
Монгол Улс өөрийн онцлогтой хиймэл оюун хөгжүүлэх шаардлагатай
Дэлхий нийтээр хиймэл оюуны (AI) хөгжүүлэлт эрчимжиж байгаа энэ үед Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны системийг бий болгох шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж байна. Одоогоор манай улсын иргэд гадны орны AI бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа ч, эдгээр системүүд Монголын тухай хангалттай мэдээлэлгүй байдаг учир буруу эсвэл хуучирсан мэдээлэл гаргах нь түгээмэл ажиглагддаг байна.
2025-03-13

Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай
Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, 2024 онд зам засвар, шинэчлэлийн ажилд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Гэсэн хэдий ч шинээр зам барихаас гадна, ашиглаж буй замуудын арчилгаа, засварыг цаг тухайд нь хийх нь илүү чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
2025-03-13

Монгол, Япон эмнэлгийн хамтарсан сургалт амжилттай хэрэгжиж байна
Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хүрээнд Япон улсын Токушима Их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Ивата Такаши Монгол Улсад ажиллаж, сургалт зохион байгууллаа.
2025-03-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Праг хотын амьтны хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд Монголын тахь үржүүлэн хамгаалах ажил амжилттай хэрэгжиж байна.
2025-03-13

Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте ОУЭШ-д шилжигдэв
Филиппиний Ерөнхийлөгч асан Родриго Дутерте лхагва гарагт Нидерландын Хааг хотод хүргэгдлээ. Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) түүнийг “хар тамхины эсрэг дайн”-ы үеэр хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан хэргээр шүүн хэлэлцэх гэж байна.
2025-03-13

АНУ, Украин гал зогсоох тохиролцоонд хүрч, төлөөлөгчид Москвад хэлэлцээ хийж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирландын Ерөнхий сайд Михол Мартинтай Вашингтонд уулзах үеэрээ Америкийн төлөөлөгчид Украины талтай гал зогсоох асуудлаар тохиролцоонд хүрсний дараа Москвад хэлэлцээ хийхээр явсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд гал зогсоохыг зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
2025-03-13

Гренландын парламентын сонгуульд тусгаар тогтнолыг дэмжигч нам ялалт байгууллаа
Гренландад болсон парламентын сонгуульд тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалдаг Demokraatit нам 29.9 хувийн саналаар тэргүүлжээ. Энэ нь тус намын 2021 оны сонгуультай харьцуулахад гурван дахин их санал авсан үзүүлэлт болсон байна.
2025-03-13

Австралийн иргэн хиймэл титан зүрхээр 100 хоног амьдарсан анхны хүн боллоо
Австралийн нэгэн иргэн зүрхний архаг дутагдлын улмаас донорын эрхтэн хүлээж байх хугацаандаа хиймэл титан зүрхний тусламжтайгаар 100 хоног амьдарсан анхны хүн болжээ. Энэ нь эмнэл зүйн томоохон амжилт болохыг мэс заслыг гүйцэтгэсэн Австралийн судлаачид онцолсон байна.
2025-03-13

Орон сууцны үнэ жилийн дотор 12.7 хувиар өсжээ
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2025 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөн байна.
2025-03-13

Хөдөлмөр эрхлэлтийн хөлстэй, хөлсгүй хэлбэрийн ялгаа
Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрийн нийлбэр дүнгээр тооцвол эрэгтэйчүүд нэг өдөрт дунджаар 7 цаг 59 минутыг, эмэгтэйчүүд 8 цаг 13 минутыг хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна.
2025-03-13

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв
“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд 8971 хоршоо шинээр байгуулагдаж, 88320 малчин гишүүнээр элссэн байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 6364 хоршооны 22359 малчин 758 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.
2025-03-13

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Женевт боллоо
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
2025-03-13

Мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн дутагдаж байна
Манай улсын мэдээллийн технологийн салбарт 30 мянга орчим мэргэжилтэн шаардлагатай байгаа бөгөөд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ) ойрын дөрвөн жилд 20 мянган хүнийг бэлтгэх зорилт тавиад байна. Үүний хүрээнд хувийн хэвшил, төрийн байгууллагууд, их дээд сургууль, сургалтын төвүүдтэй хамтран ажиллахыг салбарын сайд Ц.Баатархүү онцолжээ.
2025-03-13

Жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт эхэллээ
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч П.Нямлхагвын нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед Арена” спортын ордонд эхэллээ.
2025-03-13

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 17-нд эхэлнэ
Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөө, өрийн удирдлага, хяналт шалгалтын төлөвлөгөө зэрэг томоохон асуудлуудыг хэлэлцэх юм.
2025-03-13

УОК түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна
Шадар сайд, Улсын Онцгой комиссын шуурхай хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, түймэрт өртсөн иргэдэд тусламж үзүүлж байна. Орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнс, эмийн багц, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
2025-03-13

Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш”
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад амжилттай айлчлаад өнөөдрөөс Польш улсыг зорьж Төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан судлаач-профессор, ахмад Элчин сайд Д.Баярхүүгийн 2023 оны хавар бичсэн нийтлэлийг дахин нийтэлж байна. Монгол-Польш хоёр ийм чухал түншүүд гэдэг санаагаар Польшийн Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалыг дүгнэж ингэж бичжээ.
2025-03-13

Оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн “Зууны шатар” клубт болно
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 14-15-нд “Зууны шатар" клубын байранд зохион байгуулагдана.
2025-03-13

Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой
Польш улс хоёр туйлт систем, хүйтэн дайны үед ч социалист лагерийн манай “гуравдагч хөрш” байсан. Польшийн тусламжаар Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, спиртийн үйлдвэр, нэхээсгүй эдлэлийн үйлдвэр зэргийг барьж, байгуулсан байдаг.
2025-03-13

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 156 стандартыг дахин хянаж, шинэчлэхээр боллоо
Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026) төслийг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.
2025-03-13
