
УИХ-ын гишүүн хандивлагчаа хамгаалах нь ашиг сонирхлын зөрчил мөн үү?
Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсан нь тогтоогдвол СЕХ-ны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой.
2025-02-17

Монгол Улсын кибер аюулгүй байдлын түвшинг үнэлсэн судалгааны тайланг танилцуулна
Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулжээ.
2025-02-17

ХАМАС барьцааны гурван хүнийг суллав
Зургаан долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны 33 хүнийг суллахын хариуд олон зуун палестин хоригдлуудыг шилжүүлэн өгөх ёстой. Одоогийн байдлаар ХАМАС-ын барьцаанд байсан 24 хүн, мөн Палестины 1000 гаруй хоригдлыг суллаад байна.
2025-02-17

Европын удирдагчид Украины асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ
"Дайныг зогсоох талаар Европын удирдагчидтай зөвлөлдөх боловч АНУ, ОХУ-ын хоорондын ямар ч яриа хэлэлцээнд тэднийг оролцуулахгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог мэдэгдсэний дараа дээрх уулзалтыг товложээ.
2025-02-17

Ялтын бага хурал: Монголын тусгаар тогтнол ба Сталин багшийн гавьяа
Олон улсын эрх зүйн хувьд манай тусгаар тогтнол олон улсын хэмжээнд зарлагдаж, баталгаажин, өнөөг хүртэл мөрдөгдөж байгаагийн эхлэл нь 1950.02.14-ний өдөр, Ялтын бага хурлаас хойш яг 5 жилийн дараа болж таарч байна.
2025-02-17

Мөсний баяраар угсаатны дээлтэй хосыг шалгарууллаа
Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран "Тунгалаг толбо-2025" мөсний баярыг Толбо нуурт зохион байгууллаа.
2025-02-17

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно
Өнөөдөр болох үйл явдал...
2025-02-17

Улсын хэмжээнд 16.8 мянган толгой мал хорогдоод байна
Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 6.8 мянга, хонь 5.9 мянга,үхэр 2.2мянга, адуу 1.9 мянга, тэмээ 17 толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 35.2 хувийг хонь, 40.5 хувийг ямаа эзэлж байна.
2025-02-17

Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.4 их наяд төгрөгөөр өсжээ
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 83.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 33.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
2025-02-17

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2025-02-17

Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв
2024 оны долоодугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлсэн “Орон нутаг дахь төсвийн зарцуулалтын үйл явцын мониторинг” төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцүүллээ.
2025-02-15

TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok-ийг хориглох шийдвэрийн хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хэдэн долоо хоногийн дараа энэ өөрчлөлт гарсан байна.
2025-02-15

НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай
Газын зурвасыг сэргээн босгоход хамгийн багадаа 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж НҮБ урьдчилсан үнэлгээний тайландаа дурджээ. Энэ тайланг Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараахан танилцуулсан байна.
2025-02-15

Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав
Тэрбээр Боловсролын яам болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 1, 2 дугаар ангийн хичээлийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулж, сурах бичгийн тохирцыг тааруулж байгааг онцлов.
2025-02-15

Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв
Азийн өвлийн наадмын эмэгтэйчүүдийн кёрлингийн тэмцээнд Өмнөд Солонгосын баг талбайн эзэн Хятадын багийг хожин алтан медаль хүртлээ.
2025-02-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа
Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.
2025-02-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав
Энэхүү уулзалт нь хоёр улсын Ерөнхий сайд нарын тав дахь удаагийн уулзалт бөгөөд айлчлал бүрийн хүрээнд яригдсан төсөл, хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж буйд талууд талархал илэрхийлэв.
2025-02-15

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 14-нд Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередовтой утсаар ярив.
2025-02-15

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ
20 хоног үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдсан бөгөөд тэд парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна хууль тогтоох үйл явцад бодитоор оролцож, УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллажээ.
2025-02-14

Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв
ОХУ 2024 онд батлан хамгаалахынхаа төсвийг 42 хувиар нэмэгдүүлж, 12.1 их наяд рубльд хүргэсэн нь дэлхийн хэмжээнд 462 тэрбум ам.доллартай дүйцэхүйц гэж Британийн Стратеги судалгааны олон улсын хүрээлэн тооцоолжээ. Харин 2025 онд энэ төсөв дахин өсөж 13.7 хувиар нэмэгдэн 15.6 их наяд рубль буюу 550 тэрбум ам.доллар хүрэх хүлээлттэй байна. Энэ нь Оросын ДНБ-ий 7.5 хувийг эзлэх хэмжээ бөгөөд улсын нийт төсвийн 40 орчим хувьтай тэнцэж байгаа аж.
2025-02-14
