
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
14-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч сул байна.
2025-02-14

Михаэл Шумахерын гэр бүлийг шантаажилсан этгээдүүдэд ял оноожээ
Хэргийн гол сэжигтэн “бусдыг сүрдүүлэн мөнгө авсан” хэргээр гурван жилийн хорих ял авсан бол түүний хүү зургаан сарын тэнсэн харгалзах ял сонсжээ. Мөн Шумахерын гэр бүлийн бие хамгаалагчаар ажиллаж байсан нэгэн этгээд сүрдүүлэн мөнгө нэхэх ажиллагаанд хамсаатан болж оролцсон хэмээн буруутгагдаж, хоёр жилийн хорих ял авсан байна.
2025-02-13

"Apple" болон "Alibaba"-гийн хамтын ажиллагаа хувьцааны үнэд нөлөөлөв
"Apple" компани "Alibaba"-тай хамтран бүтээсэн хиймэл оюуны функцуудыг "iPhone"-д нэвтрүүлэх хүсэлтээ Хятадын зохицуулах байгууллагуудад гаргасан тухай мэдээлсний дараа “Alibaba Group Holding”-ийн хувьцааны ханш Хонконгийн бирж дээр 8.5 хувиар өсөж, 113.8 хонконг долларт хүрчээ.
2025-02-13

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өрнөж байна
Өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн тэмцээн энэ өдрүүдэд өрнөж, шилдэг шатарчид аваргын төлөө өрсөлдөж байна.
2025-02-13

Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа танилцууллаа
Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратегийг боловсруулахдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ хийж, төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш, гадаадад ажиллаж буй мэргэжилтнүүдийн саналыг нэгтгэн боловсруулжээ.
2025-02-13

Сар шинийн баярын үеэр автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэхийг иргэдээс асууж байна
Сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах эсэх талаар иргэдийн санал асуулга явуулж байна.
2025-02-13

Трамп, Путин нар Украины дайныг дуусгахаар яриа хэлэлцээ эхлүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 90 минут орчим утсаар ярилцаж, Украины дайныг нэн даруй зогсоох хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд хоёр улсын тэргүүнүүд Саудын Арабт ойрын хугацаанд биечлэн уулзахаар төлөвлөжээ.
2025-02-13

Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн хэрэг гарлаа
Өнгөрсөн даваа гарагт Өмнөд Солонгосын Дэжон хотын бага сургуулийн дуу дүрсний өрөөнд 40 гаруй насны эмэгтэй багш 7 настай сурагч охиныг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарлаа. Сэжигтэн багш нь сургуулийн үндсэн ажилтан байсан бөгөөд сэтгэл санааны хямралын улмаас өмнө нь ажлаасаа чөлөө аваад 2023 оны арванхоёрдугаар сард дахин ажилдаа орсон байжээ.
2025-02-13

АНУ Украины тусламжийн төлбөрт газрын ховор элемент шаардав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлсэн тусламжийн төлбөрт $500 тэрбумын үнэ бүхий газрын ховор элемент, ашигт малтмал авах саналаа илэрхийлжээ. Тэрбээр саяхан Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа Киев энэ саналыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгдсэн байна.
2025-02-13

АНУ Оросын иргэн Александр Винникийг суллахаар шийдвэрлэв
АНУ-ын эрх баригчид дунд сургуулийн багш Марк Фогелийг суллахын хариуд Оросын иргэн Александр Винникийг суллахаар шийдвэрлэжээ.
2025-02-13

Д.Трамп, В.Путин нар Украины дайныг зогсоох асуудлаар Саудын Арабад уулзахаар тохиролцов
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин дахь дайныг зогсоох хэлэлцээг эхлүүлэх зорилгоор Саудын Арабт уулзахаар тохиролцжээ. Энэ талаар Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
2025-02-13

Баруун, Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан амжилттай болж өндөрлөлөө
Баруун болон Хангайн бүсийн төгөлдөр хуурчдын уралдаан болж, 6 аймгийн 120 авьяаслаг төгөлдөр хуурч оролцлоо. Энэхүү уралдаан нь багш, сурагчдыг нэгтгэн туршлага солилцох, харилцан хөгжих боломжийг олгодгоороо онцлог юм. Хүүхдүүдийн хөгжимд дурлах сонирхлыг нэмэгдүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уралдааны гол зорилго оршиж буйг зохион байгуулагчид онцоллоо.
2025-02-13

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 17 дугаар талуудын бага хурлыг зохион байгуулна
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц (UNCCD) нь дэлхийн 197 улс нэгдэн орсон, олон улсын ган болон газрын доройтолтой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй гол эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү конвенцын зорилго нь цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврыг бууруулах, тогтвортой газар ашиглалтыг дэмжихэд чиглэдэг.
2025-02-13

Авлигын төсөөллийн индекс сайжирч, 114 дүгээр байрт бичигдэв
Авлигын төсөөллийн индекс нь улсын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа эсэх, нийтийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа эсэх, төрийн албанд танил талаараа томилгоо хийх, төрийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийт, иргэний нийгэм, хэвлэл мэдээллээр нээлттэй байгаа эсэх, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан тушаалтанд хариуцлага тооцож байгаа эсэх зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэн гаргадаг.
2025-02-13

Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ
Төрийн албаны зөвлөл (ТАЗ) Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ. Бүртгэл хоёрдугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийн хугацаа дуусмагц цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй сайтар танилцаж, анхааралтай бүртгүүлэхийг ТАЗ анхаарууллаа.
2025-02-13

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д энэ сарын 13-15-ны хооронд албан ёсны айлчлал хийж байна.
2025-02-13

Нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн анх удаа зохион байгуулагдаж байна
Нийслэлийн ИТХ, НЗДТГ, Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран уламжлалт мөсний шагайн харвааг хөгжүүлэх, залгамж үеийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах зорилгоор энэхүү тэмцээнийг анх удаа зохион байгуулж байна.
2025-02-13

Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна
Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн.
2025-02-13

ТРАМП гаалийн татварт дуртай
Одоо гаалийн нэмэгдсэн шинэ тариф улам олон болно. Европ болон бусад бүх улс орон үүнд бэлэн байгаарай.
2025-02-13

CHRISTIE’S зохиомол ой санамжийн урлагийн анхны арилжааг явуулна
Арилжаанд нейро сүлжээний тусламжтайгаар бүтээсэн 20 зургийг зарна. Дуудлагын анхны үнэ нь $10 мянгаас эхлээд $250 мянга хүрнэ гэж төлөвлөжээ. Харин зураачид үүний эсрэг байна.
2025-02-13
