x

Чацаргана жимсний ач тус

Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай.

Эрт дээр үеэс Монголын Эзэнт гүрний төдийгүй эртний Грекийн хаадын зоогт ашиглагдаж байсан учир чацарганыг “Хаан Жимс” хэмээн өргөмжилсөн байна. Чацарганы талаар зарим домгийг өгүүлвээс: МЭӨ 12-р зууны үед эртний Грекүүд томоохон тулааны дараа нэгэн ойн төгөлд морьдоо амрааж тухалжээ. Энэ үеэр морьдоо тавьж идээшлүүлжээ.

Ингэхэд морьд нь илт сэргэж, хүч тамир, өнгө зүс орж эхэлсэн гэдэг. үүнээс үүдэн уг ойг чацарганы төгөл гэж нэрийдсэн бөгөөд жимсийг нь Hippophae rhamnoides буюу “хүч тамир оруулагч” гэж нэрлэжээ. Эртний монголын хаад хоол хүнсэндээ чацарганыг хэрэглэдэг байсан ба дэлхийн хагасыг эзлэхэд чацарганы ашиг тус их байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг. Чацарганы жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс юм.

Түүний тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8% нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг%, каротин (А витамин) 4-6.3%, текоферод (Е витамин) 170-330 мг% агуулагдана. Чацарганы тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм. Чацарганы төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

Судлаачид судалсны үндсэн дээр 8 ш чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээдэг чадалтай болохыг тогтоожээ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон чадалтай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 37 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 38 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 41 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 43 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 45 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 46 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 47 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 48 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 49 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 50 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 51 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 52 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 54 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 55 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 55 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 57 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 59 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 0 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 2 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар...
Top