
Монгол Улс БНСУ-тай худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10,000 гаруй бүтээгдэхүүн экспортлох саналаа хүргүүлжээ
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдаа бус, мөн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, нэгдсэн бодлого зохицуулах газрын дарга Б.Анар онцоллоо.
2025-03-12

Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээхгүй, харин Хүнс, эмийн агентлаг байгуулахаар судалж байна
2022 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) татан буугдаж, 800 гаруй байцаагчийг салбарын яамдад шилжүүлсэн. Гэвч энэхүү өөрчлөлтөөс хойш салбарын хяналт суларсан тухай төрийн бус байгууллагуудын төлөөлөл, бизнесийнхэн онцолж байна.
2025-03-12

Зам, тээврийн хяналтын улсын байцаагчдын хомсдол зарим аймагт хяналт хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна
Зам, тээврийн хяналтын улсын байцаагчдын хүний нөөцийн дутагдал нь зарим аймагт зам, тээврийн хяналт хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна.
2025-03-12

Украин 30 хоногийн гал зогсоох саналыг хүлээн авч, олон улсын удирдагчид сайшааж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын Холбооны (ЕХ) удирдлагууд болон Европын зарим улсын төрийн тэргүүнүүд Саудын Арабын Жидда хотод болсон хэлэлцээний үр дүнг сайшаалаа.
2025-03-12

ЖДҮХС-аас зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа дууслаа
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хөнгөлөлттэй зээлийг 2025 оны 2-р сарын 10 - 3-р сарын 12-ны хооронд цахим системээр хүлээн авч, нийт 26.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ.
2025-03-12

Гадаадын иргэн, харьяатын газар хоёрдугаар сард 12,377 иргэнд үйлчилгээ үзүүлжээ
Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) 2025 оны хоёрдугаар сард гадаадын иргэдэд виз, оршин суух зөвшөөрөл олгох, бүртгэл хийх зэрэг 12,377 үйлчилгээг үзүүлсэн байна.
2025-03-12

Аваргуудын лиг: "Барселона", "Интер Милан", "Бавариа", "ПСЖ" шөвгийн 8-д шалгарлаа
Испанийн "Барселона" баг Португалын "Бенфика"-г 3:1-ээр хожиж, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:1-ийн харьцаатайгаар Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарлаа.
2025-03-12

Чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аваргад Монголын баг 20 тамирчинтай оролцоно
Чөлөөт болон сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-наас Йорданы Амман хотод эхэлнэ. Энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
2025-03-12

Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 305.2 тэрбум төгрөгт хүрчээ
Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-гийн нийт хөрөнгийн хэмжээ 2024 онд 305.2 тэрбум төгрөг болж, 2023 оныхоос 9.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
2025-03-12

АНУ Канадын ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татварыг цуцлав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Канадаас импортолж буй ган, хөнгөн цагаанд ногдуулсан 25 хувийн нэмэлт татварыг цуцаллаа гэж зарлалаа.
2025-03-12

Сарнаас гар утасны анхны дуудлага хийх оролдлого бүтэлгүйтжээ
Nokia компанийн хөгжүүлсэн “Athena” төхөөрөмжийг ашиглан Сарнаас гар утасны дуудлага хийх анхны оролдлого амжилтгүй болсон талаар тус компани мэдээллээ. Уг төхөөрөмжийг “Intuitive Machines IM-2” хөтөлбөрийн хүрээнд Америкийн “Intuitive Machines” компани бүтээж, Сар руу илгээсэн юм.
2025-03-12

Байгаль орчны эсрэг зөрчлийн талаарх дуудлага нэмэгджээ
Байгаль орчны эсрэг үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарт өнгөрсөн сард 10 гаруй дуудлага бүртгэгджээ.
2025-03-12

Хүүхдийн гэмтэл, сэргээн засах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж байна
“Нийслэл Ротари” болон Хонконгийн Ротари клуб хамтран “Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
2025-03-12

"Манчестер Юнайтед" 100 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барина
Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй клубуудын нэг болох "Манчестер Юнайтед" шинэ, 100 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөж буйгаа зарлалаа. Энэ талаар тус клубийн хамтран эзэмшигч Жим Рэтклифф мэдэгдсэн байна.
2025-03-12

Уур амьсгалын өөрчлөлт хиймэл дагуулуудын тоонд нөлөөлж магадгүй
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий орчмын сансрын орчин өөрчлөгдөж, энэ зууны төгсгөл гэхэд нам дор тойрог замд ажиллах хиймэл дагуулуудын тоо цөөрөх эрсдэлтэй гэж Массачусетсийн Технологийн хүрээлэн (MIT)-ийн судлаачид тогтоолоо.
2025-03-12

Саран дээр GPS систем амжилттай ажиллаж эхэллээ
2025 оны гуравдугаар сарын 2-ны өдөр сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. НАСА болон Италийн сансрын агентлагийн хамтран хэрэгжүүлсэн LuGRE (Lunar GNSS Receiver Experiment) төслийн хүрээнд анх удаа Сарны гадаргуу дээр байршил тогтоох GPS системийг амжилттай туршсан байна.
2025-03-12

Нийтийн байрнуудад хяналт шалгалт хийж, 7985 зөрчил илрүүлжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын нийтийн байрнуудад хяналт шалгалт хийж, 7985 зөрчил илрүүлжээ.
2025-03-12

Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна
Охид хүүхнүүд маань хэрсүү байх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд үнийн өсөлт, татварын дарамт ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд амьдрах нөхцөлгүй байгаа шүү дээ. Бусад орон манайх шиг байсан бол хүүхнүүд нь юун баярлах, бидэнд амьдрах нөхцөл алга гээд нийтээрээ эсэргүүцээд гараад ирнэ.
2025-03-12

Ким Сү Хёны агентлагийн нэхэмжлэл Ким Сэ Рүний амиа хорлолттой холбоотой юу?
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хёны агентлаг Gold Medalist талийгаач Ким Сэ Рүний гэр бүлээс 700 сая вонын нэхэмжлэл гаргасан нь шуугиан дэгдээгээд байна. Талийгаачийн гэр бүл энэхүү нэхэмжлэлийн улмаас түүний сэтгэл санаанд дарамт учирч, амиа хорлох шалтгаан болсон гэж мэдэгдсэн юм.
2025-03-12

"М-Си-Эс" группийн хуульч З.Төрмандахыг батлан даалтад гаргалаа
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 18-наас эхлэн “М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа З.Төрмандах болон түүний удирдаж байсан компанийн ажилтнуудыг саатуулан шалгаж эхэлсэн.
2025-03-12
