
2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан.
2025-02-26

Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны даргатай уулзлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын хувиар гадаад айлчлалаа мөнхийн хөрш БНХАУ-аас эхэлж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжид мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.
2025-02-26

Хилийн ангиудыг түшиглэн алслагдсан нутагт цэцэрлэг, бага сургууль байгуулна
Мэнэнгийн бага сургуулийн жишгээр хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургуулиудыг алслагдсан нутгуудад байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сан, Хаан банкны зүгээс дэмжиж хамтарч ажиллахаар болсон байна.
2025-02-26

Засгийн газар: Сар шинийн амралтыг сунгах эсэхийг шийднэ
“Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас өргөн мэдүүлсэн бөгөөд сар шинийн амралтыг шинийн 5 хүртэл сунгахаар санал оруулсан байна.
2025-02-26

Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун, дулаан байна
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
2025-02-26

Улаанбаатарт шөнөдөө 19 хэм хүйтэн
28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2025-02-25

Алслагдсан сумдын сургуульд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссоос алслагдсан бүс нутгийн зарим сумдын сургуулиудад хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад зориулж техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлснийг гардуулж өглөө.
2025-02-25

“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулахад хөрөнгө оруулалтын зээлийг дараах 15 чиглэлд олгоно.
2025-02-25

ГБХНХЯ шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрах санал гаргажээ
Энэ талаарх шийдвэрийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаас эцэслэн гаргах юм байна. Хэрэв, шинийн 5 хүртэл бүх нийтээр амарвал иргэд ирэх долоо хоногийн Лхагва гаригт ажилдаа орно.
2025-02-25

Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна
Монгол төрийн бодлого бүх шийдвэрүүд нотолгоо судалгаанд үндэслэж гарах ёстой. Тэр шийдвэрүүд алдаа мадаггүй байхын тулд эрсдэлээ тодорхойлох, төлөвлөлт, хяналт, хэрэгжилтийг нь цогц системээр нэг цонхны бодлогоор хангах нь чухал гэв.
2025-02-25

Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна
Орон нутгийн замд гарах осол аваарын тоо энгийн өдрүүдийнхээс хоёр дахин ихсэх хандлагатай байдаг тул замын хөдөлгөөний дүрэм, хурдаа тохируулах, баталгаатай зам, маршрутаар зорчихыг сануулж байна.
2025-02-25

Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11,800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, нөөцөлсөн гулууз махыг худалдан авах боломжтой.
2025-02-25

Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа
“Бид энэ чиглэлээр Америкийн компаниудтай хамтран ажиллах тухайд судалж үзэж болох юм. Жишээ нь, Зөвлөлтийн үед Красноярскийн хязгаарт шинэ усан цахилгаан станц, хөнгөн цагааны үйлдвэр нэмж барихаар төлөвлөж байсан” гэж Путин Оросын төрийн мэдлийн "Россия 1" сувгийн сурвалжлагч Павел Зарубинд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.
2025-02-25

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа
“Европчууд бид аюулгүй байдлын баталгаанд оролцогч талууд байх үүрэг хүлээсэн. Европын аюулгүй байдлын төлөө танай улсын олон жилийн турш үүрч ирсэн ачаанаас үүрэлцэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид сайтар ойлгож байна” гэж тэрээр мэдэгдсэн байна.
2025-02-25

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр
Үхэр хариулаач идэр залуу хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах нь малд сайн бөгөөд эгэл ард өчүүхэн хямрахын шинж буй. Үхэр хариулаач залуу хүмүүн унгасан шилбүүр барьсан нь орон газар амар төвшин болж ажил үйлс амгалан дэлгэрэх.
Үхэр хариулаач цагаан дээл өмссөн нь худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлст хичээн шамдахыг илэрхийлж буй шинж юм. Үхэр хариулаач идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн явах нь эмэгтэй хүмүүн завгүй, эр хүмүүнд тайван жил болно.
2025-02-25

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын санал болгосон “Энх тайванд хүрэх зам” нэртэй тогтоолын төслийг баталжээ. Тус тогтоолд Украин дахь дайныг нэн даруй зогсоохыг уриалсан боловч ОХУ-ыг түрэмгийлэгч хэмээн тодорхойлоогүй байна.
2025-02-25

Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо
Тус үйлдвэрт ландфил нягтаршуулагч, барилга нураалтын экскаватор, бульдозер, дугуйт ачигч, усны машин, өөрөө буулгагч автомашин зэрэг 29 нэр төрлийн хүнд даацын машин, механизм, сэлбэг хэрэгсэл шинээр нийлүүлжээ.
2025-02-25

Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан
573 ББСБ Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
2025-02-25

Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ
Таравлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааны үеэр тэмцээний үеийн 12 шинжилгээг Допингийн эсрэг байгууллагаас авчээ.
2025-02-25

Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн
Нөгөө талдаа парламентыг илүү нээлттэй болгож, хууль, эрх зүйн механизмуудыг илүү сайжруулах, УИХ-аас баталсан хуулиуд төрд илүү их эрх мэдэл олгосон, төрийг данхайлгасан, бүтцийг нэмэгдүүлсэн хуулиуд гарч байна гэсэн шүүмжлэл иргэдээс ирэх болсон.
2025-02-25
