
Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань
“Лу.Алтан товч”-оос эхлээд, Зава Дамдины “Монголын түүх”-д хүртэл Чингис хааны сүнсний угсааг Буддын шашин, ялангуяа Зонховын шашны гэгээн хутагт, эрхэм зүтгэлтнээс улбаалуулан бичсэн байдаг. Сайн ухвал, Будда болсон Ханхүү Сиддхартагийн сүнс хувилан төрсөөр Есүхэй баатрын гэрт мэндэлсэн ч баймаар.
2025-03-11

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийлээ
У.Хүрэлсүх: “Хархорум” хот болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэрт хөрөнгө оруулах, хамтрах санал гаргалаа. Мөн боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, биеийн тамир, спортын зэрэг салбарын хамтын ажиллагаатай холбоотой баримт бичгүүд байгууллаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж байгаагаа зарлан, Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
2025-03-11

Сенатын танхимын дарга Милош Вийстрчил Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа
Чех Улсын парламентын Сенатын танхим 81 суудалтай бөгөөд гишүүд 6 жилээр сонгогддог. Тэдний гуравны нэгийг хоёр жил тутамд 27 тойрог тус бүрээс нэг мандатаар сонгодог байна.
2025-03-11

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх дээрээ учраа олох хэрэгтэй. Ирэхгүй бол хөөгдөж ирж магадгүй
Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна. Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн ямар ч асуудал байхгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоол цэг таслалын ч зөрүүгүй. Нэг тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй.
2025-03-11

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн, цас орж, цасан шуурга шуурна.
Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
2025-03-11

Монгол, Чехийн харилцааны түвшнийг шат ахиулж, Иж бүрэн түншлэлд хүргэлээ
Төрийн айлчлалын хүрээнд болсон харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Петр Павел нар оролцлоо.
2025-03-11

Манзуширын аманд ойн цэвэрлэгээ хийж байна
Богдхан уулын дархан цаазат газрын Манзуширын амны хязгаарлалтын бүсийн 30 га талбайд ойн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд цэвэрлэгээ хийж байна.
2025-03-10

Румынд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хориглолоо
Румыний Сонгуулийн төв товчоо хэт барууны үзэлтэй, Оросыг дэмжигч улстөрч Кэлин Жоржескуг ирэх тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн шийдвэр гаргажээ.
2025-03-10

"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж буй "ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
2025-03-10

Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Эдгээр тохиолдлуудад хийсэн тандалт судалгаагаар өвчилсөн хүүхдүүд улаанбурхны эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй байсан нь тогтоогджээ.
2025-03-10

Цахим мөрийтэй тоглоомын аюул ба урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомын асуудал Монгол Улсад хурдацтай нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт мэдээлэл өглөө.
2025-03-10

Монгол, Чехийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах хэлэлцээр батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай” хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцлээ.
2025-03-10

Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай боллоо
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 их, дээд сургуулийн 78 тамирчин олимпын зургаан жинд өрсөлдөв.
2025-03-10

"Оюутан цэрэг" хөтөлбөрт II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой боллоо
"Оюутан цэрэг" хөтөлбөрт энэ жилээс эхлэн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын I, II, III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болжээ.
2025-03-10

“Хамгийн чухал нь” зорилтот үйл ажиллагааны дөрөвдүгээр ээлж эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар орон нутагт ажиллаж, амьдарч буй харьяа агентлаг, байгууллагуудын ажилтан, алба хаагчид, тэдний гэр бүлд зориулсан “Хамгийн чухал нь” уриатай эрүүл мэндийн эрт илрүүлэг, тандалт, эрүүл мэндийн боловсрол олгох зорилтот үйл ажиллагаа үргэлжилсээр байна.
2025-03-10

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-нд зохион байгуулагдана
Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041 иргэн бүртгүүлснээс нийслэлд 1703 иргэн шалгалт өгөх юм.
2025-03-10

Сүхбаатар дүүрэгт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэв
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, холбогдох албаныхан халиа, тошин үүссэн байршлуудад тогтмол ажиллаж байна.
2025-03-10

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
2025-03-10

Б.Мишээл "Веронагийн цом"-д түрүүлж, дэлхийн аваргыг яллаа
Италийн Верона хотод болсон 100 буудалт даамын “Веронагийн цом” тэмцээнд Монголын их мастер Б.Мишээл түрүүлж, томоохон амжилт үзүүллээ.
2025-03-10

Монголын снөүбоардын тамирчид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ
БНХАУ-ын Жанжакоу хотод болсон снөүбоардын олон улсын нээлттэй тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, хоёр насны ангилалд нийт зургаан медаль хүртлээ.
2025-03-10
