x

Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 600 мянган тонн нүүрс хэрэглэдэг. Энэ нь агаарын бохирдол үүсэх гол шалтгаан болж байна. Тэгвэл өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох" тухай тогтоол гаргасан байдаг. Үүний хэрэгжилт нь өнгөрсөн сарын 15-наас эхлэв. 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулахыг хориглож, гэр хорооллын өрхүүдийг түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд агаарын бохирдлыг бууруулах дунд шатны шинэ стандартын сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан байна.

Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. “Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэв. Тус компанийн хүчин чадал анх жилд 100 мянган тонн түлшийг үйлдвэрлэдэг  байсан бол одоо хүчин чадлаа зургаа дахин нэмэгдүүлж, шахмал түлшийг үйлдвэрлэж байна.

Шахмал түлш нь галыг урт хугацаанд шатах, нэмэх болон багасгах тохиргоог хийж болдгоороо гол онцлогтой. Шахмал нүүрс хамгийн эрэлттэй худалдаалагдаж буй цэг Чингэлтэй дүүргийн XII хорооны “Нарантуул-2”-ын түлш борлуулах цэг юм.

Тус цэг дээр өдөрт 13 тонн нүүрс буудаг бөгөөд хүйтний улиралд 15 тонн болж өсөж, цаг агаар, эрэлт хэрэгцээгээ тооцоолж “Таван Толгой Түлш” ХХК-д урьдчилсан захилга өгдөг байна.

Борлуулагч В.Сүрэнхорлоо “Иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа. Манай цэгээр олон хүн үйлчлүүлдэг, одоогоор ямар нэгэн гомдол санал байхгүй. Дулааны улирал учраас өдөрт 20-30 ширхэг борлуулагдаж байна. Сая нэг хэсэг хүйтрэхэд өдөрт нэг тонн хүртэл худалдаалагдсан” гэв.

Хоёр дахь борлуулалт сайтай цэг нь Дарь-Эхэд байрладаг салбар гэнэ. Тус борлуулалтын цэгээр орлоо. Борлуулагч Н.Батсанал “Худалдаанд гарснаас хойш хүмүүс ам сайтай байна. Нүүрснээс арвин, хямд, элч сайтай гэж ярьж байна. Одоо зуны дулаан цаг ирсэн учраас борлуулалт бага байна. Одоо гэхэд манай борлуулах цэг 10-аад тонны нөөцтэй. Хадгалалтын горим алдагдаж болзошгүй учраас наймдугаар сараас бүрэн таталтаа хийж эхэлнэ" гэлээ.

“Таван Толгой Түлш” компанийн зүгээс түлшний эрэлт харьцангуй бага дулааны улирал буюу зуны гурван сарын турш арван бөөний борлуулалтын цэгээр худалдаална. Харин хүйтний улирал эхэлж эхэлмэгц буюу есдүгээр сараас эхлэн жижиглэн борлуулагчидтай гэрээ хийн, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг тасралтгүй хангахаар төлөвлөөд байна.

Мөн энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өчигдрийн байдлаар 100 мянган тонныг нөөцөлж, 3,000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа гэлээ.

Үнийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 150 мянган төгрөгөөс дээш үнээр худалдаалахыг хориглож, нэг тонныг 150 мянган төгрөг, 25 кг-аар шуудайлсан түлшийг 3,750 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь нэг тонн түүхий нүүрснээс хямд, айл өрхүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байна.

Түүнчлэн илчлэгийн хувьд түүхийн нүүрснээс хоёр дахин илүү, удаан шатдаг тул нүүрсний хэрэглээ 200 мянган тонноор багасаж агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Тэгвэл шахмал нүүрсээ дөрвөн төрлийн савлагаатайгаар 107 цэгүүдэд худалдаалж байгаа юм байна.

Тодруулбал, 25 кг болон 600 кг, 1000 кг болон задгайгаар худалдаалагдаж байгаа аж. Энэ талаар “Таван толгой түлш” ХХК-ийн нярав Д.Амаржаргал “Өдөрт 15 тонн сайжруулсан шахмал түлшийг шуудайлдаг. Нэг тонн шахмал түлш 25 кг-аар 40 шуудай болдог. Цагт 30-40 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай” гэлээ. Цэг бүрээс түлшний борлуулалт, нийлүүлэлтийн талаар өдөр тутам Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагуудад тайлан хүргэх бүртгэлийн цэг ажиллаж байгаа гэв.

“Тавантолгойн түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Таван толгойн түлш ХХК-ийн үйлдвэрлэл жигд явагдаж байна. Үйлдвэрлэлээс гадна худалдан борлуулах цэгүүд дээр анхаарч байна. Улаанбаатар хотод нүүрс худалддаг 503 иргэн, ААН байдаг. Бид эдгээр иргэд, ААН-үүд болон 107 жишиг борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг борлуулан иргэдэд хүргэж байна. Жишиг цэгүүд дээр 100 мянган тонн орчим түлшийг нөөцөлж, худалдаална” хэмээлээ.

Шахмал түлшийг түүхийгээр нь хэрэглэх боломжгүй юм байна. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсийг үйлдвэрийн зориулалтаар угааж баяжуулан бутлуур руу оруулж, жигд хэлбэрт барьж бэлтгэдэг байна. Түлшийг чийг болон салхинаас хол тусгай горимд хадгалдаг. Учир нь шахмал түлш эцсийн бүтээгдэхүүн болтлоо 14 шат дамжлагын дараагаар боловсруулагддаг байна. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх гол үйл явц нь хатаагчид явагддаг бөгөөд тортогтой утааг нь сорж, доор нь тортгийг шүүн цэврээр гарч, гарсан хаягдлаа дахин ашигладаг гэлээ.

Дашрамд дурдахад, сайжруулсан түлшийг иргэдэд картаар худалдан авах ба түлш борлуулах картыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тонны түлш авах эрхтэй байх хязгаарлалт хийхээр төлөвлөсөн юм.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 17 цаг 0 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 17 цаг 58 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 18 цаг 11 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 18 цаг 23 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 18 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 19 цаг 1 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top