
Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ
Оросын цэрэг Украинд цөмрөн орсноос хойш тус улсын эдийн засгийг сэргээн босгох, учирсан хохирлыг нөхөхөд 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн банк, НҮБ, Европын Комисс, Украины засгийн газрын шинжээчид тооцоолон танилцуулжээ. Энэ тоо Украины 2024 оны ДНБ-ээс гурав дахин их дүн болж байна.
2025-03-07

"Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа
"SpaceX" компанийн бүтээсэн "Starship" сансрын хөлөг найм дахь удаагийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарч, телеметрийн өгөгдөл дамжих боломжгүй болсон тухай тус компанийн төлөөлөгч мэдэгдлээ.
2025-03-07

Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ
Олон улсын санхүүгийн хүрээлэн (IIF)-гийн мэдээлснээр, дэлхийн нийт өр сүүлийн 10 жилийн хугацаанд 49.2 хувиар өсөж, 2015 оны эцэст 213.3 их наяд ам.доллар байсан бол 2024 оны эцэст 318.4 их наяд ам.долларт хүрч, 105 их наяд ам.доллараар нэмэгджээ.
2025-03-07

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн систем”-ийн журмыг баталлаа.
2025-03-07

"The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ
Монголын “The MongolZ” баг албан ёсоор Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ. Үүний үр дүнд Засгийн газраас тус баг болон электрон спортын хөгжлийг иж бүрэн дэмжих боломж бүрдэж байна.
2025-03-07

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7, харин анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
2025-03-07

Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинэ гүүрийн өрөмдлөгийн ажил эхэллээ
Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр уг гүүрийг бүрэн буулгаж дууслаа. Оронд нь шинэ гүүр барих өрөмдлөгийн ажил эхэлсэн бөгөөд уг гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
2025-03-07

ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл уламжлал ёсоор Цагаан сарын шинийн наймны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө.
2025-03-07

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх анхны үйлдвэрийг барих тендер нээлээ
Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээх гэж байна. Уг үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн байгуулах бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлэх, хүлэмжийн хийг бууруулах чухал ач холбогдолтой юм.
2025-03-07

Монголбанк 2025 оны 2-р сард 645.1 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк энэ оны хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.9 тонн үнэт металл авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
2025-03-07

Нийслэлд инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ
Нийслэлийн хэмжээнд энэ онд инженерийн шугам сүлжээг 21 байршилд шинээр угсарч, 143 байршилд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.
2025-03-07

ДеМаркус Казинс Монголд газардлаа, "Сэлэнгэ Бодонс" багт нэгдэн тоглоно
Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожилтойгоор тавдугаар байрт өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” баг плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
2025-03-07

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар энэ сарын 13, 14-нд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
2025-03-07

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо
Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.
2025-03-07

Шинжлэх ухааны түүхэн товчоон
Dorling kindersley-ийн тогтсон жишгээр зурагт өгүүлэмж бүхий зугаатай танин мэдэхүйн ном.
2025-03-07

АНУ биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлиг гаргалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан талаар TASS агентлаг мэдээлжээ.
2025-03-07

Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид Европын цомын тэмцээнд оролцоно
Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид 2024 оны гурав дахь цуврал Европын цомын нээлттэй тэмцээнд өрсөлдөхөөр Турк улсыг зорилоо. Тус тэмцээн Туркийн Анталия хотод маргааш эхлэх бөгөөд 24 орны 440 гаруй тамирчин хүч сорихоор мэдүүлгээ өгчээ.
2025-03-07

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үзүүлэлт 2024 онд өсөлттэй гарчээ
Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал (ҮХЭХЗ)-ын 312 байгууллага 2024 онд үйл ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оноос дөрвөөр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
2025-03-07

Литва задардаг зэвсгийн конвенцоос албан ёсоор гарлаа
Литва улс Кассетны буюу задардаг зэвсгийг үйлдвэрлэх, ашиглах, шилжүүлэхийг хориглох тухай конвенцоос албан ёсоор гарсан талаар тус улсын үндэсний радио, телевиз (LRT) мэдээлжээ.
2025-03-07

“Айчи-Нагоя 2026” Азийн наадамд холимог тулааны спорт багтлаа
Хятадын Харбин хотод болсон Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт багтаах шийдвэрийг санал нэгтэй баталжээ.
2025-03-07
