайлбарласан.
2024-11-23

Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна
Хөтөлбөрт хамрагдаж буй 105 сургагч багшийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс сонгон шалгаруулж, УИХ-ын Тамгын газар, МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна.
2024-11-23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав
Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа.
2024-11-22
