x

Бидний бие организм ямар хурдаар сэргээгддэг вэ?

Хүний бие гэдэг нь янз бүрийн систем нэгэн бүхэл болсон маш нарийн ажиллагаатай амьд машин юм. Организмын бүх хэсэг нь эсээс бүрэлдэх бөгөөд насанд хүрсэн хүний бие ойролцоогоор 100 их наяд эсээс бүрэлддэг. Тэдний хэсэг нь үхэж, оронд нь шинэ эс үүсч байдаг. Хүний организмын мах бодь, эрхтнүүдийн бүрэн шинэчлэгдэх хугацаа нь янз бүр. Организмын олон эсийн тэр хугацааг нилээдгүй нарийнаар тогтоож чадсан байгаа. Хэрэв биеийн байцаалтаар таны нас 35 байхад арьс чинь төрөөд хоёр долоо хоног, яс чинь 10-тай, нүдний болор линзүүд нь ойролцоогоор таньтай нас чацуу байх  жишээтэй.

Арьсны эсүүд

Арьсны бүрхүүлийн эсийн давхрага 14 хоногт шинэчлэгдэнэ. Арьсны эс нь  арьсан давхрагуудын гүнд бий болоод аажмаар дээш гарч хуучин үхэж, хагдарсан эсийн давхрагыг шинэчилдэг. Нэг жилийн дотор гэхэд л  бидний организм арьсны шинэ хоёр тэрбум орчим эсийг үйлдвэрлэнэ.

Булчингийн эсүүд

Араг ясны  булчингийн эд эс бүтнээрээ 15-16 жилийн дараалалтайгаар шинэчлэгдэж байдаг. Эсийн төлжих хурд нь хүний наснаас хамааралтай. Хөгшрөх тутам энэ үйлдэл удааширна.

Араг яс

Ясны эд эс 7-10 жилд бүрэн шинэчлэгддэг. Араг ясны бүтцэд хөгшин, залуу эсүүд нэгэн зэргээр  ажиллаж байдаг. Тиймээс тэнцвэргүй хооллолт нь  шинэ эсийн чанарыг муутгадаг. Өдөр бүр ясны эд эс хэдэн зуун сая шинэ эсийг бэлтгэж байдаг.

Цусны эс

Цусны эс бүрэн шинэчлэгдэхэд 120-150 хоног шаардагдана. Эрүүл хүний организм нь өдөр үхсэн эсийн адил тооны шинэ эсийг үйлдвэрлэж байдаг. Тэр нь янз бүрийн зориулалтын 500 тэрбум эсийн хэмжээтэй адил юм.

Ходоод

Ходоодны ханын гадаргын эсийн бүрхүүл нь тэжээллэг бодисыг  организмын дотор шүүн дамжуулдаг. Тийм учраас  энэ гадаргын эсүүд 3-5 хоногийн дотор шинэчлэгдэнэ. Бас эдгээр эс нь ходоодны хоол боловсруулах хүчил зэргийн түрэмгий орчинд амьдардаг нь хурдан шинэчлэгдэх бас нэг шалтгаан юм.

Бүдүүн нарийн гэдэс

Бүдүүн нарийн гэдэсний өнгөрийн давхрагын эсүүд тав хоногт шинэчлэгдэх бөгөөд гэдэсний дундаж нас нь 15-16 жил болж байна.

Элэг

Түүний эсүүд 300-500 өдөрт бүрэн шинэчлэгдэнэ. Гайхалтай нь элэгний эсийн 75 хувь алдагдсан байхад элэг нь бүрэн хэмжээгээр 3-4 сар  ажиллах чадвартай. Тиймээс эрүүл хүн  өөрийн эрүүл мэндийн төлөө нэг их айлгүйгээр элэгний дутагдалд орсон хүнд өгч, шилжүүлэн суулгаж болно. Тэр дахиад л ургачихна.

Зүрх

Миокардын (зүрхний булчингийн эд эс) эс ер нь шинэлэгддэггүй хэмээн саяхан болтол үзэж иржээ. Гэтэл саяхны судалгаа нь  зүрхний эд эс 20 жилд бүтнээр шинэчлэгддэгийг  батлан үзүүлж өглөө.

Хараа

Харах мэдээллийг хариуцсан нүдний болор линз, тархины эсүүд нь хүний настай адилхан хугацааных. Нүдний  эвэрлэг давхрагын  эс л өөрчлөгдөн шинэчлэгддэг. Эвэрлэг давхрагын эсийн шинэчлэлийн бүтэн үе нь 7-10 хоног.

Тархи

Гиппокамп гэх сургалт, ой санамж ба үнэр хариуцсан хэсэг байнга шинэчлэгдэж байдаг. Биеийн болон тархи идэвхи өндөр байх тусам эдгээр хэсэгт шинэ нейронууд үүсч байдаг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 9 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 10 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 13 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 15 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 17 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 18 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 19 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 20 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 21 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 22 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 23 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 25 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 26 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 27 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 27 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 29 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 31 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 32 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 34 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top