
Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв
Алтны үнэ түүхэн дээд цэгтээ хүрч унцийн үнэ $2900 доллар боллоо. Металлын гол худалдан авагчид нь Хятад, Энэтхэг хоёр болж байна.
2025-02-13

"Korean Air" 2025 оны шилдэг авиа компаниар шалгарлаа
2025 оны дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниар Korean Air шалгарч, өнгөрсөн жилийн ялагч Qatar Airways-ийг ардаа орхилоо. Korean Air-ийн амжилтад зорчигчдын тав тух, үйлчилгээний чанар, Asiana Airlines-тай нэгдсэн нь ихээхэн нөлөөлсөн байна.
2025-02-13

Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
2025-02-13

М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал
Ажлын хэсэг байгуулагдаж, Л.Мөнхбаясгалан гишүүн ахлаад, миний хувьд гишүүнээр ажиллаж байна. Байнгын хороон дээр үйлдвэр барих ажлын явц 21 орчим хувьтай байна гэж танилцуулсан.
2025-02-12

Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй нь ч бөхнө
Төмөр зам супер аргуудаар гацдаг. Олон улсын стандарт нарийнтай шууд холбогдох царигаа өргөн болгосон, урд хөрш тохироо ёсоор хугацаандаа тавьсан төмөр замын үзүүр хэдэн жил бараагаа харуулсан ч манайх замаа 20 км зөрүүлээд, хэзээ нэг цагт холбохдоо тулбал хорлохоор 280 сая доллар булсан далангийнхаа төгсгөлийг 9 давхар байшин шиг өндөрлөөд орхисон.
2025-02-12

Хүний эрхийн дэд хороо иргэний нийгмийн байгууллагуудтай ээлжит уулзалтаа зохион байгуулав
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй сар бүр уулзалт зохион байгуулж байхаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр ээлжит уулзалт болов.
2025-02-12

Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орлоо
Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос зүүн урд зүгт 2 км-ийн зайд 10 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2023 оны долдугаар сард эхлүүлжээ. Энэхүү станц нь Алтай-Улиастайн эрчим хүчний системийн алдагдлыг бууруулах, хүчдэлийн түвшинг тогтворжуулах чухал үүрэгтэй бөгөөд ашиглалтын 25 жилийн хугацаанд 415 мянган мегаватт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн 13,515 иргэн, 1,230 өрх тогтвортой эрчим хүчээр хангагдах боломжтой болж байна.
2025-02-12

"Super Bowl" 59 дэх удаагийн тэмцээн телевизийн түүхэнд дээд амжилт тогтоов
Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн (NFL) 59 дэх удаагийн "Super Bowl" тэмцээнийг телевизээр 127.7 сая хүн үзэж, нэг сувгаар цацагдсан нэвтрүүлгийн хувьд хамгийн олон үзэгчтэй болсон тухай "Nielsen" фирм мэдээллээ.
2025-02-12

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж байна
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногт Украиныг зорино гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Түүний айлчлал нь Орос-Украины дайныг зогсоох, Украины байгалийн баялгийг Америкт нийлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой аж.
2025-02-12

Хиймэл оюун ухааны бэлэн байдлыг үнэлэх судалгааг хийж байна
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хиймэл оюун ухааны бодлогын аналист Мария Паула Мухика Камиресттай өнөөдөр уулзлаа.
2025-02-12

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын санхүүжилтийг дотоод нөөцөөр шийдвэрлэнэ
“Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг холбогдох байгууллагуудад зөвшөөрөв.
2025-02-12

Засгийн газрын ээлжит хуралдаанаар автозамын түгжрэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэв
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 12-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025-02-12

2025 оны Улсын аварга малчин, тариаланчдыг шалгарууллаа
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлж, орон нутагт ажлын байр бий болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсан тэргүүний малчид, тариаланчдыг үнэлэн 2025 онд Улсын аварга малчнаар 140, Улсын хошой аварга малчнаар 14, Улсын аварга саальчнаар 7 иргэнийг, Улсын аварга фермерээр 10 иргэн, аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланч хамт олноор 17 аж ахуйн нэгжийг, Улсын аварга тариаланчаар 23 хүртэлх иргэнийг тус тус шалгарууллаа.
2025-02-12

Зам тээврийн салбарын статистик мэдээлэл
Зам тээврийн салбарын 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 9-ний хүртэлх статистик мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд салбарын нийт ачаа тээвэр 11.9 сая тонн хүрсэн бөгөөд авто тээврийн ачаа 7.3 сая тонн, төмөр замын ачаа 4.6 сая тонн, агаарын тээврийн ачаа 0.8 мянган тонн байжээ.
2025-02-12

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурал боллоо
Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, төсөв зарцуулдаг ч ажилгүйдэл, ядуурал буурахгүй, үр дүн төдийлөн гарахгүй байна.
2025-02-12

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл хэлэлцэнэ.
2025-02-12

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
10:00-13:00 - “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг ШУА-ийн төв байранд болно.
2025-02-12

Үндэсний бөхийн тамирчдад допингийн хяналтыг тогтмолжуулна
Монгол Улс Олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн допингийн эсрэг код болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2025-02-12

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль өгөх хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, "Хангай констракшн" компанийн захирал С.Гал-Эрдэнэ цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн хэргээр шүүхээс ял сонслоо.
2025-02-12

Аваргуудын лиг: "Реал Мадрид" "Манчестер Сити"-г хожиж, хариу тоглолтын өмнө давуу тал олж авлаа
Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарах нэмэлт тоглолтын эхний тоглолтод Испанийн "Реал Мадрид" Английн "Манчестер Сити"-г талбайд нь 3:2 харьцаагаар хожлоо.
2025-02-12
